Монгол төрхтөн

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
(Монголорхог төрх-с шууд холбогдсон)
Харайх: Удирдах, Хайлт
Чандлер Б.Бичийн ном дахь Зүүн Азийн төрхүүд

Хүн судлалд хүнийг угшил гарал болон удамшлын онцлогоор нь гурван зүйл төрхтөн болгон ангилсны нэгийг Монгол төрхтөн (англ. Mongoloid race; орос. Монголоидная раса) гэдэг. Энэ нь Монгол үндэстэн гэдгээс хамаагүй өргөн хүрээг хамардаг. Үүнд Дорнод Ази, Зүүн Өмнөд Азиар тархан суурьшсан малигар нүүр, шар царайтай хүмүүс багтана. Монгол хүний өгзөгөн дээр байдаг төрөлх хөх толбо бол Монгол төрхтний тэмдэг гэж эрдэмтэд тайлбарласан байдаг. Шар арьстан гэдэгтэй үндсэндээ давхцана.

[засварлах] Судлал

Орчин үеийн хүн судлалд хүн төрөлхтөнийг хэв шинжээр нь Кавказ төрхтөн (цагаан арьстан), Негр төрхтөн (хар арьстан) болон Монгол төрхтөн (шар арьстан) гэсэн үндсэн 3 төрх болон Австрали төрхтөн, Кэйп төрхтөн гэх 2 дэд төрхтөн болгон ангилдаг.

Анх Германы эрдэмтэн Христоф Мейнер өөрийн бүтээлдээ "Монголын" гэх нэр томъёог анх хэрэглэсэн ба түүнээс хойш их олон эрдэмтэд энэ нэр томьёог давтан хэрэглэсэн байдаг. Эхэндээ энэ нь Төв Ази, Сибирь, Зүүн Ази, Өмнөд Азийн уугуул хүмүүсийг багтааж байсан бол хойшдоо Зүүн Европ, Хойд болон Өмнөд Америк тивийн уугуул хүмүүсийг хамарсан ойлголт болон өргөжсөн юм. Өнөө үед, энэ нэр томьёонд зарим эрдэмтэд шүүмжлэлтэй хандах болсон.

Японы эрдэмтэн Дуглас Футуяма хэлэхдээ Монгол төрх нь Кавказ төрхөөс 45 мянган жилийн өмнө, Нэгр төрхөөс 110 мянган жилийн өмнө тус тус салсан гэжээ.[1]

[засварлах] Эш үндэс

  1. Дуглас Футуяма. Биологийн хуьсал. хуудас.520. Массачусетс. 1983 он.
Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр