Мазер

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Устөрөгчийн мазер

Мазер гэдэг нь албадмал цацралыг өсгөж когерент цахилгаан соронзон долгион үүсгэдэг багаж юм.

1953 онд ЗХУ-ын эрдэмтэд Николай Басов, Александр Прохов, мөн Америкийн эрдэмтэн Чарльз Хард Таун нар бие биеэсээ хамааралгүйгээр см-ын мужид ажиллах хэт богино радиодолгионы үүсгүүр МАЗЕР-ыг анх зохион бүтээжээ. Мазер (англиар maser) гэдэг нэршил нь "албадмал цацралаар бичил долгионыг өсгөх" буюу Microwave Amplication by Stimulated Emission of Radiotion гэсэн англи үгсийн товчлол юм.