Маркус Моррис

Маркус Моррис (Англи: Marcus Morris, 1989 оны есдүгээр сарын 2, Пеннсилвани, Филадельфия) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин, НБА-гийн «Детройт Пистонс» багийн довтлогч.

«Финикст» ихэр Маркифф нь бий.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Канзасийн (20082011) коллежоос 2011 онд драфтлагдаж №14 сонголтоор «Хьюстон Рокетс» (2011—2013) багт очсон.[1] 2013 оны хоёрдугаар сарын 21-нд «Финикс Санз» багт элссэн.[2][3]

2015 оны долдугаар сарын 9-нд «Детройт Пистонст» Режжи Буллок болон Дэнни Грэнжерийн хамт 2020 оны драфтын II тойргийн эрхээр солигдон элсэв.[4] «Пистонст» анхны гараагаа 2015 оны аравдугаар сарын 27-нд «Атланта Хоксийн» эсрэг (106:94) хийхдээ 37 минутанд 18 оноо, 10 самбар авчээ.[5]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Rockets to send first-round draft pick Marcus Morris to D-League
  2. Suns Acquire Marcus Morris
  3. Houston Rockets trade Marcus Morris to Phoenix Suns
  4. "Detroit Pistons Acquire Marcus Morris, Reggie Bullock And Danny Granger From Phoenix". NBA.com. July 9, 2015. Retrieved July 9, 2015.
  5. Pistons surprise Hawks on opening night, winning 106-94

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]