Майлс Пламли

Майлс Кристиан Пламли (Англи: Miles Christian Plumlee, 1988 оны есдүгээр сарын 1, Индиана, Форт Уэйн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Милуоки Бакс» багт тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Дьюк Блю Девилзийн бүрэлдэхүүнд 2010 онд үндэсний коллежийн аваргаар шалгарсан Пламлиг 2012 оны драфтаар Индиана Пэйсерс сонгож Д-лигийн багтаа тоглуулаад 2013 оны долоодугаар сарын 27-нд Жеральд Гриний хамт Финикс Санзын 2014 оны драфтын эрх, Луис Сколагаар тулсан билээ.[1]

2015 оны хоёрдугаар сарын 19-нд «Филадельфи» зэрэг гурван багийн хэлэлцээрээр «Милуокид» элссэн.[2]

Гэр бүл[засварлах | кодоор засварлах]

Майлсийн дүү Мэйсон[3] 2013 драфтаар (№22) Бруклин Нетст сонгогдож (мөн төвийн тоглогч) байв.

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Suns Make Important Trade for Future". NBA.com. 2013-07-27. Archived from the original on 2013-07-30. Retrieved 2013-07-27. (англ.)
  2. "Bucks Acquire Michael Carter-Williams, Tyler Ennis and Miles Plumlee in Three-Team Trade". NBA.com. February 19, 2015. Retrieved February 19, 2015.
  3. "Marshall Plumlee, the younger brother of Miles and Mason, is finding his own way on the court – ESPN". Sports.espn.go.com. 2009-09-23. Archived from the original on 2013-07-21. Retrieved 2010-04-05.

Гадны хлбоос[засварлах | кодоор засварлах]