Мекка

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас

Харайх: Удирдах, Хайлт
مكّة المكرمة
Макках Ал Мукарраммах
Мекка хот
Хоч нэр: "Умм Ал Кура (Тосгонуудын эх)"
Координат: 21°25′N 39°49′E
Улс Саудын Араб
Муж Макках
Түүх  
Кааба баригдсан + МЭӨ 2000
Байгуулагдсан тодорхойгүй
Саудын Арабтай нэгдсэн 1924
Засаглал  
 - Мэйр Осама Ал-Бар
 - Мужийн засаг дарга Халид ал Фаисал
Газар нутаг  
 - Нийт 850 км²
Өндөр 277 м
Хүн ам  
 - Нийт (2007) 1,700,000
 - Нягтшил 4,200/км²
 - Метрополи газар нутагт 2,500,000
Цагийн бүс UTC+3
Шуудангийн хаяг (5 оронтой)
Утасны код +966-2
Вэб хуудас: www.holymakkah.gov.sa

Мекка буюу Макка(х), албан ёсоор Макках Ал-Мукаррамах, Араб хэл: مكّة المكرمة нь Исламын шашны хамгийн ариун цэг, Кааба бунхан ба Их сүмийн байрлах газар юм. Мекка нь Исламын таван тулгын нэг Хажж мөргөлийн аянаараа алдартай бөгөөд тус мөргөлд жил бүр 2 сая гаруй хүн ирдэг байна.

Исламын уламжлалаар Мекка нь Ишмаелын үр удмуудаар байгуулагджээ. 7-р зуунд Исламын зөнч Мухаммед нь тухайн үедээ томоохон худалдааны төв басан Меккад Исламын шашныг тунхагласан бөгөөд тус шашны эртний түүхэнд ихээхэн чухал үүрэг гүйцэтгэж байв. 966 оны дараа Мекка нь орон нутгийн шарифуудаар захирагдаж байсан бөгөөд 1924 онд Саудчуудын эрх мэдэл доор оржээ. Орчин үед Меккагийн хэмжээ, дэд бүтэц ихэд хөгжиж өргөжиж байна.

Өнөөгийн Мекка хот нь Саудын Арабын Макках мужийн төв, түүхэн Хежаз бүсэд оршино. 2008 оны байдлаар 1,700,000 хүн амтай бөгөөд Жеддагаас 73 км зайд, д.т.д. 277 орчим өндөрт, нарийн хөндийд байрладаг.

[Засварлах] Гадаад холбоос

Commons
Commons: Mecca - зураг, медиа материалууд


Хувийн хэрэгсэлүүд