Монголын Жүдогийн Холбоо

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Монголын Жүдогийн Холбоо нь Монголд жүдогийн спортыг хариуцагч холбоо юм.

Түүх[засварлах]

Жүдо нь 1960-аад оны үед ЗХУ, Зүүн Герман, Чехословак зэрэг улсуудад сурч байсан Монгол оюутнууд нь анхлан эх орондоо авчирсан байна. 1971 оны 1 сард анхны Жүдогийн дэвжээ байгуулагдаж Үндэсний Спортын хорооны зөвшөөрлийн дагуу Монгол дахь албан ёсны спорт болон батлагдсан байна.

1972 онд Монголын Жүдогийн Холбоо нь Азийн Жүдогийн Холбоо болон Олон улсын Жүдогийн Холбооны гишүүн болсон. Тухайн жилдээ засгийн газрын тушаалаар Жүдогийн шигшээ баг бүрдүүлэн 1972 оны Мюнхены зуны олимпын наадамд амжилттай оролцсон байна.

Одоогийн байдлаар нийт 3000 гаруй гишүүнтэй, улсын аваргын тэмцээнд 480 хүүхэд, насанд хүрэгчдийн ангилалд тогтмол 240 гаруй хүн оролцдог. 14 жүдогийн дэвжээ, олон улсын стандартад нийцсэн 5 дожо бий. МЖХ нь жил бүр Улсын Аварга шалгаруулах тэмцээн (Насан хүрэгчид, залуучууд, бага насны ангилал), Холбооны Цомын аварга, Ц.Дамдины нэрэмжит Цомын аварга шалгаруулах тэмцээн гэх зэрэг үндэсний хэмжээний 5-8 тэмцээн зохиодог.

Бүтэц[засварлах]

Монголын Жүдогийн Холбоо нь 14 жүдогийн клуб, 21 аймгийн Спорт төвөөс бүрддэг.

Холбооны цаашдын үйл ажиллагааг улам сайжруулж, боловсронгуй болгох үүднээс 4 жилд нэг удаа Нэгдсэн хурал зарлаж хуралддаг. Холбооны гишүүн клубүүдээс сонгогддог төлөөлөл дундаас холбооны Ерөнхийлөгч, Ерөнхий нарийн бичиг, Төлөөлөн удирдах, Хяналтын зөвлөлийг сонгодог.

Мөн үзэх[засварлах]