Михаэль Баллак

Михаэль Баллак
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Михаэль Баллак
Төрсөн огноо 1976 оны 9 сарын 26 (1976-09-26) (47 настай)
Төрсөн газар Гёрлиц, Зүүн Герман
Биеийн өндөр 1.89 м
Тоглодог байрлал Төвийн хагас хамгаалагч
Тоглосон клубууд
Он Баг Тоглосон тоо
(Гоол)
1983 - 1995
1995 - 1997
1995 - 1997
1997 - 1998
1997 - 1999
1999 - 2002
2002 - 2006
2006 - 2010
2010 - 2012
Chemnitzer FC
Chemnitzer FC II
Chemnitzer FC
FC Kaiserslautern II
FC Kaiserslautern
Байер Леверкузен
Бавари Мюнхен
Челси
Байер Леверкузен
18(5)
49(10)
17(8)
46(4)
79(27)
107(44)
105(17)
305(2)
Үндэсний шигшээ
1996 - 1998
1999 - 2010
Германы 21-с доош нас
Герман
19(7)
98(42)


Михаэль Баллак 1976 оны 9 сарын 26-нд Зүүн Германд төрсөн. 2012 онд зодог тайлсан Германы шилдэг хөлбөмбөгчдийн нэг. Тэрээр олон улсын багуудын хамгийн их гоал оруулсан тоглогчдийн нэг бөгөөд Баллак Kaiserslautern-д тоглож эхэлснээсээ хойш 13 дугаарыг эзэмшдэг болсон. UEFA-н 2002 оны шилдэг хагас хамгаалагч мөн Пэлэгийн сонгосон фифагийн 125 шилдэг тоглогчдийн нэг болж байсан. 2002, 2003, 2005 оны Германы шилдэг хөлбөмбөгчин шагналын эзэн.

Баллак анхны гараагаа 1995 онд Chemnitz-н хүүхдийн багт хийв. 1996 оны 3 сарын 26 онд Германы залуучуудын шигшээ багт орж чадсан.1997 онд FC Kaiserslautern луу явж эхний улиралдаа л бундеслигт түрүүлж 1999 оноос Германы шигшээд орж мөн ондоо Байер Леверкузен луу 4,1 сая еврогоор зарагдсан. 2001-2002 оны улиралд бундеслиг, DFB pokal, Аваргуудын лиг болон Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд тус тус 2-р байранд орсон.

Хүүхэд нас[засварлах | кодоор засварлах]

Михаэль Баллак одоогийн Саксон мужийн Гёрлиц хотод Стифан болон Карин Баллакын ганц хүү болон мэндэлсэн. Баллакыг бага байхад нь гэр бүлээрээ Карл-Маркс-Стад руу нүүж, тэр үеэс Баллак хөлбөмбөг сонирхож тоглож эхэлсэн.

Клубын амжилт[засварлах | кодоор засварлах]

Chemnitzer FC[засварлах | кодоор засварлах]

Михаэль Баллак 7 настайдаа эцэг эхтэй Карл-Маркс-Стад хот (1990 онд Chemnitzer гэж нэрээ сольсон) руу нүүсэн. Түүний аав нь Германы хөлбөмбөгийн 2-р багт тоглодог байсан бөгөөд Баллакын онцгой авьяас багаас нь л илэрч эхэлжээ.

1995 онд Баллак Chemnitzer FC-тэй анхны гэрээгээ байгуулж, төвийн хагас хамгаалагчийн байрлалд тоглохоор болсон. Franz Beckenbauer түүнийг жижиг кэйсер хэмээн нэрлэх болсон. 1995 оны 8 сарын 4-нд бундеслигт мэргэжлийн анхны тоглолтоо VfB Leipzig -ын эсрэг хийсэн бөгөөд 2:1 харьцаатайгаар хожигдсон. Улирлын төгсгөлд Баллак 15 тоглолтонд оролцсон байв. Chemnitzer-т байх хугацаандаа 1,2-р багт аль алинд нь тоглож байсан. 1997 оны зун FC Kaiserslautern луу явсан.

Kaiserslautern[засварлах | кодоор засварлах]

Баллак шинэ багт ирсэн тэр улиралдаа бундеслигт 16 тоглолтонд оролцсон. Мөн тухайн улиралд аваргуудын лигт Kaiserslautern Баллакын шилдэг тоглолтын ачаар 1/4 финал хүртэл явж чадсан. 1999 оны 7 сарын 1-нд Байер Леверкузен руу 4.1 сая еврогоор зарагдсан.

Байер Леверкузен[засварлах | кодоор засварлах]

Байер Леверкузенд Баллак амжилт гаргаж байв. Дасгалжуулагч Кристоф Даум болон Клаус Топпмюллер нар Баллакыг довтлох чиглэлийн хагас хамгаалагчийн байрлалд тоглуулж байсан нь түүнийг амжилтанд хүргэв.

2001-02 оны улиралд Байер Леверкузен амжилттай явж байсан боловч улирлын сүүлийн 3 тоглолтонд бундеслигт Боруссиа Дортмунд-д, Аваргуудын лигийн финалд Реал Мадрид-д 2:1, DFB-Pokal-д Шальке 04-т 4:2-н харьцаатайгаар тус тус хожигдон нь хар түүх болж үлдэв.

Үзүүлэлт[засварлах | кодоор засварлах]

Шигшээ баг[засварлах | кодоор засварлах]

Шигшээ баг Он Нөхөрсөг тоглолт Олон улсын тэмцээн Нийт
Тоглолт Гоол Тоглолт Гоол Тоглолт Гоол
Герман 2010 1 0 0 0 1 0
2009 2 0 6 3 8 3
2008 4 1 8 3 12 4
2007 1 0 1 0 2 0
2006 7 3 7 3 14 6
2005 7 3 4 4 11 7
2004 10 7 3 1 13 8
2003 1 0 4 2 5 2
2002 3 1 8 5 11 6
2001 2 0 7 6 9 6
2000 5 0 4 0 9 0
1999 1 0 2 0 3 0
Нийт 44 15 54 27 98 42

Хувийн амьдрал[засварлах | кодоор засварлах]

Урт хугацаанд үерхсэн найз бүсгүй Симон Ламбетэйгээ 2008 оны 7 сарын 14-нд гэрлэсэн. Хосууд Луис, Эмилио болон Жорди гэсэн 3 хүүтэй боловч 2012 онд салсан.

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]

Албан ёсны вэб сайт
Челсигийн вэб хуудсан дах танилцуулга
ESPN-н вэб хуудсан дах танилцуулга