Марк Ледук
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
|
|||||||||||||||||||
|
|||||||||||||||||||
Марк Ледук (фр. Mark Leduc, 1962 оны 5 сарын 4 – 2009 оны 7 сарын 22) нь 1992 оны Барселоны олимпийн мөнгөн медальт, Канадын боксчин юм.
Агуулга |
Сонирхогчдын бокс [засварлах]
- Үзүүлэлт: 158-26
- 1992 оны олимпийн мөнгөн медаль
Олимпийн дэвжээнд [засварлах]
- Годфри Вакаабу (Уганда) 9-2
- Диллон Кэрью (Гайана) 5-0
- Лайд Бунеб (Алжир) 8-1
- Леонард Дорин (Румын) 13-6
- Хектор Винент (Куба) 1-11
Мэргэжлийн бокс [засварлах]
Ледук 1992 онд мэргэжлийн бокст шилжсэн ч том амжилтад хүрээгүй бөгөөд Мишель Галамеуд ялагдсаны дараа 4-1-0 гэсэн амжилттайгаар, 1993 онд зодог тайлжээ.
Зодог тайлсны дараа [засварлах]
1994 онд Ледук For the Love of the Game хэмээх телевизийн нэвтрүүлэгт оролцож байхдаа гэй гэдгээ илчилжээ[1]. Мөн Торонтогийн ДОХ-той хүмүүсийн санд сайн дурын ажил хийж байсан аж.
Ледук 2009 оны 7 сарын 22-нд Торонто хотноо нас баржээ. Тэрээр орон нутгийн зочид буудлын саунад сууж байгаад нас барсан бөгөөд үзлэг хийсэн эмч түүнийг халуунд цохиулснаас болж нас барсан гэж дүгнэжээ[2].
Эшлэл [засварлах]
- ↑ Koymasky, Matt & Andrej, Mark Leduc, The Living Room: Biographies. 2010 оны 3 сарын 7-нд авсан.
- ↑ "Mark Leduc, 47: Gay athlete, Olympic medalist". Торонто Стар, 2009 оны 7 сарын 24.