Миябэ Юкинори

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Миябэ Юкинори
Тэшүүр
Төлөөлдөг улс: Япон Япон
Хувийн мэдээлэл
Бүтэн нэр Миябэ Юкинори
Төрсөн огноо 1968 оны 7 сарын 18
Төрсөн газар Япон, Хоккайдо
 
Медалиуд
Өвлийн олимп
Хүрэл Альбервилль 1992 Эрэгтэй 1000м

Миябэ Юкинори (Японоор 宮部行範, みやべ ゆきのり, 1968 оны 7 сарын 18-нд төрсөн) нь Японы тэшүүрчин, 1992 оны Альбервиллийн олимпийн хүрэл медальтан юм. Өдгөө Японы Олимпийн Хороонд ажилладаг.

1992 оны олимпод 1000 метрийн зайд хүрэл медаль хүртсэнээс гадна 1500 метрийн зайд 9, 500 метрт 18-д оржээ. 2 жилийн дараа Лиллехамерын олимпод оролцож, 1000 метрт 14, 1500 метрт 21-р байр эзэлсэн байна.

Түүний ах нь мөн олимпод оролцож байсан тэшүүрчин Миябэ Ясүнори юм.