Математикийн мянганы шагналт бодлогууд

2000 онд АНУ-ын Клейгийн Математикийн Хүрээлэнгээс дэлхий нийтэд хандаж математикийн маш түвэгтэй долоон том бодлогыг шагналтайгаар бодуулахыг зарлажээ. Одоогоор зургаан бодлого нь бодогдоогүй байгаа бөгөөд эхнийхийг нь болох Пуанкарийн баталгааг ОХУ-ын математикч Др.Грегорий Перельман 2002 онд бодсон юм.[1] [2] Хариуг нь олж чадсан бодлого тус бүрт Клейгийн хүрээлэнгээс нэг сая долларын шагнал өгөх болно.

Зарласан бодлогууд[засварлах | кодоор засварлах]

  1. Р-ийн эсрэг NP
  2. Хожын баталгаа
  3. Пуанкарийн баталгаа
  4. Реманны таамаг
  5. Янг-Миллсийн оршилт ба массийн зай
  6. Навейр-Стоксын оршилт ба зөөллөлт
  7. Бөрч ба Свеннертон-Дайерийн баталгаа.

Анхаар эдгээр бодлогуудыг дэлгэрэнгүй бичих боломж хомс тул бодох сонирхолтой хүмүүс хажууд байгаа англи ба орос хувилбар руу орж дэлгэрэнгүй бодлогын тайлбарийг авна уу.


Ач холбогдол[засварлах | кодоор засварлах]

Эдгээр чухал бодлогуудыг бодож чадсан математикийн мэргэжлийнхэн ба математик сонирхогч жирийн иргэн хэн ч гэсэн математикийн шинжлэх ухаанд маш чухал хуудсыг нээх юм.

  • Клейгийн Математикийн Хүрээлэнгийн ерөнхийлөгч Жеймс Карлсон "Пуанкарийн баталгааг бодсон Др.Григорий Перельманы ажил нь бүтэн зуун жилийн эрэл хайгуулыг шийдлээ. Энэ нь математикт маш чухал дэвшлийг авчирч маш удаан дурсагдах болно" гэжээ.


Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

  1. Клейгийн Математикийн Хүрээлэн: бодлогууд
  2. Клейгийн Математикийн Хүрээлэн: бодлогын шагнал ба журам


Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. "Пуанкарийн баталгаа бодлогын шагналыг Др.Григорий Перельманд олголоо. Клейгийн Математикийн Хүрээлэн 2010-03-18". Archived from the original (PDF) on 2010-03-22. Retrieved 2014-04-12.
  2. 2010 оны Фейлдс медалыг Др.Григорий Перельманд олголоо. Фейлдсын Хүрээлэн 2010