Майкл Уманья

Майкл Уманья

Уманья ДАШТ-2006 тэмцээнд
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМайкл Уманья Корралес
Төрсөн огноо1982 оны 7 сарын 16 (1982-07-16) (41 настай)
Төрсөн газарКоста-Рика, Санта-Ана кантон
Өндөр1.80 м
Байрлалтөв болон баруун хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн багСаприсса
Дугаар4
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
1999–2003Кармелита
2003–2005Эредиано
2005Лос-Анжелес Гэлакси15(0)
2005–2006Брухас11(1)
2006–2007Эредиано38(0)
2007–2010Мунисипаль Либериа67(4)
2010–2011Чивас АНУ50(1)
2012–2013Комуникасьонес46(3)
2013–Саприсса20(1)
Шигшээ баг
2004Коста-Рика (23-)4(0)
2004–Коста-Рика83(2)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2013 оны 3 сарын 28.

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 2014 оны 6 сарын 10

Майкл Уманья Корралес (исп. Míchael Umaña Corrales, 1982 оны долоодугаар сарын 16-нд Санта-Ана хотод төрсөн) — Коста-Рикийн хөлбөмбөгчин бөгөөд Саприсса болон Коста-Рикийн шигшээд тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Нутгийн дунд түвшний клубүүд болох Кармелита, Эредианод тодорсон Уманьяг АНУ-ын лигийн Лос-Анжелес Гэлакси 2005 онд урин нэг жил тоглуулаад нутагт нь Брухасд буцааж байв. 2006 онд Эредианод, 2007 онд Мунисипаль Либериад элсэн тэндээ гурван улирал тоглосон байдаг.

Коста-Рикийн аваргаар шалгарангуут 2009 онд Уманьяг Чивас АНУ америкт дахин урин хоёр улирал тоглуулаад гватемалын Комуникасьонест 2012 оны нэгдүгээр сард шилжүүлжээ.[1] Уманья Саприссад 2013 онд ирсэн.

Шигшээ[засварлах | кодоор засварлах]

2004 оны олимпын наадам, 2006[2] болон 2014[3] оны ДАШТ-д оролцсон. ДАШТ-д түүхэн амжилтаа үзүүлсэн Коста-Рикийн хамгаалалтын бүсэд Уманья найдвартай байсан ч[4][5] 2014 оны долоодугаар сарын 5-нд шөвгийн наймын Нидерландтай (0:0) тэнцэн, торгуулийн цохилтоор ялагдахад (4:3) Уманья боломжоо алдсан.[6]

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Лос-Анжелес Гэлакси
Саприсса
Коста-Рика

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Serrano, Adam (4 January 20012). "Chivas USA part ways with Umana, three others". Major League Soccer. Archived from the original on 5 Нэгдүгээр сар 2015. Retrieved 11 Долдугаар сар 2014. {{cite news}}: Check date values in: |access-date= and |date= (help)
  2. "Michael URENA". FIFA. Retrieved 22 June 2014.
  3. "Costa Rica World Cup 2014 squad". The Telegraph. 2 June 2014. Retrieved 20 June 2014.
  4. "Uruguay 1-3 Costa Rica". BBC. 14 June 2014. Retrieved 22 June 2014.
  5. "Italy 0-1 Costa Rica". BBC. 20 June 2014. Retrieved 22 June 2014.
  6. "Netherlands 0-0 Costa Rica". BBC. 5 June 2014. Retrieved 6 June 2014.

Холбоос[засварлах | кодоор засварлах]