Марк

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Марк ном (гре. κατὰ Μᾶρκον εὐαγγέλιον, τὸ εὐαγγέλιον κατὰ Μᾶρκον, то eуангелион ката Маркон) нь МЭ 55-65 оны үед бичигдсэн хэмээн теологичид үздэг. Сайн мэдээний дөрвөн номын нэг юм. Номын зохиолчийн нэр нь тодорхойгүй боловч эртний Христийн чуулганы итгэгчид Марк бичсэн гэдэгт итгэдэг. Марк бол Шинэ Гэрээний үед амьдарч байсан Христийн дагалдагч юм. Энэхүү ном нь Ромын дарлал, харгислалд дарлуулж байсан итгэгчидэд сайн мэдээг хүргэх, зоригжуулах үүднээс бичигдсэн гэж үздэг. Агуулга нь баярын мэдээн 4 номтой ижил бөгөөд Христийн амьдрал, үйлчлэл, Түүний үйлдсэн гайхамшиг, үхэл, амилалт зэргийг өгүүлдэг. Ном нь нийт 16 бүлэгтэй, хамгийн хураангуй бөгөөд ойлгомжтой бичигдсэн сайн мэдээний ном болно.