Макарони оцон шувуу
| Макарони оцон шувуу | ||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ховордолтын зэрэглэл | ||||||||||||||
| Биологийн ангилал | ||||||||||||||
|
||||||||||||||
| Латин нэршил | ||||||||||||||
| Eudyptes chrysolophus (Brandt, 1837) |
||||||||||||||
Амьдрах бүс
|
Макарони оцон шувуу (Eudyptes chrysolophus) нь Eudyptes төрөл буюу Залаат оцон шувуудын нэг гишүүн болно. Нийт тоо хэмжээ нь 18 сая гэгдэх ба хамгийн олон тоотой оцон шувууны зүйл болно.
Агуулга |
Гадаад төрх [засварлах]
Нас бие гүйцсэн Макарони оцон шувуу 5.5 кг, 70 см урт байна. Эр, эм ерөнхийдээ төстэй ч, эр нь үл ялиг том бие, хошуутай юм. Хошууны урт 5.4-6.1 см болно. Тод шар өнгийн залаа нь 3-4 нас хүрээд ургаж гүйцдэг.
Идэш тэжээл [засварлах]
Энэ оцон шувуу нь голдуу сам хорхой, арваалж, загасаар хооллодог. Тэд 15-70 м гүнд шумбан хоол тэжээл хайна.
Макарони оцон шувуу нь зарим шувуу болон Далайн ирвэс, Антарктид далайн хав зэрэг далайн хөхтөн амьтдын идэш болдог байна.
Үржил [засварлах]
Эм оцон шувуу 5 нас, эр нь 6 нас хүрээд үржилд орох нас бие гүйцнэ. Үржлийн үе 10 сарын сүүлээр эхлэх ба 11 сарын эхээр өндөглөдөг.
Гадаад холбоос [засварлах]
| Викизүйлд Eudyptes chrysolophus-тай холбоотой мэдээлэл байна. |
| Commons: Eudyptes chrysolophus - зураг, дуу, бусад юмс |