Марио Станич

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Марио Станич
Mario Stanic.jpg
Хувийн мэдээлэл
Өндөр 1.87 м
Байрлал Довтлох чиглэлийн хагас хамгаалагч
Довтлогч
Өсвөрийн баг
Железничар
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1988–1992 Железничар 63 (12)
1992–1993 Кроациа Загреб 26 (11)
1993–1994 Спортинг Хихон 34 (7)
1994–1995 Бенфика 14 (5)
1995–1996 Клуб Брюгге 37 (27)
1996–2000 Парма 77 (19)
2000–2004 Челси 59 (7)
Нийт 310 (88)
Шигшээ баг
1991 Югослав 2 (0)
1993 Хорват U21 2 (1)
1995–2003 Хорват 49 (7)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно.
† Гараа (Гоол).

Марио Станич (хор. Mario Stanić, 1972 оны 4 сарын 10-нд төрсөн) нь Боснид төрсөн, Хорватын хөлбөмбөгчин асан.

Клубын замнал[засварлах]

Станич спортын замналаа Железничар Сараево багаас эхэлсэн бөгөөд хуучин Югославын авъяаслаг залуу тоглогчдын нэгд тооцогдож байлаа. 1992 онд дайн эхлэхэд Станич Хорват руу нүүж, Кроациа Загреб багт тоглох болсон ч нэг улирлын дараа Испанийн Спортинг Хихон, дахиад нэг жилийн дараа Португалын Бенфика баг руу шилжжээ. 1995 онд Клуб Брюггед шилжиж ирсэн тэрээр 20 гоол оруулсан амжилтаар Бельгийн нэгдүгээр дивизионы мэргэн буучаар шалгарсан байна. Ийнхүү том багуудын хараанд өртсөн түүнийг 1996 оны сүүлчээр Парма баг элсүүлэн авсан бөгөөд тэнд Станич 4 жилийг өнгөрүүлжээ.

Челси[засварлах]

Станич 2000 оны 6 сард Челсид 5,6 сая фунт стерлингээр очсон. Тус багийн шинэ дасгалжуулагч Виалли албаа хүлээн авмагц шинэ тоглогчдыг идэвхтэйгээр цуглуулж эхэлсэн бөгөөд Жимми Флойд Хасселбэйнк, Эйдур Гудьонсен нарын дараа Станичтай гэрээ байгуулсан юм[1]. Станич Английн лигийн анхны тоглолтоо мөн оны 8 сард хийж, Вест Хэм Юнайтедийг 4–2 харьцаагаар хожиход 2 гоол оруулсны нэгийг нь 35 ярдын холоос өшиглөж оруулжээ[2]. Уг гоол БиБиСи-гийн Өдрийн онцлох тоглолт нэвтрүүлгийн Улирлын шилдэг гоол шагналд нэр дэвшсэн[3].

Станич 2003-04 оны улиралд авсан өвдөгний бэртлийн улмаас 32-хон насандаа их спортыг орхисон билээ.

Олон улсын тавцанд[засварлах]

Станич Хорватын шигшээ багт 1995-2003 онд нийт 49 тоглолт хийж, 7 гоол оруулсан. Анх 1995 оны 9 сард Евро 1996-ын урьдчилсан шатанд Эстонтой хийсэн тоглолтод оролцжээ. Тэр Англид болсон Евро 1996-д 3 тоглолтод оролцсон бол 2 жилийн дараа Францад болсон 1998 оны ДАШТ-ий бүх 7 тоглолтод оролцсон юм. Тус тэмцээний эхний тоглолтод Ямайкыг 3-1 харьцаагаар хожиход Хорватын шигшээ багийн ДАШТ-д оруулсан анхны гоолын эзэн болж түүхэнд үлдсэн төдийгүй шөвгийн наймд Германыг 3-0 харьцаагаар хожиход эхний гоолын дамжуулалтыг Роберт Ярнид өгч шигшээ багтаа хувь нэмэр оруулан, хүрэл медаль хүртсэн билээ. Станич мөн 2002 оны ДАШТ-д Хорватын шигшээ баг нэгдүгээр шатнаас хасагдахад 2 тоглолтын сүүлийн хагаст сэлгээгээр гарч тоглосон. Хамгийн сүүлд 2003 оны 4 сард Шведтэй хийсэн тоглолтын завсарлагын дараа сэлгээгээр гарч тогложээ.

Шигшээ баг дахь гоолууд[засварлах]

Гоол Огноо Газар Өрсөлдөгч баг Оруулсан гоол Эцсийн дүн Тэмцээн
1 1996 оны 4 сарын 10 Осиек хотын Градски врт цэнгэлдэх хүрээлэн  Унгар 4 – 1 4 – 1 Нөхөрсөг тоглолт
2–3 1998 оны 4 сарын 22 Осиек хотын Градски врт цэнгэлдэх хүрээлэн  Польш 2 – 0 4 – 1 Нөхөрсөг тоглолт
3 – 0
4 1998 оын 6 сарын 14 Ланс хотын Феликс-Болларт цэнгэлдэх хүрээлэн,  Ямайк 1 – 0 3 – 1 Дэлхийн АШТ
5 1999 оны 8 сарын 21 Загреб хотын Максимир цэнгэлдэх хүрээлэн  Мальта 1 – 0 2 – 1 Евро 2000 урьдчилсан шат
6 1999 оны 10 сарын 9 Загреб хотын Максимир цэнгэлдэх хүрээлэн  Югослав 2 – 2 2 – 2 Евро 2000 урьдчилсан шат
7 2000 оны 4 сарын 26 Вена хотын Эрнст Хаппел цэнгэлдэх хүрээлэн  Австри 2 – 1 2 – 1 Нөхөрсөг тоглолт

Шагналууд[засварлах]

Клуб Брюгге
Парма
Челси

Эшлэл[засварлах]

  1. "Chelsea sign Croatian star", BBC News, British Broadcasting Corporation, 2000 оны 6 сарын 28. 2012 оны 3 сарын 31-нд авсан. 
  2. "Stanic brace sinks Hammers", BBC Sport, British Broadcasting Corporation, 2000 оны 8 сарын 20. 2012 оны 3 сарын 31-нд авсан. 
  3. "Super Mario arrives", BBC Sport, British Broadcasting Corporation, 2001 оны 5 сарын 15. 2012 оны 3 сарын 31-нд авсан. 

Гадны холбоосууд[засварлах]