Макsим

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Оросын алдартай залуу эмэгтэй поп дуучин. Бүтэн нэр нь Марина Сергеевна Абросимова. Олонд танигдсан нэр нь Макsим. (Урьд нь Maxi-M нэртэй байсан). 1983 оны 6 сарын 10-ны өдөр төрсөн.

Намтар[засварлах]

Тэрээр дундаршгүй их авъяастай бөгөөд бага байхаасаа эхлэн тэмцээн уралдаанд идэвхтэй оролцдог нэгэн байжээ. Түүний хамгийн анхны дуулаад авч байсан хөлс нь 100 рубль (~5000₮) гэдэг, одоо бол тэрээр 15 мянган $-р дуулдаг бүх оросын хамгийн алдартай дуучдын нэг болж чаджээ. МакSим нь жинхэнэ өөрийнхөө байж чаддаг дуучин гэгддэг бөгөөд хэнээс ч ямар нэгэн зүйлээ нуудаггүй. Мөн жаахан эршүүд зан нь түүний гол дүр төрх юм.

Анхны бие даасан цомгоо 2006 онд гаргасан бөгөөд "Трудный возраст" ("Хэцүү нас") нэртэйгээр худалдаанд гаргасан байна. Энэ цомогт нь амьдралын тухай, сэтгэл хөдлөл болон өсвөр үеийнхний тухай дуунууд гололсон байдаг. Энэхүү дуу нь үнэхээр л 16 настай охины тулгардаг хайрын асуудлуудг харуулсан гэмээр. Энэ цомог нь түүний амжилттай бөгөөд томхон гараа болж өгсөн юм.

Цомог[засварлах]

Гаргасан цомог[засварлах]

Цомог Гарсан он сар Формат
1 Хэцүү нас 3 сарын 28 2006 CD
Хэцүү нас (Бэлэгийн хувилбар) 2006 CD (Digipack)
2 Миний диваажин 11 сарын 13 2007 CD
Миний диваажин (цомог) (Бэлэгийн хувилбар) 3 сарын 22 2008 CD+DVD
3 Ганц бие 12 сарын 1 2009 — гарсан өдөр
12 сарын 10 2009 — дахин хэвлэгдсэн
CD+DVD

Аялан тоглолтууд[засварлах]

Орос орноор маш олон аялан тоглолт хийж байсан бөгөөд бие даасан тоглолтоо 2008 оны 3 сард Санкт-Петербург, ("Ледовый"), Москва (СК "Олимпийский") хотуудад хийсэн.

Нэмэлт холбоосууд[засварлах]