Мексикийн булан
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Мексикийн булан (Англи хэл: Gulf of Mexico, Испани хэл: Golfo de México) нь Хойд Америкийн зүүн өмнөд хэсэг ба Мексикийн зүүн хойд хэсгийн хооронд орших булан юм. Атлантын далай, Карибын тэнгисийн нэг хэсэгт тооцогддог.
[Засварлах] Газарзүй
Тус булан нь зүүн, хойд, баруун хойд хэсгээрээ АНУ (Флорида, Алабама, Миссисипи, Луйзана, Техас муж улсууд)-тай, баруун өмнөд, өмнөд хэсгээрээ Мексик (Тамаулипас муж, Веракруз муж, Табаско муж, Кампече муж, Юкатан муж, Кинтана-Роо мужууд)-тэй хиллэнэ. Мөн зүүн өмнөд хэсэгт нь Куба улс оршино.
Флоридагийн хоолойгоор Атлантын далайтай, Юкатаны хоолойгоор Карибын тэнгистэй холбогддог.
Хамгийн гүн хэсэг нь Сигсбигийн хонхор бөгөөд 4,384м гүн болно.
