Марк Аврелий
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Маркус Аурелиус | |
| Ромын эзэнт гүрний эзэн хаан | |
Мюнхений Глиптотек дэх Маркус Аурелиусын цээж баримал |
|
| Хаанчлал | 161 оны 3 сарын 8–169 (Луциус Верусын хамт); 169–177 (ганцаар); 177–180 оны 3 сар (Коммодусын хамт) (19 жил, 9 хоног) |
|---|---|
| Бүтэн нэр | Цезарь Маркус Аурелиус Антонинус Аугустус |
| Төрсөн | 121 оны 4 сарын 26 |
| Төрсөн газар | Ром |
| Нас барсан | 180 оны 3 сарын 17 (58 насалсан) |
| Нас барсан газар | Виндобона буюу Сирмиус |
| Оршуулсан | Хадрианы бунхан |
| Өмнөх хаан | Антонинус Пиус |
| Дараагийн хаан | Коммодус (ганцаар) |
| Хань | Залуу Фаустина |
| Улсын нэр | Антонине |
| Эцэг | Маркус Анниус Верус |
| Эх | Домитиа Луцилла |
| Хүүхдүүд | Коммодус, Маркус Анниус Верус, Антонинус, Луцилла зэрэг 13 |
Марк Аврелий буюу Маркус Аурелиус Антонинус (лат. Marcus Aurelius Antoninus, 121 оны 4 сарын 26 – 180 оны 3 сарын 17) нь 161 - 180 онд Ромын эзэн хаан байсан хүн юм. Тэрээр 161 оноос Луциус Верустай хамтран төр барьж байсан бөгөөд тэд 169 онд Верусыг нас нөгчих хүртэл хамтдаа хаанчилжээ. "Таван сайн эзэн хаан"-ы сүүлийнх болох тэрээр Стойк урсгалын философичдын чухал төлөөлөгч билээ.