Манж хэл
| Манж хэл | |
Манжаар бичсэн manju gisun («манж хэл») |
|
| Тархалт | БНХАУ-ын Хармөрөн муж |
|---|---|
| Угсаатан | Манж |
| Төрөлх хэлтний тоо | 60 (1999) [1] |
| Хэлний ангилал |
Алтай?
|
| Бичиг үсэг | Манж үсэг бичиг |
| Томьёолбор | |
| ISO 639-1 | — |
| ISO 639-2 | mnc |
| ISO 639-3 | mnc |
Манж хэл бол Алтай хэлний язгуурийн Манж-Тунгус хэлний бүлгийн Манжуурын дэд бүлэгт багтах хэл юм. Манж хэлээр БНХАУ-ын Манж, Тунгус, Эвэнк үндэстнүүд ярилцана. Бичгийн бичгийн систем нь монгол бичгээс санаа авч зохиосон Манж бичгийг ашигладаг.
Агуулга |
[засварлах] Гарал ба Хэв шинж
Манж хэл нь мөхсөн Зүрчид хэлнээс улбаатай бөгөөд түүхийн он удаан жилийн турш хувьсаж өөрчлөгдсөөр одоогийн хэв шинжээ олсон байна. 13-р зуунд Зүрчид угсааны Алтан улс, Их Монгол улсад эзлэгдсэнээр бүрэн сүйрсэн боловч 17-р зуунд Зүрчид угсааны үндэстэн гарч ирсэн нь Манж үндэстэн байсан. Тэдний хэл аялгуу нь мөхсөн Зүрчид хэлний хэв шинжийг хадгалсан манж хэл байлаа. Гэхдээ Манж хэл нь яг Зүрчид хэл биш бөгөөд түүхийн маш урт хугацааны туршид өөрчлөгдөн бий болсон шинэ хэл юм. Манж хэл нь Монгол хэл болон Хятад хэлний үгсээр баяжсан, дүрмийн хувьд аль алины шинжийг хадгалсан хэл юм.
Хэл шинжээчид Манж хэлийг Алтай язгуурын хэлэнд багтаан үздэг бөгөөд хэлний гарал үүсэл нь хятадын хойд хэсэгт бүрэлдсэн гэж үздэг байна. Манж Чин улсын үед Манж хэл нь "Чин хэл", "Улсын хэл" гэх мэт нэршилтэй байсан бөгөөд нийт 25 гийгүүлэгчтэй. Үүний 3 нь хятад хэлнээс зээлдсэн туслах авиа юм. Үндсэн 6 эгшигтэй ба урт ба богиноор дуудна гэсэн ойлголт байдаггүй. Өгүүлбэрийн бүтэц нь Өгүүлэгдэхүүн нь эхэнд, тусагдахуун нь дунд, өгүүлэхүүн нь адагт гэсэн зохион байгуулалттай.
- *25 гийгүүлэгч нь Манж-Чин улсын үед хэрэглэж байсан гийгүүлэгч болно. Одоо 19 гийгүүлэгчтэй.
[засварлах] Бичиг үсэг
Монгол бичгийг засаж зохиосон Манж бичгийг ашигладаг. Нийт 35 үсэгтэй. Монгол бичигтэй адил үсэг нь эхэн, дунд, адагт орохдоо хувирал авдаг.
[засварлах] Хэлзүйн Дүрэм
Манж хэлний үгсийн сан нь Жинхэнэ нэр, Төлөөний нэр, Үйл үг, Тэмдэг нэр, Дайвар үг, Тооны нэр, Орон цагийн нэр, Холбоос үг, Авиа дууриах үгс, Баймж үгс, Туслах үгс зэргээс бүтнэ.
Өгүүлбэрзүй нь Алтай хэлний язгуурын гол шинж болох SOV (Өгүүлэгдэхүүн-Тусагдахуун-Өгүүлэхүүн) гэсэн дараалалтай.
[засварлах] Харь хэлний тусгал
Хятад хэлний "y" эгшиг Манж хэлний үгийн бүтцэд нөлөөлж ижилссэн байдаг бөгөөд үг зээлдэх аргаар монгол хэлнээс үг зээлдсэн байхыг харж болно. Жишээ нь:
- morin - Морь
- temen - Тэмээ
- sain - Сайн
- arsalan - Арслан
- bi - Би, миний г.м болно.
[засварлах] Мөн үзэх
[засварлах] Зүүлт
- ↑ Zhao Aping (1999)
