Монголмууд

Монголмууд[засварлах | кодоор засварлах]

Монголмууд гэдэг овгийнхон байдаг тухай Рашид-ад-Диний "Судрын чуулган"-д тэмдэглэсэн байдаг. Бөртэ чину 8-дугаар зууны үед Бурхан Халдунд ирээд Гуа маралтай ханилан тэднээс гарсан хүмүүсийг монгол, монголмууд гэх болжээ гэсэн домог бий. Ижил мөрний хавьд халимагуудын дотор бас монголмууд гэдэг овогтон байдаг. Төв аймгийн Баянжаргалан суманд монгол, их монгол, бага монгол, Увсын тэс суманд монголмууд овгийнхон бий гэж бүртгэгджээ. Монгол гэдгээс монголмууд, монголайхан гэсэн үржвэр овгийнхон үүсчээ.