Маркус Смарт

Маркус Смарт (Англи: Marcus Smart; 1994 оны гуравдугаар сарын 6-нд Техас мужийн Флауэр Маунд хотод төрсөн) — Америкийн мэргэжлийн сагсан бөмбөгчин бөгөөд НБА-гийн «Бостон Селтикс» багт холбон тоглогчоор тоглодог.

Замнал[засварлах | кодоор засварлах]

Ахлах сургуульд 2013/2014 онд 31 тоглолтонд 32.7 минут тоглохдоо 18.0 оноо, 5.9 самбар, 4.8 дамжуулалт, 2.9 таслалт дунджилсан Маркус Смарт 2014 оны зургаадугаар сарын 26-нд НБА-гийн драфтын зургаа дахь сонголтоор «Бостон Селтикст» хуваарилагдаж,[1] долоодугаар сарын 10-нд гэрээлжээ.[2] Арваннэгдүгээр сарын 7, НБА-гийн тав дахь тоглолтын үеэр «Индиана Пэйсерсийн» эсрэг зүүн шагайгаа гэмтээсэнээр гурван долоо хоног талбайд гарах боломжгүй болов.[3]

Лавлах холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. "Celtics Select Smart, Young in 2014 Draft". NBA.com. June 26, 2014. Retrieved June 26, 2014.
  2. "Celtics Sign 2014 Draft Picks". NBA.com. July 10, 2014. Retrieved July 10, 2014.
  3. "Boston Celtics Injury Updates". NBA.com. November 8, 2014. Retrieved November 8, 2014.

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]