Молон хаан
Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
| Молон хаан | |
| Их Монгол Улсын хаан | |
| Хаанчлал | 1465-1467 |
|---|---|
| Хаан ширээнд суусан |
1465 |
| Төрсөн | 1437 |
| Нас барсан | 1467 |
| Өмнөх хаан | Махагүргис хаан |
| Дараагийн хаан | Мандуул хаан |
| Хааны овог | Боржигин |
| Эцэг | Тайсун хаан |
| Эх | Алтгана |
Умард Юань гүрнийг нэгэн хэсэг захирч явсан Молон хаан нь 1437 оны улаагчин могой жил Тайсун хааны ахмад хүү болон төржээ. 1465 онд үхэгт хаан Махкургисыг хорлогдсоны дараа Их Монгол улсын 28 дахь хаан болон хаан ширээнээ суужээ. Хаан ширээнээ суусны 2 дахь онд Мухулай ван өмнө зүг цэрэглэж Ниншиань, Хиюванийг довтлон бут цохив. Ордос аймгийн Мөнхөө , Хадбух нарын ятгалгаар Мухулай ван Молон хааныг алжээ. Түүнийг амь үрэгдсэний дараагаар Монголын хаан ширээний суудал монголын овог аймгуудын хоорондох эрх мэдлийн төлөөх дайны улмаас 10 гаран жил хоосон байсны эцэст Мандуул хаан 1475 онд хаан ширээнд суусан юм.
