Матигар хөгчүүлэг

Матигар хөгчүүлэг

Ховордолтын зэрэглэл

Ховордоогүй (ОУБХХ)
Биологийн ангилал
Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Анги: Жигүүртэн
Дэд анги: Neornithes
Доод анги: Neognathae
Дээд баг: Neoaves
Баг: Хиазтан
Дэд баг: Scolopaci
Овог: Хомноотынхон
Төрөл: Xenus , Хөгчүүлэг
Kaup, 1829
Зүйл: X. cinereus
Латин нэр
Xenus cinereus
(Güldenstädt, 1775)
Ижил утгатай нэршил

Tringa cinerea
Tringa terek


Матигар хөгчүүлэг (Xenus cinereus) нь Хомноотынхон овгийн жижиг ус гатлагч шувуу бөгөөд Xenus төрлийн ганц зүйл болно.

Гадаад төрх[засварлах | кодоор засварлах]

Энэтхэгт.

Эгэл хайргын хөгчүүнээс биеэр арай томхон буюу 22-25 см урт, далавчаа дэлгэхэд 57-59 см, дээш матигар хошуутай байна. Нуруун хэсэг нь хар саарал, гэдэс хэсэг нь цагаан, шар хөлтэй.

Тархац[засварлах | кодоор засварлах]

Энэ шувуу нь Финландаас Сибирь хүртэл усны дэргэдэх чийглэг газар, тайгад амьдарна. Өвөл болоход Африк, өмнөд Ази, Австралируу нүүдэллэдэг. Ховор тохиолдолд баруун Европт таарна.

Тэд элдэв хорхой шавжийг хөөж барин иддэг. Заримдаа барьсан олзоо голын усанд угаах явдал ажиглагдана. 5-7 сард голдуу 3-4 өндөг гаргадаг. Өндгөө 22-24 хоног дарна.

Зургийн цомог[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Xenus cinereus – Викимедиа дуу дүрсний сан