Маркус Лициниус Крассус

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Маркус Лициниус Крассус

Маркус Лициниус Крассусын цээж баримал. Парис, Лувр.

Албан тушаал хашсан
МЭӨ 70, МЭӨ 55 – МЭӨ 53

Төрсөн МЭӨ 115
Ромын Бүгд Найрамдах Улс
Нас барсан МЭӨ 53 (62 насалсан)
Партийн эзэнт гүрэн, Каррхаэ
Гэр бүлийн хүн Тертулла
Хүүхэд Маркус Лициниус Крассус, Публиус Лициниус Крассус

Маркус Лициниус Крассус (лат. Marcus Licinius Crassus) нь МЭӨ 115 онд төрсөн Ромын улс төрийн зүтгэлтэн, Суллагийн талын хүн бөгөөд Суллагийн цаазаар авсан, цөлсөн иргэдийн хөрөнгө зоорийг тонох маягаар баяжсан хүн юм. МЭӨ 72 оны сүүлээр Сициллийн претор болж, 6 легион дайн тулаанд хатуужсан цэрэг авч, нэмж цэрэг татах зөвшөөрөл өгчээ. Тэрээр Спартактай хийсэн нэгэн тулалдааны дараа цэргүүд нь тулаан эхлээд 3 цаг болоход зугтаж эхэлсэнд уурлан демиацлах арга (зугтсан цэргүүдээс нэр сонгож, сонгогдсон нэртэй цэргүүдийг цааазлах) хэрэглэж, хатуу анхааруулсан. Тэрээр Спартактай муур хулгана болж 6 сар орчим хөөцөлдсөний эцэст Бардунасын хөндийд цохиж, улмаар консулд сонгогджээ. Тэрээр 60 онд анхны триумвиратыг байгуулахад оролцожээ. 53 насандаа Партийн эзэнт гүрний эсрэг дайн хийж яваад алагдсан. Партийн хаан, Крассын толгойг огтолж, аманд нь алт цутгуулж алсан түүхтэй.