Магмын чулуулаг

Дэлхийн геологийн үндсэн мужууд
Далайн царцдас
  0-20 сая жил
  20-65 сая жил
  >65 сая жил
Геологийн үндсэн мужууд
  Томоохон вулкан-плутон бүс
  Шилжилтийн (тэлж буй) царцдас

Магмын чулуулаг (Латин: ignis- гал) нь халуун хайлмал магмаас үүсэх ба интрузив (шургамал) ба эффузив (бялхмал) гэсэн 2 үндсэн төрөлд хуваагдана. Интрузив чулуулаг нь Дэлхийн царцдаст, газрын гүнд аажим хөрж, талсжих магмаас үүсдэг бол эффузив чулуулаг нь газрын гадаргуу дээр ил гарч ирсэн халуун магмаас үүснэ. Чулуулаг үүсгэгч магм нь Дэлхийн манти, эсвэл Дэлхийн царцдасын хэсэгчилсэн хайлалтаар бий болно. Хэсэгчилсэн хайлалт нь температур ихсэх, даралт багасах, эсвэл эрдсийн найрлага өөрчлөгдөх зэрэг процесоор үүснэ. Одоогоор 700 гаруй төрлийн магмын чулуулаг тодорхойлогдоод байгаагийн ихэнхи нь газрын гүнд үүссэн байдаг. Магмын чулуулаг нь үүссэн нөхцөл ба бүрдүүлэгч эрдсийн найрлагаасаа хамааран өөр хоорондоо ялгаатай болно.

Магмын чулуулгийг дотор нь 5 ангилна. Үүнд:

1) Хэт суурилаг

2) Суурилаг

3) Дундлаг

4) Шүлтлэг

5) Хүчиллэг гэж 5 ангилна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Igneous rock – Викимедиа дуу дүрсний сан