Мали

Бүгд Найрамдах Мали Улс
Mali ka Fasojamana (Бамбара)
Republik bu Maali (Фула)
جمهورية مالي (Жумхурият Мали) (Хассания)
Mali Tɔgɔbadugu (Сонинке)
République du Mali (Франц)
Уриа: "Un peuple, un but, une foi" (Франц)
"Нэг ард түмэн, нэг зорилго, нэг итгэл найдвар"
Төрийн дуулал: "Le Mali" (Франц)
 Мали улсын байршил (ногоон)
 Мали улсын байршил (ногоон)
Нийслэл
ба томоохон хот
Бамако
12°39′N 8°0′W / 12.650°N 8.000°W / 12.650; -8.000
Албан ёсны хэлБамбара, Бобо, Бозо, Догон, Фула хэл, Хассания, Кассонке, Манинка, Минянка, Сенуфо, Сонгай, Сонинке, Тамашек, Тауллеммет
ХэлнүүдМалийн хэлнүүд
Угсаатны бүлгүүд
Шашин
(2021)[2]
Ард түмний нэршилМаличууд‎
Төр засагНэгдмэл ерөнхийлөгчийн бүгд найрамдах улс (цэргийн хунт)[3]
Ассими Гоита (түр)
Шогель Кокалла Маига (түр)
Хууль тогтоох байгууллагаҮндэсний Хурал
Үүсгэн байгуулалт
• Бүгд Найрамдах Судан Улс байгуулагдав
11 сарын 24, 1958
• Сенегалтай нэгдэж Малийн Холбоог байгуулав
4 сарын 4, 1959
• Францаас тусгаар тогтнов
6 сарын 20, 1960
• Малийн Холбоо задрав
8 сарын 20, 1960
• Бүгд Найрамдах Мали Улсыг тунхаглав
9 сарын 22, 1960
Газар нутаг
• Нийт
1,240,192 км2 (23)
• Усны эзлэх талбай (%)
1.6
Хүн ам
• 2023 тооцоо
21,359,722[4] (61)
• Нягтаршил
11.7/км2 (215)
ДНБ (ХАЧТ)2022 тооцоо
• Нийт
$56.05 тэрбум[5] (115)
• Нэг хүнд ноогдох
$2,609[5] (174)
ДНБ (нэрлэсэн)2022 тооцоо
• Нийт
$18.4 тэрбум[5] (123)
• Нэг хүнд ноогдох
$858[5] (175)
ОТББИ (2010)33.0[6]
дундаж
ХХИ (2021) 0.428[7]
бага · 186
Мөнгөний нэгжБаруун Африкийн франк (XOF)
Цагийн бүсUTC (ГДЦ)
Огнооны форматөө/сс/жжжж
Жолооны талбаруун[8]
Утасны томьёо+223
Домэйн нэр.ml

Бүгд Найрамдах Мали Улс (Франц: République du Mali; бамана Mali ka Fasojamana) — Өрнөд Африкт орших улс. Далайд гарцгүй энэ орон баруун талаараа Сенегал, хойд талаараа Мавритан, Алжир, зүүн талаараа Нигер, урд талаараа Буркина Фасо, Кот-д'Ивуар, Гвиней гэх долоон улстай газраар хил залгадаг.

1,240,000 км² (дэлхийн 24-р том орон) талбайт уудам нутагтай энэ оронд 14.5 сая хүн амьдардаг. Нийслэл нь Бамако. Нутгийн зүүн хойд хэсгээр Сахарын цөл, баруун урд хэсгээр хээр тал үргэлжилнэ. Дийлэнх хүн ард нутгийн урд биеээр Нигер, Сенегал хоёр мөрний сав газраар суурьшдаг. Ард түмний 35% Бамана ястан бусад хувь нь өөр олон ястан, омгоос бүрдэнэ. Хүн амын 90% нь Лалын шашинтан.11 дүгээр зуунаас дэлгэрсэн. /Сунит урсгал/

Түүх[засварлах | кодоор засварлах]

Эрт дээр 11-12 дугаар зуунаас Мали улсын нутаг дэвсгэрт Гана, Сонгхай, Мали зэрэг Баруун Африкийн олон жижиг хаант улсууд оршин тогтнож байсан бөгөөд одоогийн Мали тэд нараас нэрээ авчээ.

Францчууд 1880 оны орчим Малид иржээ. Тэд Малиг өөрийн колони болгох гэж их хичээсэн юм. Орон нутгийнханы эсэргүүцэл 1898 онд Малинка цэрэг Самори Туре долоон жилийн дайны дараа ялагдсанаар дуусав. Мали нь Францын Судан нэртэй Францын Баруун Африкийн нэг хэсэг болжээ.

1958 онд тус улс бие даасан байдалтай болж, /Communauté française/ -д элсэв. Автономит улсын хувьд тус улсыг Бүгд Найрамдах Судан гэж нэрлэх болсон. 1959 оны 1 дүгээр сард тэрээр Сенегал-тай нэгдэж Мали улсын холбоог байгуулав. Францын Судан, Сенегал улсуудаас бүрдсэн Мали Улсын Холбоо 1960 оны 6 дугаар сарын 20 -нд тусгаар тогтносон боловч 1960 оны 8 дугаар сарын 20 -нд Мали тусдаа улс болж тус Холбоо задарчээ. Мөн оны 9 дүгээрр сарын 22-нд тус улс мөн Францын нийгэмлэгээс гарч, нэрээ албан ёсоор Бүгд Найрамдах Мали Улс болгон өөрчилжээ.

1961 онд Модибо Кейта тусгаар тогтносон Малигийн анхны ерөнхийлөгч болов. 1968 онд цэргийн эргэлт болж, үүний үр дүнд Кейтаг генерал Мусса Траоре түлхэн унагаж, анхны Ерөнхийлөгч нь үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөжээ. 1979 онд Траоре нь Мали Ард түмний Ардчилсан Холбоо намыг тус улсын цорын ганц хууль ёсны нам болгосон юм.

1991 онд тус улсад эдийн засгийн хямрал болж үймээн дэгдэж эхэлсэн байна.

Траоре-д 1993, 1999 онд хоёр удаа цаазаар авах ял оноосон боловч ялыг бүх насаар нь хорих ялаар сольжээ. Түүнийг засгийн эрхээс зайлуулсны дараа Мали-д олон намын ардчилал тогтолцоо бий болсон. Тус улсын одоогийн шинэ Үндсэн хуулийг 1992 оны 1 дүгээр сарын 12-нд баталсан ажээ.

Лалын хэт даврагсад үймээн дэгдээж Мали-гийн Засгийн газрын хүсэлтээр Франц 2013 оны 1 дүгээр сард цэргийн ажиллагаа эхлүүлж францчууд болон исламистуудын хооронд урт удаан дайн эхэлсэн. 1 дүгээр сарын эцэс гэхэд Франц, Африкийн цэргүүд босогчдоос олон хотыг эзлэн авав. Франц хүчээ аажмаар бууруулж, хариуцлагыг НҮБ болон Африкийн бусад орнуудад шилжүүлж эхэлсэн. Үүний зэрэгцээ Европын холбоо Мали улсын армийг сургахад туслалцаа үзүүлж байсан.

Нийгэм улс төр[засварлах | кодоор засварлах]

1992 оны Мали улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн тэргүүн, зэвсэгт хүчний ерөнхий командлагч бол ерөнхийлөгч бөгөөд бүх нийтийн шууд сонгох эрхээр таван жилийн хугацаатай сонгогддог. Ерөнхийлөгч албан тушаалаа дараалан хоёроос илүүгүй удаа хашиж болно. 21 -гээс дээш насны бүх хүмүүс санал өгөх эрхтэй.

Эмэгтэйчүүд 1956 оноос хойш санал өгөх эрхтэй болсон. Мали бол "Африкийн Эв нэгдлийн байгууллагын" анхны гишүүдийн нэг байсан (1963 оны 5 -р сарын 25) бөгөөд одоо түүний залгамжлагч "Африкийн холбоо"-ны гишүүн болжээ.

Мали улсын албан ёсны хэл бол франц хэл бөгөөд үүнийг захиргаа, сургууль, тус улсын угсаатны бүлгүүдийн хоорондын холбоо барих хэрэгсэл болгон ашигладаг. Оршин суугчдын ихэнх нь Барбара хэлээр ярьдаг. Үүнийг мөн захиргаа, хэвлэл мэдээллийн хэл болгон ашигладаг. Бамбараг Малигийн хүн амын 80 орчим хувь нь ойлгодог байна. Хүн амын 15 -аас дээс насны иргэдийн 28% бичиг үсэгтэй ажээ.

Тус улс 1960 оны 9 дүгээр сарын 28 -нд НҮБ -ын гишүүн болсон.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Эх үүсвэр[засварлах | кодоор засварлах]

  1. "Africa: Mali – The World Factbook – Central Intelligence Agency". CIA.gov. 27 April 2021. Archived from the original on 30 March 2021. Retrieved 1 May 2021.
  2. "Mali". United States Department of State. Retrieved 8 October 2022.
  3. Booty, Natasha; Pivac, Mark (23 July 2023). "Assimi Goïta: President gets sweeping powers in new Mali constitution". BBC News. Retrieved 4 August 2023.
  4. "Mali". The World Factbook (2024 ed.). АНУ-ын Тагнуулын төв газар. Retrieved 22 June 2023.
  5. 5.0 5.1 5.2 5.3 "World Economic Outlook Database, October 2022". IMF.org. International Monetary Fund. October 2022. Retrieved 11 October 2022.
  6. "Gini Index". World Bank. Archived from the original on 8 December 2015. Retrieved 2 March 2011.
  7. Human Development Report 2020 The Next Frontier: Human Development and the Anthropocene (PDF). United Nations Development Programme. 15 December 2020. pp. 343–346. ISBN 978-92-1-126442-5. Archived (PDF) from the original on 15 December 2020. Retrieved 16 December 2020.
  8. Which side of the road do they drive on? Archived 14 April 2012 at the Wayback Machine. Brian Lucas. August 2005. Retrieved 28 January 2009.