Македоны эзэнт гүрэн

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Македон (гре. Μακεδονία, Makedonía) нь эртний Грекийн хаант улс бөгөөд Грекийн хойгийн зүүн хойд хэсэгт байрлаж, баруун талдаа Epirus-ээр, хойд талаараа Paeonia-аар, зүүн талаараа Thrace-ийн бүс нутаг болон урд талаараа Thessaly-аар хүрээлэгдэж байсан хаант улс юм. Македоны хаант улсын сэргэн мандалт нь эртний Грекийн зах хязгаарт байх жижиг хаант улсаас хоёрдугаар Филлипээр удирдуулсан Грекийн ертөнцөд ноёлсон хаант улс болсон юм. Богинохон цаг хугацаанд агуу Александрын байлдан дагууллын дараагаар Македоны хаант улс нь хуучны Персийн хаант улсыг удирдсан газар нутаг дэвсгэр, Инд мөрөн хүртэл сунасан эртний Грекийн соёл иргэншлийн Хэллэнистик цаг үеийг эхлүүлсэн дэлхий дээрх хамгийн хүчтэй улс орон болсон юм.

Нэр[засварлах]

Македон гэсэн нэр нь (Грекээр Μακεδονία, Makedonía) эртний Грекийн Македнос (μακεδνός) гэсэн үгнээс гаралтай. Энэ үгийг ер нь “өндөр нэгэн” эсвэл “өндөр газар нутагт” гэж эртний Македон хүмүүс тайлбарласан байдаг. Илүү богино Англи нэрний хувилбар Macedon нь Францын Macédoine гэж нэрлэснийг холбогдуулан өгсөн байна.

Түүх[засварлах]

Эртний түүх болон домог[засварлах]

Aegae-г тойрон хүрээлсэн Македоны нийслэл нь янз бүрийн хүмүүсийн гэр орон нь байсан. Македоныг Эматиа (Эматионы хаанаас) гэж дууддаг байсан ба нийслэл Аегисийг Едесса гэж дуудан домогт хаан Мидасын нийслэл гэх болсон. Домогт өгүүлснээр, Каранус нь олон тооны Грекүүдийг дагуулж тэрхүү газарт шинэ эх нутагтай болохын тулд эрэлд гарч Едессаг хайж олон түүний нэрийг Аегае болгон өөрчилсөн байна. Хожим нь, тэрээр Мидас болон бусад хаадуудыг газар нутгаасаа хөөн өөрийн шинэ хаант улсыг байгуулсан юм. Херодотус гэх эртний Грекийн түүхчийн хэлснээр, Хэллэний хүү Дорус нь хүмүүсийг толгойлон төрөлх газар Кадмеинсаас Пиндус руу явсан бөгөөд тэндээ тэд Македончууд гэж суурьших болсон. Дараа нь, хэсэг бүлэг өмнөд чанад руу шилжин суурьшсан хүмүүсийг Доричууд гэж нэрлэх болсон.

Анхны Македон улс нь МЭӨ 8-р зуун эсвэл 7-р зууны эхээр Аргеадын ноёрхлын доороос гарч ирсэн байх магадлалтай ба домогт өгүүлснээр, Пелопоннесус дахь Аргосын Грек хотоос өөр газар нутаг руу шилжин суурьшсан гэдэг байна (ийм учраас Аргеад гэж нэрлэдэг). Македоны овог аймаг нь Аргеадуудаар захируулж ирсэн ба өөрсдийгөө Аргеад гэж дууддаг (үүнийг орчуулбал Аргосоос үүссэн гэж орчуулагдана). Доод Македоны хаант улс нь Олимп уулын ард өгөөжтэй тал газар байрлаж байсан ба Халиакмон болон Аксиус гэх хоёр мөрнөөр хүрээлэгдсэн байсан. Македоны 1-р Александр хааны үед Аргеад Македончууд Дээд Македон болж өргөжин тэлж эхэлсэн бөгөөд хараат бус Македончууд буюу Линкасти ба Элмиоти нар зүүн хэсэг рүү Аксиус мөрний гадна Иорди, Боттае, Мигдониа болон Алмопиа ойролцоох Трэйсийн овог аймгийн дунд суурьшиж эхэлсэн. Орчин үеийн Вериа хотын ойролцоо 1-р Пердиккас Айгай хэмээх нийслэлээ байгуулсан (Одооны Вержина). Дариус Хистаспесийн Персийн богино хугацааны засаглалын дараа, Македон улс 1-р Александр (МЭӨ 495-450) хааны дор өөрсдийн тусгаар тогтнолоо олж авсан. Пелопэнисийн дайнд Македон улс Спарта болон Афинчуудын хооронд дэмжих хоёр дах хүчин байсан.

Македоны сэргэн мандалт[засварлах]

Аминтасд гурван хүү байсан бөгөөд эхний хоёр нь зөвхөн хэсэг хугацаанд хаан ширээнд суусан хоёрдугаар Александр болон хоёрдугаар Пердиккас нар юм. Аминтасын гурав дах хүү Македоны хоёрдугаар Филлип гуравдугаар Пердиккасын өв залгамжлагч нялх хүүхдийг хаан ширээнээс татан буулгаж өөрийгөө хаан ширээнд залсан ба Македоны хэсэг хугацааны ноёрхлыг Грект бий болгосон юм. Хоёрдугаар Филлипийн(МЭӨ 359-336) удирдлага дор Македон улс Паеончууд, Трэйсчууд болон Иллирчүүдийг эзлэн авч өөрсдийн газар нутгаа тэлсэн юм. Мөн Пелагониа болон Өмнөд Паеончуудын газар нутгийг эзлэн авч нэгтгэсэн юм. Филлип Македоны армийн уламжлалт Хоплайт (Эртний Грекийн цэрэг)-уудын дайн байлдааныг илүү үр дүнтэй болгохын тулд олон хувилбаруудыг нэмж байсан. Тэр Хэтайрой гэх уян хатан,мэдрэмжтэй маш сайн хамгаалт зүүсэн хүнд морьтон цэрэг, илүү хөнгөн явган цэргийг нэмсэн. Тэрээр мөн жадыг уртасгаж,нэгдсэн явган цэргийн хүчний бамбайг зузаалж тэдний дайралт хийх чадваруудыг нэмсэн.

Филлип хаант улсынхаа газар нутгийг маш хурдан тэлж байв. Тэрээр эхлээд Грек биш хүмүүсийн ойролцоох Иллирчүүдийг дайлсан бөгөөд өөрийн хойд хилийг хамгаалан баатар шиг маш хурдан нэр хүндийг олж авсаар байв. Тэр дараа нь Аеганчуудын хойд хилээс цааш зүүн тийш довтолж эхэлсэн. Тэр газар нутаг дах хамгийн чухал хот бол Амфиполис байсан бөгөөд Трэйсууд руу явах замыг эзэмшдэг ховор мөнгөний орд газартай хот байсан юм. Энэ бүс нутаг нь Афины эзэнт гүрний газар нутгийн нэг хэсэн байсан ба Афинчууд өөрсдийн хүрээнд анхаарлаа хандуулж эхэлсэн. Афинчууд Македоны өсөн нэмэгдэж байгаа хүчийг хязгаарлах гэж оролдсон боловч өөрсдөө холбоотнуудын дайны үймээнээр хязгаарлагдсан. Тэд Филлипийн армийг өмнөд рүү болон Тессалигийн ихэнхи газар нутгийг эзлэн авах үед бага зэрэг зогсоож чадсан. Тессалиг удирдана гэдэг нь Филлип төв Грекийн төрийг барина гэсэн үг юм. МЭӨ 356 онд гуравдугаар шашны дайн дэгдэж Фокис болон Тебчүүд хоорондоо тэмцэлдэж эхэлсэн. Тебчүүд Македончуудыг элсүүлсэн бөгөөд Крокус талын тулаанд Филлип маргаангүй Фокисууд болон Афинчуудын холбоотонгуудыг ялсан юм. Үр дүнд нь Македон нь Амфитионы нэгдлийн тэргүүлэгч улс орон болсон ба Филлип Питийн тоглоомуудын толгойлогч болж Грекийн төрийн ертөнцийн төв дэх Македоны толгойлогчоор баттай байр суурь эзлэх болсон юм.

Афинчуудтай зөрчилдөөн нь үргэлжилсээр байхад Филлип Трейсүүдийн зүүн рүү урагшлан Визант болон Босфорыг булаан авах гэж оролдон ингэснээр Афинчуудын хоол хүнсний эх үүсвэр болсон Хар тэнгисийг тусгаарлах гэж байсан байна. Византуудыг бүслэх нь амжилтгүй болсон, гэвч Афинчууд Македончуудын сэргэн мандалтын хүнд аюулыг ухамсарласан ба Демонстенчүүдийн дор Македончуудыг эсэргүүцсэн олон улсуудтай нийлж холбоо байгуулсан. Хамгийн чухал нь ямар ч улсаас илүү газрын хамгийн хүчтэй армитай Тебчүүд тэдэнтэй нэгдсэнд байсан юм. Холбоотнууд Македончуудтай Чарониагийн тулаанаар тулгарсан ба маргаангүйгээр ялж Грекийн шийдэмгий удирдагч Филлип болон Македончуудыг ухраасан юм.

Эзэнт гүрэн[засварлах]

Филлипийн хүү агуу Александр (МЭӨ 356-323) нь Македоны хүч чадлыг зөвхөн төв Грекийн хот улсууд биш Египетийг нэгтгэсэн Персийн хаант улс, Коринтийн нэгдлийн Hegemon болохын тулд бэлтгэгдэж байсан бөгөөд алс зүүн талын Энэтхэгийг бас эзлэх санаатай байсан. Александрын удирдлага доорх газар нутгийн төр засгийн хэв маягийн хэрэгжилт нь Грекийн соёл иргэншлийн дэлгэрэлтийг дагуулж байсан ба өргөн уудам эзэнт гүрэн даяар сурч байсан. Гэвч түүнийг нас барсны дараагаар эзэнт гүрэн нь хэд хэдэн Хелленик төр засаг болж бутарч түүний эзэлсэн газар нутгууд өв залгамжлагчгүй болон ялангуяа Персийн баруун хэсэгт байгуулагдсан шинэ Грек хэл хөгжсөн хотуудад Хеллений цаг үе ирсэн гэдгийг зарлан тунхаглаж байсан. Александрын эзэнт гүрний бутралд Диадочигийн дунд Македон нь Антипатридын ноёрхолд унасан ба дараа нь МЭӨ 294 онд энэ нь Антигонидын ноёрхолд унасан.

Ромтой хийх тэмцэл[засварлах]

Македоны тавдугаар Филлипийн(МЭӨ 221-179) удирдлага дор ба түүний хүү Персиус(МЭӨ 179-168) хаант улс нь хүч чадал нь нэмэгдэж буй Ромын бүгд найрамдах улстай зөрчилдөөнтэй байсан. МЭӨ 1 болон 2-р зууны үед Македон хэд хэдэн удаа Ромтой дайн хийсэн. Хаант улсын төгсгөлд хоёр удаа том алдсан ба нэг нь МЭӨ 197 онд тавдугаар Филлипийг Ром ялахад нөгөө нь МЭӨ 168 онд Персиусийг Ром ялахад байсан юм. Гол алдаа нь Антигонидийн ноёрхлын Македоныг түлхэн унагасан явдал ба Македоны хаант улсыг хэрэггүй болгосон үр дүн юм. Андрискусын МЭӨ 149 онд үзүүлсэн хаант улсыг сэргээн босгох богинохон амжилт нь удаах он жилүүдэд түүний ялагдлыг дагуулж байсан ба Ромын эрх мэдлийн хууль дүрэм нь Македоныг Ромын харъяа муж шиг болгосон юм.

Хаан[засварлах]

Хаан (Βασιλεύς, Basileús) нь төв удирдлагыг толгойлон нийслэл Пеллагаас хаант улсыг удирддаг ба хааны ордон нь улсын хадгалах газарт хадгалагддаг. Тэрээр өөрийн сайдаараа хийх ажлууддаа тусламж авдаг ба түүний ажил нь үндсэн чухал ач холбогдлынх ба Консулаар хийгддэг. Хаан гэх нэр нь агуу Александр хаан хүртэл албан ёсоор ашиглагдаагүй. Хаан нь армийн толгойлогч, Македоны шашны толгой ба дипломат байдлын захирагч байсан. Бас тэр зөвхөн гэрээ хэлэлцээрийг шийдвэрлэдэг байсан.

Өв залгамжлал[засварлах]

Македонд хааны өв залгамжлал нь удамшсан, эрэгтэй, эцгийн талыг тодорхойлсон ба эхлэн төрснийг олноороо хүндэлдэг зарчимтай байсан. Үүнд ийм сонгомол бүрэлдэхүүн хэсэг байсан: Хаан үхэхэд түүний өв залгамжлагчийг тодорхойлж ихэнхдээ гэвч ууган хүү үргэлж биш, консулаар хүлээн зөвшөөрөгдсөн анхны нэгэн ба гол хурлаар хаан болох гэж сонгогдсон шударга байдлын тангаргийг хүлээн авсан байх ёстой. Өв залгамжлал нь автомат байдлаас хол,олон Македоны хаадыг гэнэт нас барахад өв залгамжлах төлөвлөгөөгүйгээр эсвэл тэдэнд өөрийгөө хүндлэгдсэн гэдгийг батлах байдлаар явагдаж байсан. Үүнийг гуравдугаар Пердиккас Иллирчүүдэд алагдсан,хоёрдугаар Филлип Орестисийн Паусаниасуудад алагдсан, агуу Александр гэнэт өвчнөөр өөд болсон гэх зэргээс харж болно.