Марко Матерацци
| Хувийн мэдээлэл | |||
|---|---|---|---|
| Бүтэн нэр | Марко Матерацци | ||
| Төрсөн огноо | 1973 оны 8 сарын 19 | ||
| Төрсөн газар | Итали, Лечче | ||
| Өндөр | 1.93 м | ||
| Тоглодог байрлал | Төвийн хамгаалагч | ||
| Залуучуудын баг | |||
| 1990–1991 | Мессина Пелоро | ||
| 1991–1993 | Тори де Квинто | ||
| Насанд хүрэгчдийн баг* | |||
| Он | Баг | Гараа† | (Гоол)† |
| 1993–1994 | Марсала | 25 | (4) |
| 1994–1995 | Трапани | 13 | (2) |
| 1995–1998 | Перужиа | 47 | (7) |
| 1996–1997 | → Карпи (зээллэг) | 18 | (7) |
| 1998–1999 | Эвертон | 25 | (2) |
| 1999–2001 | Перужиа | 51 | (15) |
| 2001–2011 | Интернационале | 209 | (18) |
| Үндэсний шигшээ‡ | |||
| 2001–2008 | Итали | 41 | (2) |
| * Насанд хүрэгчдийн багийн бүрэлдэхүүнд гараанд гарсан тоглолтын болон гоолын тоог зөвхөн дотоодын лигтэй уялдуулсан. Сүүлд шинэчилсэн: 2011 оны 5 сарын 22. † Гараа (Гоол). |
|||
Марко Матерацци (итал. Marco Materazzi, Уффичиале ОМРИ ; 1973 оны 8 сарын 19-нд төрсөн) нь Италийн хөлбөмбөгийн хамгаалагч юм.
Тамирчны замналынхаа эхэн үед Матерацци Серие Б, Серие Ц-гийн хэд хэдэн баг, мөн Английн Премьер лигийн Эвертон багуудаар дамжжээ. Перужиа багт 2 дахиа ирж (1995–98 болон 1999–2001) тоглож байгаад 2001 онд Интернационале багтай €10 саяын гэрээ байгуулсан. Тэрээр хамгаалагч боловч гоол их оруулдаг байсан бөгөөд 2000–01 оны улиралд үзүүлсэн амжилтаараа Серие А-гийн түүхэнд нэг улиралд хамгийн олон гоол оруулсан хамгаалагч болж үлджээ. Интер багтайгаа тэрээр Серие А-д 5, Аваргуудын Лигт 1, Коппа Италиа-д 4, Суперкоппа Италиана-д 4[1] гэхчлэн олон тэмцээнд түрүүлж байв. Тэрээр хатуу ширүүн тоглолттой гэдгээрээ алдартай байсан бөгөөд 60 шар, 25 улаан хуудас авч байжээ.
Эх сурвалж [засварлах]
- ↑ The Matrix - Marco Materazzi: http://lazymanscalcio.tumblr.com/post/18215957095/the-matrix