Марк Роулэнд

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Марк Роулэнд
Хөнгөн атлетик
Төлөөлдөг улс: Flag of the United Kingdom.svg Их Британи
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Марк Роберт Роулэнд
Төрсөн огноо 1963 оны 3 сарын 7 (1963-03-07) (51 настай)
Төрсөн газар Англи, Вэст Сассекс, Вотерсфилд
 
Медалиуд
Зуны олимп
Хүрэл Сөүл 1988 3000 м саадтай гүйлт
Европын АШТ
Мөнгө Сплит 1990 3000 м саадтай гүйлт

Марк Роберт Роулэнд (англ. Mark Robert Rowland, 1963 оны 3 сарын 7-нд Английн Вэст Сассексийн Вотерсфилдэд төрсөн) нь Их Британийн хөнгөн атлетикч, Сөүлийн олимпийн хүрэл медальт тамирчин юм.

Роулэнд Сөүлийн олимпийн эрэгтэйчүүдийн 3000 метрийн саадтай гүйлтийн төрөлд 8 минут 7.96 секундын амжилт үзүүлэн Их Британийн дээд амжилт тогтоож, Кенийн Жулиус Кариуки, Питер Коэх нарын ард орж хүрэл медаль зүүжээ.

2 жилийн дараа Сплит хотод зохиогдсон Европын АШТИталийн тамирчин Франческо Панеттагийн дараа барианд орж, мөнгөн медаль хүртсэн байна.

Эшлэл[засварлах]