Мариа Белло

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мариа Белло
Maria Bello
Белло 2013 онд
Белло 2013 онд
Уугуул нэр: Мариа Белло
Мэндэлсэн огноо: 1967 оны 4 сарын 18 (1967-04-18) (47 настай)
Мэндэлсэн газар: Пенсильвани, Норристаун
Иргэншил: Америк Америк
Мэргэжил: жүжигчин эмэгтэй
Замнал: 1992 — одоо

Мариа Белло (англ. Maria Bello, 1967 оны дөрөвдүгээр сарын 18-нд Пенсильвани мужийн Норристаун хотод төрсөн) — Америкийн кино жүжигчин эмэгтэй бөгөөд «Алтан бөмбөрцөг»-т хоёр дэвшиж байв.

Замналын товчоон[засварлах]

Итали, польш, америк гаралтай Белло улс төр судлалыг урлагийн ангиар солиод Виллановагийн их сургуулийг дүүргэж,[1] Нью-Йоркийн тайзнаа тодорчээ.

Белло 1991, 1994, 1995 оны сериалаар киноны салбарт танигдаж, улмаар «Тогтуун шөнө» (1998), «Төлөөс» (1999), «Бохир цөөвөр чоно» (2000) кинонуудаар олонд танигдсан түүхтэй.

«Холигч» (2003), «Хүчирхийллийн түүх»-ийн (2005) туслах дүрээр Сателлит гардаж, «Алтан бөмбөрцөг», «Гилд»-эд дэвшсэн.

Гэр бүлийн амьдрал[засварлах]

Белло ганц хүүтэй хэдий ч ижил хүйстэнтэйгээ явалддаг болохоо 2013 оны арваннэгдүгээр сард зарлажээ.[2][3]

Онцлох кино бүтээлүүд[засварлах]

Он Бүтээл Уугуул хэлээр Дүр Тодорхойлогдсон шагнал
1998 Тогтуун шөнө Permanent Midnight Китти
1999 Төлөөс Payback Рози
2000 Бохир цөөвөр чоно Coyote Ugly Лил
2003 Холигч The Cooler Натали Сателлит — эмэгтэй туслах дүр — хүртсэн
Алтан бөмбөрцөг — эмэгтэй туслах дүр — дэвшсэн
Гилд — эмэгтэй туслах дүр — дэвшсэн
2005 Хар хүч The Dark Адель
2005 Хүчирхийллийн түүх A History of Violence Иди Столл Алтан бөмбөрцөг — эмэгтэй туслах дүр — дэвшсэн
Сателлит — эмэгтэй туслах дүр — дэвшсэн
2004 Нууц цонх Secret Window Эми Рейни
2006 Ихэр цамхаг World Trade Center Донна
2007 Төлөөс Butterfly on a Wheel Эби Рендэлл
2008 Муми: Луугийн эзэн хааны бунхан The Mummy: Tomb of the Dragon Emperor Салли Ламонсофф
2010 Нэг ангийнхан Grown Ups Салли Ламонсофф
2010 Эрчүүдийн компани The Company Men Салли Уилкокс
2013 Олзлогдогсод Prisoners Грейс Довер

Эшлэл[засварлах]

Гадны холбоос[засварлах]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Maria Bello