Мазаалай

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мазаалай
Ховордолтын зэрэглэл
Хавсралт I
Устах аюултай
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Баг: Мах идэштэн
Овог: Баавгайнхан
Төрөл: Ursus
Зүйл: Хүрэн баавгай
Дэд зүйл: Мазаалай
Латин нэршил
Ursus arctos gobiensis
Соколов ба Орлов, 1992

Мазаалай (Ursus arctos gobiensis) Монголын говь цөлөөр тархсан хүрэн баавгайн дэд зүйл. Монголын улаан номд орсон. Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг байжээ. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хүрэвтэр, бор саарал. Хүзүү, хөл их биеэсээ бараавтар. Хэнхдэг, хүзүүний угт цагаан цайвар толботой. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй.

Эшлэл [засварлах]

Монгол Улсын Улаан ном, 1997 он