Марокко

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мароккын Вант Улс
المملكة المغربية
аль-Мамляка аль-Магрибия
Далбаа Сүлд
Уриа: араб. الله، الوطن، الملك
Allāh, al-Waṭan, al-Malik
«Бурхан, эх орон, вантан»
Дуулал: араб. النشيد الوطني المغربي
«Шарифын дуулал»
Нийслэл Рабат
Ихийн их хот Касабланка
Албан ёсны хэл Араб[1]
Бербер[2][a]
Угсаатны
бүтэц
 (2009)
99.1% Араб-Бербер
0.7% бусад
0.2% Еврей [3]
Төрийн хэлбэр ба засаг баригч Үндсэн хуульт
хаант засаг
 -  Ван Зургаадугаар Мохаммед
 -  Ерөнхий сайд Абделилла Бенкиран
Тусгаар тогтнол
 -  Францаас 1956 оны 3 сарын 2 
 -  Испанаас 1956 оны 4 сарын 27 
Нутаг дэвсгэр
 -  Талбай 446,550 км2 [b] эсвэл 710,850 км²[b](40/58)
 -  Үүнээс: Ус (%) 0.056
Хүн ам
 -  Тооцоо (2012) 36,064,173[4] (38)
 -  Тооллого (2011) 35,657,056[5] 
 -  Нягтрал 71.6 хүн/км2 
ДНБ (ХАЧ) 2011 оны тооцоо
 -  Нийт $158.994 тэрбум[6] (56)
 -  Нэг хүнд $4,940[6] (115)
ДНБ (Нэрлэсэн) 2011 оны тооцоо
 -  Нийт 100.323 тэрбум[6] (59)
 -  Нэг хүнд $3,117[6] (112)
ХХИ (2011) 0.582 (дундаж) (130)
Мөнгөн тэмдэгт Марокко дирхам (MAD)
Цагийн бүс +0
Замын хөдөлгөөн баруун
Интернетийн АДН .ma
Утасны дугаар +212
a. ^  Албан ёсны эрх байдалгүй боловч Франц хэл төр засаг, бизнесийн албан бичигт хэрэглэгдэх нь байдаг.
b. ^  446550 км²-д маргаантай нутгийг багтаагаагүй.
710850 км²-д Мароккын засан захирч буй Баруун Сахарын нутгийг оролцуулсан. Баруун Сахарыг тусгаар тогтнох үзэлт Полисарио бүлгийнхэн Мароккынх бус, тусгаар тогтносон Бүгд Найрамдах Ардчилсан Сахарын Араб Улс гэж зарлан тунхагладаг юм.

Мароккын Вант Улс (араб. المملكة المغربية‎‎ аль-Мамля́ка аль-Магриби́я; "аль-Мáгриб" гэдэг нь «өрнөд» гэх утга) гэж Африкийн баруун хойд эрэг, өрнө умар Африкт орших улс юм. 32 сая орчим хүн амтай, 447,000 орчим км2 газар нутагтай улс юм. Нийслэл нь Рабат, харин хамгийн том хот нь Касабланка болно. Атлантын далай, Гибралтарын хоолой, Газар дундын тэнгисийн эрэгт оршино. Зүүн талаараа Алжир,хойд талаараа Испани (Усан хилээс гадна Испанийн 2 бяцхан автономит хот болох Сеута,Мелиллатай газраар хиллэдэг), болон өөрийн эзэмшилд байлгадаг Баруун Сахарын нутгаар дамжин өмнө талаараа Мавритан улстай хиллэнэ[7].

Марокко нь Африк тивд оршдог боловч Африкийн Холбооны гишүүн бус цорын ганц орон бөгөөд тус холбоонд элсэн орох сонирхолгүй. Гэхдээ тус улс нь Арабын Барилдлага, Арабын Магрибын Холбоо, Франкофони, Исламын Шашинт Улсуудын Байгууллага, Газар Дундын Тэнгисийн Уулзалтын бүлэг, 77-гийн бүлэгт гишүүнээр элсээд байгаа.

[засварлах] Эх сурвалж

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр