Майкл Жордан

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Майкл Жордан
№ 23, 12, 45
Шидэлтийн хамгаалагч
Хувийн мэдээлэл
Төрсөн огноо 1963 оны 2 сарын 17 (1963-02-17) (51 настай)
Төрсөн газар Нью-Йорк, Брүүклин
Ахлах сургууль Эмсли А. Лэйни
(Хойд Каролина, Вилмонгтон)
Биеийн өндөр 1 м 98 см
Биеийн жин 98 кг
Замналын мэдээлэл
Коллеж Хойд Каролина
НБА-гийн Драфт 1984 / Тойрог: 1 / №: 3
Сонгосон Чикаго Буллз
Мэргэжлийн замнал 1984–өнөөг хүртэл
Замналын түүх
19841993, 19951998 Чикаго Буллз
20012003 Вашингтон Визардс
Замналын оргил амжилт, шагналууд
*NBA- 6 удаагийн аварга (1991, 1992, 1993, 1996, 1997, 1998)
  • Олимпын тоглолтын хошой аварга
  • NBA- 6 удаагийн финалын шилдэг тоглогч (1991-1993, 1996-1998)
  • NBA- 5 удаагийн улирлын шилдэг тоглогч (1988,1991, 1992, 1996, 1998)
  • NBA- 14 удаа бүх одод тоглогч (1985-1993, 1996-1998, 2002-2003)
  • NBA- 3 удаа бүх оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогч (1988, 1996, 1998)
  • NBA- оны шилдэг тоглогч (1988)
  • NBA- шилдэг шинэ тоглогч (1985)
  • NBA- 10 удаа онооны аварга (1987-1993, 1996-1998)
  • NBA- 3 удаа бөмбөг таслалтын аварга (1988, 1990, 1993)
  • NBA- 10 удаа I багт нэрлэгдсэн (1987-1993, 1996-1998)
  • NBA- 1 удаа II багт нэрлэгдсэн (1985)
  • NBA- хамгаалагчдын I багт 10 удаа багтсан (1988-1993, 1996-1998)
  • NBA- 2 удаа цагираг дээрээс довтлох үзүүлбэрийн аварга (1987, 1988)
  • NCAA аварга (1982)
  • Бүх Америкийн I багт 2 удаа багтсан (1983-1984)
  • Оскар Робертсоны шагнал (1984)
  • Нейсмитийн Коллежийн шилдэг тоглогч (1984)
  • Адольф Руфын Цом (1984)

Бидний МЖ (MJ) гэдгээр нь сайн мэдэх Майкл Жеффри Жордан (англ. Micheal Jefrey Jordan, 1963 оны 2 сарын 17-нд төрсөн) нь Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин асан, бизнесмэн, мөн Шарлотт Хорнэтс багийн эзэн. Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбооны танилцуулгад түүнийг "Бүх цаг үеийн хамгийн шилдэг сагсан бөмбөгчин" гэж тодорхойлсон байдаг. Тэрээр тухайн үедээ бүх спортын тамирчид дундаа хамгийн алдартай тамирчдын нэг байсан бөгөөд 1980, 1990-ээд онд НБА-г дэлхий даяар нэр хүндтэй болгоход түүний гүйцэтгэсэн үүрэг их билээ.

Чапел Хилл дэх Хойд Каролинагийн их сургуульд 3 улирал тоглохдоо 1982 онд үндэсний аварга цолд хүрсэн Тар Хийлс багийн гишүүн байгаад, 1984 онд НБА-гийн Чикаго Буллз багт орсон юм. Оноо авалт гайхалтай чадварынхаа ачаар Жордан олныг гайхашруулж, төдөлгүй лигийнхээ од нь болжээ. Өөрийн үсрэх ур чадвараараа цагирган дээрээс довтлох тэмцээнд оролцож, чөлөөт шидэлтийн зураасны ардаас амжилттай довтолж чадсан. Энэхүү үзүүлбэрээс хойш тэрээр нисдэг Жордан гэж дуудуулах болсон. Мөн сагсан бөмбөгийн шилдэг хамгаалан тоглогчдын нэг гэгддэг. Тэрээр 1991 онд Буллз багтайгаа анх аварга авч, улмаар 1992, 1993 онд дараалан аваргаа баталгаажуулсан. 1993-1994 оны улирлын эхэнд гэнэт зодог тайлан бэйсбол тоглож эхэлсэн ч 1995 онд сагсан бөмбөгтөө эргэн ирж, 1996-1998 онд ахин 3 удаа аварга болсон юм. 1995-1996 оны улиралд түүний баг 72 ялалт байгуулсан нь лигийн дээд амжилт болно. Тэрээр 1999 онд 2 дахь удаагаа зодог тайлсан ч 2001 онд Вашингтон Визардс багт элсэн, 2 жил гаруй тоглосон юм.

Жордан НБА-гийн замналдаа нэг тоглолтод дунджаар 30.12 оноо авч байсан нь түүхэнд нэгт орох амжилт билээ. Тэрээр 1999 онд ESPN-с шалгаруулсан Хойд Америкийн зууны шилдэг тамирчдын жагсаалтыг тэргүүлж, Associated Press-ийн жагсаалтад 2-т бичигдсэн.

Жорданы нэртэй бүтээгдэхүүнүүд их амжилтад хүрсэн. 1985 онд анх худалдаанд гарч байсан, Найкийн Нисдэг Жордан пүүз өдгөө ч эрэлттэй хэвээр байна.