Маруан Феллайни

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Маруан Феллайни
Marouane Fellaini vs USA.jpg
Феллайни Бельгийн шигшээд, 2013 он.
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Маруан Феллайни-Баккиуи[1]
Төрсөн огноо 1987 оны 11 сарын 22 (1987-11-22) (27 настай)
Төрсөн газар Бельги, Эттербек
Өндөр 1.94 метр[2]
Байрлал Хагас хамгаалагч
Багийн мэдээлэл
Одоогийн баг Манчестер Юнайтед
Дугаар 31
Өсвөрийн баг
1994–1997 Андерлехт
1997–2000 Монс
2000–2002 Руаяль Франк Борен
2002–2004 Шарлеруа
2004–2006 Стандард Льеж
Мэргэжлийн замнал*
Он Баг Гараа (Гоол)
2006–2008 Стандард Льеж 64 (9)
2008–2013 Эвертон 141 (25)
2013– Манчестер Юнайтед 16 (0)
Шигшээ баг
2004–2005 Бельги (18-) 3 (0)
2006 Бельги (19-) 6 (1)
2006–2007 Бельги (21-) 7 (0)
2007– Бельги 48 (8)
* Мэргэжлийн замналын тоглолтын (гоол) үзүүлэлтийг дотоодын лигтэй нь уялдуулсан болно. Сүүлд шинэчилсэн: 2014 оны 5 сарын 11.
† Гараа (Гоол).

Маруан Феллайни-Баккиуи (фр. Marouane Fellaini-Bakkioui, 1987 оны арваннэгдүгээр сарын 22-нд Эттербек хотод төрсөн) — Бельгийн хөлбөмбөгчин бөгөөд Манчестер Юнайтед болон Бельгийн шигшээд тоглодог.

Замнал[засварлах]

Феллайни Андерлехт, Монсод, Шарлеруа болон Стандард Льеж багуудын өсвөрийн эгнээнд 12 жил уйгагүй бэлтгэгдсэн. 2008 онд зуны наймаагаар английн Эвертонд очихоос өмнө Стандард Льежид 82 тоглож, 11 бөмбөг оруулсан. Феллайниг 15 сая фунтээр таван жил гэрээ байгуулжээ.[3] Есдүгээр сарын 14-нд Сток Сититэй анхны тоглолтоо, аравдугаар сарын 5-нд Ньюкаслын хаалганд анхны бөмбөгөө оруулсан Феллайни 35 тоглолтонд 9 бөмбөг оруулсан амжилтаар Эвертонд шилдэг залуу тоглогчоор мандав. Дахин гялалзаж мэдэх түүнийг 2010 оны хоёрдугаар сарын 6-нд Мерсисайдийн дербид Сотириос Кириакос бэртээснээс улирал замхарчээ.[4][5] 2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд Феллайнитай Эвертон гэрээгээ таван жилээр сунгасан.[6] 2013 оны есдүгээр сарын 3, солилцооны цонх хаагдах мөчид нуруу-ур чадвар өндөр, тэсрэлттэй Маруаны төлөө Манчестер Юнайтед 27,5 сая фунт төлжээ. 11 хоног болоод Кристал Пэластай эхний тоглолтоо хийсэн.

Шигшээ[засварлах]

Бельгийн шигшээ 2007 оны гуравдугаар сарын 24-нд Португальтай тоглоход Феллайни анхны бөмбөгөө оруулж байлаа. 2008 оны олимпийн наадамд IV байрт шалгарсан амжилттай.

Амжилт[засварлах]

Стандард Льеж
Эвертон
Хувийн
  • Бельгийн лигийн шилдэг Африк тоглогч (1): 2008
  • Эвертоны шилдэг залуу тоглогч (1): 2008–09
  • Премьер лигийн сарын шилдэг тоглогч (1): 2012 оны 11 сар

Эшлэл[засварлах]

  1. M. Fellaini. Soccerway. 17 December 2013-д хандсан.
  2. Marouane Fellaini. premierleague.com. Premier League. 9 September 2013-д хандсан.
  3. «Эвертон» приобрел Феллайни за 15 миллионов фунтов. Sports.ru (2008-09-02). the original on 2012-06-09-с архивлагдсан. 2012-04-04-д хандсан.
  4. Феллайни пропустит из-за травмы шесть месяцев. Sports.ru (2010-02-16). the original on 2012-06-09-с архивлагдсан. 2012-04-04-д хандсан.
  5. Феллайни выбыл до конца сезона. Sports.ru (2011-03-02). the original on 2012-06-09-с архивлагдсан. 2012-04-04-д хандсан.
  6. Феллайни подписал новый 5-летний контракт с «Эвертоном». Sports.ru (2011-11-17). the original on 2012-06-09-с архивлагдсан. 2012-04-04-д хандсан.

Холбоос[засварлах]

Викимедиа зургийн сан:
«Маруан Феллайни»