Мод

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Хадмал
Монгол үсгээр Modu-mod.PNG
буриад кирилл. модон
монгол кирилл. мод
халимаг кирилл. модн


Мод

Мод (о.т. модод) - олон наст модлог ургамал. Бусад ургамалтай харьцуулахад олон жилийн настай ба зарим нь хэдэн мянган жил насалж, 115м хүртэлх өндөр ургасан нь бий. Мод нь үндэс, их бие, иш мөчир болон навч гэсэн 4 гол зүйлээс бүрдэнэ. Модны үндэс нь газрын хөрснөөс ус чийг, эрдэс бодис, тэжээл авж их бие, навч мөчир уруугаа дамжуулна. Мөчирнүүд нь цэцэг навч болон үр жимс гаргана. Модны их бие нь холтсоор бүрхэгдсэн байна. Навч нь нарны гэрлийг хүлээн авах ба голдуу ногоон, улирлаас шалтгаалан шар, улаан гэх мэт өнгөтэй болох бөгөөд мөнх ногоон ч байна. Олон янзын хэлбэр, хэмжээтэй. Мод нь нүүрстөрөгчийг шингээн авч, хүчилтөрөгч ялгаруулахаас гадна байгалийн үзэмж, экологийн систем, хөдөө аж ахуй, байшин барилгын материал гээд олон чухал үүрэгтэй юм. Одоогоор 100,000 төрлийн мод бүртгэгдээд байгаа нь дэлхий дээрх нийт амьд ургамлын 25%-г эзэлж байна.

Модны их бие
Намар цагийн модод

[засварлах] Модод ба хүмүүс

Хотод агаарын бохирдол их тул модыг зөв арчлах шаардлагатай.

Модыг судалдаг шинжлэх ухааныг дендрологи гэнэ.

[засварлах] Онцгой модод

[засварлах] Гадны холбоос

Commons
Commons: Мод - зураг, дуу, бусад юмс

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр