Майкл Фарадей

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Майкл Фарадей

Майкл Фарадей (англ. Michael Faraday, 1791 оны 9 сарын 22 - 1867 оны 8 сарын 25) нь электродинамикт өөрийн нь нэрээр нэрлэгдсэн электролизийн тухай хууль болон индукцийн тухай хуулиудыг нээж, Бунсены шатаагчийг зохион бүтээх зэргээр шинжлэх ухаанд том хувь нэмэр оруулсан Английн химич, физикч юм.

Намтар[засварлах]

Фарадей нь III Жоржийн хаанчлалын үе буюу 1791 онд төмөрчний гэр бүлд 3 дахь хүү нь болон Лондон хотноо мэндэлжээ. Тэднийх 10 хүүхэдтэй, тун ядуу айл байсан тул тэрээр дөнгөж бага сургууль л төгссөн бөгөөд 13 наснаасаа хэвлэх үйлдвэрт ажиллаж эхэлсэн аж.

Тэнд олон янзын ном уншдаг байснаас шинжлэх ухаантай холбогдолтой номнууд түүний сонирхлыг татдаг, туршилтын зургуудыг хуулж зурдаг байв. Нэг өдөр түүний дэвтрийг олж үзсэн үйлчлүүлэгч нь шинжлэх ухааны лекцийн тасалбар бэлэглэсэн байна. Тэр лекцийн эзэн нь хожим түүний багш болох хувьтай Хемфри Дэви байсан бөгөөд Фарадей Дэвитэй үг сольж, шинжлэх ухааны замаар замнах хүсэлтэйгээ илэрхийлж амжсан байна.

Дэви нэг удаагийнхаа туршилтын үеэр зүүн нүдээ гэмтээж, тэр хоорондоо Фарадейг туслахаараа авсан аж.

Тэр өөрийн авъяас чадвараараа 1825 онд бензолыг нээх зэргээр маш олон нээлт хийж, 1831 онд электро магнетийн индукцийн үзэгдлийг илрүүлж, улмаар 1833 онд өөрийн нь нэрээр нэрлэгдсэн хуулиудаа гаргаж ирсэн юм. Гэвч язгууртан угсаатай Дэви Фарадейг дорд үздэг байсан тул амжилтад нь атаархаж, шинжлэх ухааны академид элсэхэд нь саад тотгор хийх зэргээр авирлаж байжээ. Гэхдээ Дэви "Миний хамгийн том нээлт бол Фарадей юм" гэж хэлсэн байдаг нь үнэний хувьтай билээ.

Майкл Фарадей 1867 онд гэртээ сандал дээр суугаагаараа нас барсан юм.

Багтаамжийн хэмжүүр фарад, физикийн Фарадейн тогтмол нь түүний нэрээр нэрлэгдсэн байдаг. Мөн 1991-2001 онд гүйлгээнд хэрэглэгдэж байсан 20 фунт стерлингийн мөнгөн тэмдэгт дээр түүний хөрөг байдаг байв.

Гадаад холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Майкл Фарадей