Микроклин

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Микроклины талст

Микроклин (KAlSi3O8) нь магмын чулуулаг хэлбэртэй чухал тектосиликат эрдэс юм. Триклин сингонид талсждаг. Байгаль дээр талст байдлаар элбэг тохиолдоно. Энгийн дүрс нь пинакойд призм байна. Пегматит судалд микроклины асар том хэмжээний (10тн) талстууд байдаг. Друз агрегатаар элбэг тохиолдоно.

Микроклин цагаан, шар, саарал, ягаан, улаан өнгөтэй шилэн гялгатай, хоёр чиглэлээр сайн хуваагдалтай, хатуулаг 6, нягт 2.54-2.57 байна. Ногоон өнгөтэй микроклиныг амазонит буюу "Амазоны чулуу" гэнэ.

Гарал үүсэл[засварлах]

Микроклин магмын ба пегматит процесст үүснэ. Магмын процессын үед уулын чулуулгийг бүрдүүлэгч эрдэс болох бөгөөд пегматит процессын үед микроклины бөөгнөрөл үүсэхээс гадна талстууд нь том байдаг. Пегматит дотор микроклин ихээр тархсан байх бөгөөд болорын хамт "Еврейн чулуу" гэгчийг бий болгоно.

Орд[засварлах]

Амазонитын орд Оросын Холбооны Улсын Уралын Ильмен ууланд, Казахстан, Байгалийн чандад, Монгол орны төв, Баянхонгор аймагт байдаг.

Хэрэглээ[засварлах]

Цэвэр микроклиныг шаазан ваарны үйлдвэрт ашиглана. Амазонитыг гоёл чимэглэлд ашиглахаас гадна барилгад засаж өнгөлж өргөн хэрэглэнэ.