Михаил Ботвинник

(Михайл Ботвинник-с чиглүүлэгдэв)
Михайл Ботвинник
Ботвинник Капабланкатай тоглож байгаа нь. 1936 он
Бүтэн нэрМихайл Мойсеевич Ботвинник
УлсЗөвлөлт Холбоот УлсЗөвлөлт Холбоот Улс Зөвлөлт Холбоот Улс
Төрсөн1911 оны 8 сарын 17,
Хаант Орос Улсын харьяа Финландын Их Вант Улс, Куоккала (одоогийн ОХУ, Репино)
Нас барсан1995 оны 5 сарын 5, (83 насалсан)
ОХУ, Москва
ЦолИх мастер
Дэлхийн аварга1948–1957
1958–1960
1961–1963

Михаил Мойсеевич Ботвинник бол дэлхийн шатрын 6 дахь аварга шатарчин болно. Тэрээр 1911 оны 8-р сарын 17-нд төрсөн бөгөөд 1995 оны 5-р сарын 5-нд насан эцэслэжээ. Зөвлөлтийн анхны Дэлхийн аварга (1948—1957, 1958—1960, 1961—1963) шатарчин байснаас гадна шатар тоглодог автомат буюу бидний одоогийнхоор бол шатрын программ зохиоход амьдралынхаа нилээдгүй хугацааг зориулсан. Шатрын программ зохиоход өөрийгөө хангалттай хэмжээнд дайчлахын тулд шатарчны замналаа дуусгаж зодог тайлсан билээ.

Намтар[засварлах | кодоор засварлах]

Михаил Ботвинник 1911 оны 8-р сарын 4 (17)-нд Куоккала тосгонд төрсөн. Эцэг - шүдний техникч Моисей Гиршович (Лейбович) Ботвинник (1878-1931), эх-шүдний эмч Шифра Самойловна Рабинович (1879-1952). 1923 оны есдүгээр сард арван хоёр настайдаа шатартай танилцаж, 157-р сургуулийнхаа шатрын тэмцээнд анх удаа оролцож байжээ. "Chess Leaf" сэтгүүлийн 1924 оны 19 дэх дугаарт Михаил Ботвинникийг ангилалаас гадуурх тэмцээний ялагчаар анх удаа дурьдагдаж байжээ. Жилийн туршид Михаил Ленинградын шатарчдын дунд алдартай болжээ. Тэрээр шалгуурын шатыг хурдан давдаг. 1925 онд тэрээр нэгдүгээр зэрэглэлийн гурван тэмцээнд түрүүлсэн байна.

Дэлхийн аварга болсон нь[засварлах | кодоор засварлах]

Ботвинник (1961)

Ботвинник түүний өмнөх дэлхийн аварга болох Алехинтай дэлхийн аварга цолын төлөө халз тоглохоор тогтсон байсан боловч дайнаас болж олон жил энэхүү халз тулаан хойшлогдсон байна. Арай гэж дайн дууссан боловч дэлхийн аварга Алехин зуурдаар нас барсан байсан тул тэр хоёрын хооронд халз тулаан явагдах боломжгүй болжээ. Тэгээд дэлхийн шатрын холбооноос тэр үеийн шилдэг 5 шатарчдын хооронд 5 тойргийн тэмцээн хийж хэн түрүүлсэн нь дэлхийн шатрын 6 дахь аварга болно хэмээн шийдвэр гаргаж олон нийт ч зөвшөөрч тийнхүү тэмцээн зохиогджээ. Тэмцээний дүн нь товчхондоо бол Ботвинник авах ёстой 20 онооноос 14 оноо аван түрүүлж, хоёрт орсон шатарчнаасаа 3 оноогоор хол тасарсан байна. Ийнхүү Ботвинник Дэлхийн шатрын 6 дахь аварга болсон байна.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Михаил Мойсеевич Ботвинник – Викимедиа зураг, бичлэг, дууны сан