Монгол нүүдэлчдийн тайлбар толь-1
Энэхүү ном нь Монсудар хэвлэлийн газараас гаргаж буй “Монгол нүүдэлчдийн тайлбар толь” цувралын 1-р боть юм. Одоо цагт хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг, мартагдах шахсан монгол ёс заншил, ахуй амьдралыг маш энгийнээр тайлбарлаж, тодорхой зургаар баяжуулж өгсөн тус бүтээл нь гэр, хувцас, мал ахуй гэсэн гурван бүлэгтэй.
Эрхлэн гаргасан | |
---|---|
Монсудар хэвлэлийн газар | |
Номын тухай мэдээлэл | |
Зохиогч | Г.Гантогтох |
Эрхлэн гаргасан | 2014 |
Хэл | Монгол |
ISBN код | 978-99973-1-049-1 |
Ангилал | Тайлбар толь |
Формат | хатуу хавтастай |
Цуврал | Монгол нүүдэлчдийн нэвтэрхий толь |
Худалдаалагдаж буй газар | Интерном номын их дэлгүүр |
Гарчиг
[засварлах | кодоор засварлах]Гэр
[засварлах | кодоор засварлах]Түүхэн гэр өргөө
[засварлах | кодоор засварлах]Эсгий туургатан хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн монгол угсаатнууд эрт дээр үеэс гэрт амьдарч ирсэн. Нүхэн гэрээс авахуулаад өвсөн гэр, модон урц зэрэг олон төрлийн түүхэн гэр энд багтана.
Эсгий туургатны гэр
[засварлах | кодоор засварлах]Төв азийн нүүдэлчин соёлтой, м.а.а эрхэлсэн, алтайн хэлтэн монгол, түрэг, хамниган зоны сууцыг эсгий туургатны гэр хэмээдэг. Энэ хэсэгт халх, буриад, казах, дарьганга, дархад гэх мэт нийт 20 гаруй төрлийн гэр сууцыг зургийн хамт тайлбарлан оруулжээ.
Монгол гэрийн зориулалт
[засварлах | кодоор засварлах]Монголчууд эртнээс гэрийг янз бүрийн зориулалтаар тодорхой хэмжээнд өөрчлөн барьж ашигласаар ирсэн. Тэгэхдээ ихэнх нь ажил хэргийн зориулалтаар буюу буян номын, галын, дархны, зочны, тамгын, отор нүүдлийн гэх зэргээр баригдаж байсан бөгөөд өөр өөрийн онцлог шинжийг хадгалсан байжээ.
Ханхай гэр
[засварлах | кодоор засварлах]Дотроо эд хогшил, тавилгагүй хоосон гэрийг ханхай гэр гэдэг. “Гэр” бүлгийн энэ хэсэгт тооно, унь, багана, хана, шал, бүрээс, оосор бүслүүр зэрэг гэрийн бүх бүрдэл хэсгүүдийг монгол угсаатан ястны онцлогоор нь тус бүрд нь ангилан тайлбарласан. Жишээ нь, унь л гэхэд савхан, шоргоолжин, бөгтөр, шулуун гээд 4, 5 төрөл байдаг.
Бүрэн гэр
[засварлах | кодоор засварлах]Ханхай гэрийн дотор голомт тавьж, дэвсгэр дэвсээд, хогшил тавилга тавьсан гэрийг тавилгатай буюу бүрэн гэр гэнэ. Монголчууд гэрийнхээ голомт хэсэгт зуух, тулга, дөрвөлж, хоймор талд нь бурхан шүтээн, баруун, зүүн хэсэгт ор, шүүгээ зэргээ байрлуулдаг бөгөөд үүнтэй холбогдох ёс заншил, цээр ёсыг энэ хэсэгт өгүүлнэ.
Гэр барих, цуцах ёс
[засварлах | кодоор засварлах]Малчин ардын бэлчээр таних, буух нутгаа хэрхэн сонгох арга ухаанаас эхлээд гэр барихдаа шалыг нь яаж тавьдаг, ханаа хэрхэн дугуйлдаг, мөн тооно өргөж, унь өлгөх ёс гээд бүх аргачлалыг заавар зургийн хамт дэлгэрэнгүй тайлбарласан. Бас гэр хэрхэн цуцах тухай мэдээлэл энэ хэсэгт бий.
Гэр ачаалж нүүх
[засварлах | кодоор засварлах]Монголчуудын зуслан, хаваржаа, намаржаа, өвөлжөөндөө хэрхэн нүүж буудаг тухай
Гэр гэрлэх
[засварлах | кодоор засварлах]Гэр төхөөрч гэрлэх жилийн дөрвөн улиралд гэрээ барьж, цуцаж, нүүж суух, тавилгаа ёсчлон байлгах, монгол гэрээ төрөл бүрээр нь эдэлж арчилж эзэгнэн суухыг гэр гэрлэх гэнэ. Монгол гэрийн багтаамж, орон зайн хуваарь зэрэг онцлог нь нүүдэлчин соёлын томоохон чухал хэсэг юм.
Хувцас
[засварлах | кодоор засварлах]Малгай
[засварлах | кодоор засварлах]Тоорцог, хилэн, жанжин, юүдэн, лоовууз зэрэг монгол малгайн маш олон төрөл байдаг бөгөөд энэ бүгдийн бүрдэл хэсэг, нэршлийн тухай дэлгэрэнгүй зураг, мэдээлэл энд бий. Түүнчлэн буриад, урианхай, баяд, өөлд, мянгад зэрэг 20 гаруй ястан угсаатны малгайн онцлог, хийцийн тухай өгүүлнэ.
Дээл
[засварлах | кодоор засварлах]Нүүдэлчин монголчуудын амьдралаар шалгагдсан, тэдний ахуй амьдрал, эрс тэс уур амьсгал, аж төрөлд нэн тохирсон биед эвтэйхэн, хөдөлгөөнд саадгүй, авсаархан, давхар энгэр, захтай, хормой бүхий гадуур өмсгөлийг дээл гэнэ. Энд дээлийн зах, энгэр, суга, ханцуй, хормой, товч шилбэ зэрэг бүтэц бүрэлдэхүүн тус бүрийг дэлгэрэнгүй тайлбарлаж, дээл хийх аргачлалыг мөн давхар оруулж өгсөн.
Гутал
[засварлах | кодоор засварлах]Гутал нь хүний тулгуур эрхтэн болох хөлийг тэр дундаа тавхайг хад чулуу, ус чийг, халуун хүйтэн гэх мэт гадны нөлөөллөөс хамгаалах зориулалт бүхий хүний хэрэглээний өмсгөл юм. Монгол гутал нь ул, зуузай, зулаг, боом, түрий, хавчаар, оймс, хараа гэсэн ерөнхий бүрдэл хэсгүүдтэй. Мөн үүнээс гадна өөр өөрийн онцлогийг шингээсэн буриад, ойрад, баяд, дарьганга зэрэг олон төрлийн угсаатны гутал бий.
Мал ахуй
[засварлах | кодоор засварлах]Мал
[засварлах | кодоор засварлах]Мал хэмээх үг нь “хөрөнгө” гэсэн утгатай түрэг гаралтай үг бөгөөд мал хөрөнгө хэмээн хоршин хэрэглэгдсээр хожим нь нүүдэлчин монголчуудын гол хөрөнгө болох хонь, ямаа, үхэр, адуу, тэмээг нийтэд нь мал хэмээн нэрлэх болсон. Монголчууд олон мянган жилийн тэртээгээс малынхаа ашиг шимийг хүртэж, амьдрал ахуйдаа ашигласаар ирсэн.
Бог мал
[засварлах | кодоор засварлах]Бог малд хонь, ямаа орно. Хонь нь номхон зан төрхтэй, мах, сүү сайтай, атираа бүхий зөөлөн үс ноостой, хөдөлгөөн удаандуу мал юм. Харин ямаа бол арьсандаа ноолуур бүхий урт үстэй, доод эрүүндээ урт сахалтай, салаа туурайтай сүүл гэдгэр мал билээ. Энэ хэсэгт хонь, ямааны нас зүс, ноос ноолуур, сүү сааль, ашиг шим, бог мал төллөх зэрэг маш олон мэдээллийг дэлгэрэнгүй оруулсан болно.
Бод мал
[засварлах | кодоор засварлах]Адуу, үхэр, тэмээг бод мал гэнэ. Бод малын дотроос зөвхөн адууг халуун хошуутай мал гэдэг. Бод мал, ялангуяа адуу хот айл болон гэрийн гадна хонодоггүй бөгөөд бод малд хот, хэвтэр гэж байдаггүй. Адуу, үхэр, тэмээний нас, зүс, шүд болон сүү сааль, түүгээр хийдэг цагаан идээ зэргийг энэ хэсгээс зургийн хамт таньж мэдэх боломжтой.
Шагай
[засварлах | кодоор засварлах]Нэг талаараа малын хойд хөлийн шаантны нарийн үзүүрт, нөгөө талаараа борви ясны өргөн талд холбогдон орших жижиг цул ясыг шагай гэнэ. Малын шагайгаар олон янзын тоглоом тоглоно.
Бэлчээр
[засварлах | кодоор засварлах]Мал сүрэг тааваараа бэлчиж, идээшлэх өвс ургамалтай газар нутгийг бэлчээр гэнэ. Манай орон байгалийн бэлчээрт түшиглэн мал аж ахуйгаа эрхлэн явуулдаг цөөн орны нэг юм.
Малын хариулга
[засварлах | кодоор засварлах]Мал сүргийг бэлчээрт гарган өвс ногоо идүүлэхээр харгалзан сахихыг малын хариулга буюу мал хариулах гэнэ. Таван хошуу мал нь тус бүрдээ зун, өвөл, намар, хаврын тохирсон хариулгатай байна.
Малын тарга
[засварлах | кодоор засварлах]Мал сүрэг ногоо идэж, ус, хужраар буюу эрдэс бодисоор хангагдаж, бие махбодын хувьд булчин болон мах, өөхөн эд зузааран томорч биеийн жин, хүч тамир нэмэгдэхийг малын тарга гэнэ. Малын ясанд тос үүсэж, хар мах нягтарч зузааран, дотор, гадар өөх бий болсноор адуунд далан, тэмээнд бөх, хом, хонинд сүүл, ямаанд хүзүү, үхэрт шалан өөхөлж томордог.
Мал услах
[засварлах | кодоор засварлах]Малын биед шаардлагатай ус нь түүний уусан ус, идсэн өвс тэжээлд агуулагдах ус чийг хоёрын нийлбэртэй тэнцдэг. Иймээс мал сүрэг уух усныхаа 70%-ийг уусан уснаа, 30%-ийг өвс тэжээлийн ус чийгээс авдаг байна. Малын уух усны хэмжээнд усны халуун, хүйтэн багагүй нөлөөлнө.
Мал хужирлах
[засварлах | кодоор засварлах]Хээр газарт ургадаг шүлтэрхэг, цагаан өнгөтэй, талст бодисыг хужир гэнэ. Малд хужир өгөхийг мал хужирлах гэнэ. Малчид малын эрдэс тэжээлийн хэрэгцээг ихэвчлэн хужраар хангадаг.
Мал оторлох
[засварлах | кодоор засварлах]Өвс, бэлчээрийн сайныг дагаж нүүдэллэн малаа таргалуулах, авсан тарга хүчийг нь тогтоохыг отор хийх гэнэ. Малаа оторлохын тулд эхлээд элгэн ба махан тарга авхуулдаг. Таван хошуу малыг оторлох тус тусын онцлог аргууд байдаг бөгөөд үүнийг “Монгол нүүдэлчдийн тайлбар толь-I”-ээс уншиж мэдээрэй.
Хадлан хийх
[засварлах | кодоор засварлах]Байгалийн ургамал, ногоог мал тэжээхэд зориулан хадаж авахыг хадлан хийх, хадлан авах гэнэ.
Мал тууварлах
[засварлах | кодоор засварлах]Манай оронд бэлтгэлийн малыг мах комбинатад хүргэх, үржлийн ба хэрэгцээний малыг нэг аж ахуйгаас нөгөөд шилжүүлэн бусад аймаг, сумын нутагт малыг оторлуулах зорилгоор засмал болон шороон зам бэлчээрээр мал тууварлана. Тууврын замд гарахын өмнө бүх малд эмнэлгийн үзлэг хийж өвчтэй, сул дорой, хөгшин малыг ялгаж авдаг.