Марко Ройс

Марко Ройс

Reus with Germany in June 2011
Хувийн мэдээлэл
Бүтэн нэрМарко Ройс
Төрсөн газарДортмунд, Баруун Герман
Өндөр1.81м
БайрлалДовтлогч
Багийн мэдээлэл
Одоогийн багБоруссиа Дортмунд
Дугаар11
Өсвөрийн баг
1994–1996Дортмунд
1996–2006Боруссиа Дортмунд
2001–2010Рот Вайсс Ален
Мэргэжлийн замнал*
ОнБагГараа(Гоол)
2007–2009Рот Вайсс Ален43(5)
2009–2012Боруссиа Мюнхенгладбах97(36)
2012-Боруссиа Дортмунд224(102)
Шигшээ баг
2009Германы шигшээ баг
(21-ээс доош нас)
2(0)
2011–Герман48(15)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 17:48, 19 January 2013 (UTC).

† Гараа (Гоол).

‡ Шигшээ багийн гараа болон гоолыг сүүлд шинэчилсэн: 21:34, 26 March 2013 (UTC)

Марко Ройс нь Германы хөлбөмбөгчин бөгөөд Германы Бундес лигийн Боруссиа Дортмунд баг болон Германы хөлбөмбөгийн шигшээ багт довтлогчоор тоглодог. Ройс нь өөрийн тал бүрийн авъяас болон хурд, ур чадвараараа олон танигдсан тоглогч юм.

Клубын замнал[засварлах | кодоор засварлах]

Эхлэл[засварлах | кодоор засварлах]

Ройс 1996 онд Боруссиа Дортмундын хүүхдийн багаас хөлбөмбөгчин болох гараагаа эхлэсэн бөгөөд 2006 онд Боруссиа Дортмундын хүүхдийн багийг төгссөнөөр Рот Вайсс Ален багт тоглохоор болсон байна. Рот Вайсс Аленд очсон анхны улиралдаа тэрээр довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглож байсан бөгөөд багийнхаа 2-р багийн бүрэлдэхүүнд 5 тоглолт хийжээ. Дараагийн улиралдаа тэрээр багийнхаа 1-р багийн бүрэлдэхүүнд тоглох болсон юм. 2008-09 оны улиралд тэрээр 27 тоглолтонд 4 бөмбөг эсрэг багийн хаалганд оруулсан ба багаа 3-р дивизионоос дэвшин 2-р дивизионд ороход үнэтэй хувь нэмэр оруулсан учир Бундес лигийн Боруссиа Мюнхенгладбах баг түүнтэй гэрээ хийхээр болжээ. Ингээд 2009 оны 5 сарын 25-нд тэрээр Боруссиа Мюнхенгладбах багтай 4 жилийн гэрээ үзэглэжээ. Марко Ройс 2009 оны 8-р сарын 28-ны өдөр Майнц 05 багийн эсрэг тоглож байх үедээ Бундес лигийн анхны бөмбөгөө оруулж байв. Ройс 2011-12 оны улиралыг 12 тоглолтонд 7 бөмбөг оруулж гайхамшигтай эхлүүлсэн бөгөөд тэр улиралдаа 37 тоглолтод 21 бөмбөг оруулж байжээ.

Боруссиа Дортмунд[засварлах | кодоор засварлах]

2012 оны 1 сарын 4-нд Ройс түүний хуучин баг болох Боруссиа Дортмунд багтай 5 жилийн гэрээ байгуулжээ.Ройс албан ёсоор дортмунд багтай 2012 оны 7 сарын 1-нд нэгджээ. Тэрээр 2012 оны 8 сарын 24-нд Дортмунд багийн төлөө анхны тоглолтоо Вердер Бремен багийн эсрэг хийжээ. Энэ тоглолтод Дортмунд 2-1 гэсэн харьцаагаар хожсон бөгөөд Ройс багийнхаа төлөө анхны гоолоо оруулж байв. 9-р сарын 18-нд тэрээр Аваргуудын лигийн анхны тоглолтоо Аяакс багийн эсрэг хийсэн. Харин Аваргуудын лигийн анхны гоолоо 10 сарын 3-нд Манчестер Сити багийн эсрэг тоглосон тоглолтод оруулж байв.2013 оны 2 сарын 16-нд Ройс замналынхаа анхны хэт-трикийг хийжээ.

Олон улсын замнал[засварлах | кодоор засварлах]

2010 оны 5 сарын 6-нд тэрээр Мальтын эсрэг тоглох Германы шигшээ багийн бүрэлдэхүүнд шигшээ багтаа анх удаа дуудагдаж байжээ. Харин 2011 оны 10 сарын 7-нд Туркийн эсрэг тоглолтод шигшээ багийн анхны тоглолтоо хийж байв. Шигшээ багийнхаа төлөөх анхны гоолоо 2011 оны 5 сарын 26-нд Швейцарын эсрэг тоглолтод оруулж байжээ.

Үзүүлэлтүүд[засварлах | кодоор засварлах]

Баг[засварлах | кодоор засварлах]

Баг Улирал Лиг Цом Европ Нийт
Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол Гараа Гоол
Рот Вайсс Ален 2007–08 17 1 0 0 - 17 1
2008–09 27 4 1 0 - 28 4
Нийт 44 5 1 0 45 5
Боруссиа Мюнхенгладбах 2009–10 33 8 2 0 - 35 8
2010–11 34 11 3 1 - 37 12
2011–12 32 18 5 3 - 37 21
Нийт 99 37 10 4 109 41
Боруссиа Дортмунд 2012–13 32 14 3 1 12 4 47 19
Нийт 32 14 3 1 12 4 47 19
Бүгд 175 56 14 5 12 4 201 65

Шигшээ баг[засварлах | кодоор засварлах]

Германы шигшээ баг
Жил Гараа Гоол
2011 2 0
2012 11 5
2013 2 2
Total 15 7

Олон улсын гоолууд[засварлах | кодоор засварлах]

Scores and results table lists Germany's goal tally first:
Гоол Огноо Цэнгэлдэх Өрсөлдөгч Оноо Үр дүн Тэмцээн
1. 2012 оны 5 сарын 26 Ст. Якоб-Парк, Базель, Швейцар  Швейцар 3–4 3–5 Нөхөрсөг тоглолт
2. 2012 оны 6 сарын 22 ПЖИ Арена Гданск, Гданск, Польш  Грек 4–1 4–2 2012 оны хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн
3. 2012 оны 9 сарын 11 Эрнст-Хаппель-Штадион, Австри  Австри 1–0 2–1 2014 оны ДАШТ-ний сонгон шалгаруулалт
4. 2012 оны 10 сарын 12 Авива стадиум, Дублин, Ирланд  Ирланд 1–0 6–1 2014 оны ДАШТ-ний сонгон шалгаруулалт
5. 2–0
6. 2013 оны 3 сарын 26 Франкенштадион, Нюрнберг, Герман  Казахстан 1–0 4–1 2014 оны ДАШТ-ний сонгон шалгаруулалт
7. 4–1

Амжилт[засварлах | кодоор засварлах]

Хувийн шагналууд[засварлах | кодоор засварлах]

  • Германы оны шилдэг хөлбөмбөгчин: 2012

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Холбоосууд[засварлах | кодоор засварлах]