Маржори Жэксон

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Маржори Жэксон-Нельсон AC CVO MBE


Өмнөд Австралийн 33 дахь захирагч
Албан тушаал хашсан
2001 оны 11 сарын 3 – 2007 оны 8 сарын 8
Хаан II Элизабет
Премьер Роб Кэрин 2001-02
Майк Ранн 2002-07
Өмнөх Сэр Эрик Нил AC CVO
Дараах Кэвин Скарс AC CSC

Төрсөн 1931 оны 9 сарын 13 (1931-09-13) (83 настай)
Шинэ Өмнөд Вэльс, Коффс Харбор
Улс Австрал Австрали
Оршин суугаа газар Өмнөд Австрали, Марион
Маржори Жэксон
тамирчны хүртсэн медаль
Эмэгтэй хөнгөн атлетик
Зуны олимп
Алт Хельсинки 1952 100 метр
Алт Хельсинки 1952 200 метр
Хамтын нөхөрлөлийн наадам
Алт Оуклэнд 1950 100 ярд
Алт Оуклэнд 1950 220 ярд
Алт Оуклэнд 1950 3×110/220 ярд
Алт Оуклэнд 1950 4×110/220 ярд
Алт Ванкувер 1954 100 ярд
Алт Ванкувер 1954 220 ярд
Алт Ванкувер 1954 4×110 ярд

Маржори Жэксон-Нельсон, AC, CVO, MBE (англ. Marjorie Jackson-Nelson, 1931 оны 9 сарын 13-нд төрсөн) нь Өмнөд Австралийн захирагч асан, Австралийн хөнгөн атлетикч юм. Тэрээр спортын замналдаа олимпийн хошой, Хамтын нөхөрлөлийн наадмын 7 алтан медаль хүртэж, 10 дэлхийн амжилт тогтоожээ[1].

Намтар[засварлах]

Маржори Жэксон Шинэ Өмнөд Вэльсийн Коффс Харборт төржээ. 1949 онд өмнөх олимпийн 100, 200 метрийн зайн аварга Фэнни Бланкерс-Коэнийг хэд хэдэн удаа ялж, нэрээ спорт сонирхогчдод таниулан, өссөн хотынхоо нэрээр "Литговын цахилгаан" гэгдэх болжээ.

1950 онд Британийн Эзэнт Гүрний наадмаас дөрвөн алтан медаль зүүсэн Жэксон Хельсинкид зохиогдох 1952 оны зуны олимпийн гол найдваруудын нэгд тооцогдож байлаа. Тэрээр итгэл алдсангүй, 100 метрт дэлхийн дээд амжилт 11.5-г давтан түрүүлснээс гадна 200 метрт ч хамгийн хурдан нь байж, Австраличуудаас 1896 онд Эдвин Флэк хөнгөн атлетикаар хошой алтан медаль зүүснээс хойш гараагүй байсан гарамгай амжилтыг үзүүлэв. Австралийн эмэгтэйчүүд 4 x 100 метрийн буухиа төрөлд ч түрүүлэх магадлал өндөртэй гэгдэж байсан ч алдаа гаргаж, гурав дахь алтан медалиа зүүж чадаагүй. Уг төрөлд Катерин Хардигаар ахлуулсан Америкийн бүсгүйчүүд 45.9 секундээр дэлхийн дээд амжилт тогтоон түрүүлжээ. 1952 оны сүүлээр буюу 10 сарын 4-нд Японы Гифүд Жэксон 100 метрийн дэлхийн дээд амжилтыг 11.4 болгосон.

1953 онд Жэксон олимпод оролцож явсан дугуйчин Питер Нельсонтой гэрлэсэн. Хожим 1977 онд нөхрөө лейкоз өвчнөөр алдсаны дараа тэрээр Питер Нельсоны лейкозын судалгааны нөхөрлөлийг үүсгэн байгуулжээ.

Маржори Жэксон-Нельсон Сидней хотноо зохиогдсон 2000 оны зуны олимпийн нээлтийн ёслолын үеэр олимпийн далбааг мандуулсан 8 тугчийн нэг нь байв.

2001 оны сүүлчээр Маржори Жэксон-Нельсон Өмнөд Австралийн захирагчаар томилогдож, 2007 оны 7 сарын 31-нийг хүртэл ажиллажээ.

Сидней хотын олимпийн цэцэрлэгт хүрээлэнд түүний нэрэмжит зам бий.

Эшлэл[засварлах]

  1. "Olympic Order for the Lithgow Flash" (2007)

Гадны холбоосууд[засварлах]