Мартин Иранек

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Мартин Иранек
Martin Jiranek 3.jpg
Хувийн мэдээлэл
Өндөр  ft 0 in (0.00 м)
Байрлал Төвийн хамгаалагч, баруун жигүүрийн хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн баг Бирмингем Сити
Дугаар 28
Өсвөрийн баг
1985–1994 Радотински
1994–1997 Бохемианс Прага
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
1997–1998 Бохемианс Прага 55 (4)
1999 → Татран Поштрона (зээл) 11 (0)
1999–2001 Слован Либереч 32 (0)
2001–2004 Режжина 100 (3)
2004–2010 Спартак Москва 136 (4)
2010– Бирмингем Сити 0 (0)
Шигшээ баг
2000–2002 Чехийн U-21 шигшээ баг 20 (4)
2002– Чех 31 (0)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2010 оны 9 сарын 22.
† Гараа (Гоол).

Мартин Иранек (чех. Martin Jiránek, 1979 оны 5 сарын 25-нд Прагад төрсөн) нь Чехийн хөлбөмбөгч бөгөөд одоо Бирмингем Сити багт тоглодог.

Клубийн амжилт[засварлах]

Спартак Москва[засварлах]

Спартак Москва баг 2004 онд Режжинагаас Иранекийг авахаар болж, €4.7 сая еврогийн гэрээ байгуулжээ. Тэр Локомотив Москва багтай хийсэн тоглолтод анх тус багийн бүрэлдэхүүнд багтаж талбайд гарсан. Иранек Спартакийн бүрэлдэхүүнд 6 жил тоглохдоо үндсэн бүрэлдэхүүнд байнга багтдаг байлаа. Түүний Спартакт үзүүлсэн амжилтууд, ур чадвар нь томоохон багуудын сонирхлыг татаж, Ливерпүүл, Ювентус, Бавари Мюнхен, Тоттенхэм Хотспур багууд түүнийг багтаа элсүүлэхээр хөөцөлдөж байв. Иранек 2009–2010 оны улиралд багийнхаа ахлагчийн үүргийг гүйцэтгэжээ.

Бирмингем Сити[засварлах]

2010 оны 8 сарын 31-нд Иранек Английн Премьер лигийн Бирмингем Сити багтай нэг жилийн гэрээ байгуулсан[1]. Лигийн цомын 3-р тойрогт МК Донс багтай хийсэн тоглолтын үндсэн бүрэлдэхүүнд багтаж, Бирмингем Сити баг дахь гараагаа эхэлсэн. Уг тоглолтод Бирмингем Сити өрсөлдөгчөө 3–1 харьцаагаар хожжээ[2].

Шигшээ баг[засварлах]

Иранек анх 2002 онд шигшээ багийнхаа бүрэлдэхүүнд багтаж Польшийн шигшээ багтай хийсэн тоглолтод оролцсон. Тэрээр шигшээ багийнхаа хамтаар Евро 2004, 2006 оны ДАШТ-д оролцжээ. Гэмтлийн улмаас Евро 2008-д оролцож чадаагүй.

Эшлэл[засварлах]

  1. McLeish Bags Martin. Birmingham City F.C (August 31, 2010). August 31, 2010-д хандсан.
  2. "Birmingham City 3 Milton Keynes Dons 1: match report", September 23, 2010. September 23, 2010-нд авсан. 

Гадны холбоос[засварлах]

Агуулахад байгаа «Мартин Иранек» зургийн цомог