Монголын Иргэний Агаарын Тээвэр

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Монголын иргэний агаарын тээвэр (МИАТ)
IATA
OM
ICAO
MGL
Callsign
MONGOL AIR
Байгуулагдсан 1954
Хаб Чингис хаан олон улсын нисэх буудал (ULN)
Frequent-flyer хөтөлбөр Blue Sky Mongolia
Онгоцны тоо 4
Нисэх чиглэл 8
Төв байр Улаанбаатар, Монгол улс
Дарга нар Г.Жаргалсайхан (CEO)
Вэбсайт www.miat.com

Монголын Иргэний Агаарын Тээвэр буюу МИАТ, Англиар:MIAT Mongolian Airlines (Mongolian Civil Air Transport) нь Монголын үндэсний авиа компани ба төв оффис нь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод байдаг. Чингис хаан олон улсын нисэх буудлаас олон улсын 6 чиглэлд тогтмол нислэг үйлддэг.

Түүх[засварлах]

Үүсэн байгуулагдсанаас хойш[засварлах]

ЗХУ-аас Монгол Улсад бэлэглэсэн ачаа тээврийн Ү-13 онгоц Монголд анх газардсан 1925 оны тавдугаар сарын 25-ны өдрийг Монголд нисэх хүчин байгуулагдсан өдөр гэж зүй ёсоор тооцдог билээ. Хожим нь 1946 онд дээд зэрэглэлийн долоон онгоц, нэг По-2 онгоцтой Иргэний агаарын тээврийн тасаг байгуулагдаж Дундговь, Сүхбаатар аймаг, Сайншанд , Өндөрхаан чиглэлд дотоодын иргэний агаарын тээврийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн юм. БНМАУ-ын Сайд нарын Зөвлөл 1946, 1947 онд Ард түмний агаарын шуудангийн дүрэм болон агаарын шуудангийн онгоцны сүлд, тэмдгийг баталсан түүхтэй. 1958 оны байдлаар Монгол Улс 14 Ан-2 онгоц, 7 Ил-14, нийт 21 онгоцтой болсон байлаа. 1970 он гэхэд Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компани аймаг, сум, нэгдлийн төв зэрэг дотоодын нислэгийн 130 газарт буюу нийт нислэг үйлддэг газрынхаа 80 хувьд үйлчилгээгээ үзүүлчихээд байсан юм.

Тэр үед МИАТ компани долоо хоногт 4-6 удаа, Улаанбаатараас аймгуудын төв рүү, аймгийн төвөөс сумын төв рүү 2-3 удаа нислэг үйлдэж байсан ба 1966-1970 онд боловсон хүчний өндөр мэргэшсэн нөөцтэй, онгоцны парк хоёр дахин нэмэгдсэн юм.

1987 оноос МИАТ компани ЗХУ-аас Ту-154 онгоц түрээслэн авч олон улсад нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд Оросын Москва, Эрхүү, Хятадын Бээжин хотод төлөөлөгчийн газраа нээлээ.Иргэний агаарын тээврийн салбар улам бүр хөгжиж, Монгол улсын гадаад харилцааны хүрээ тэлж, олон улсын стандартад нийцсэн нислэг үйлдэх шаардлагаас үүдэн 1993 оноос МИАТ бие даасан, төрийн өмчийн иргэний агаарын тээврийн компани болсон юм.

МИАТ-ийн Антонов Ан-24 онгоц Чингис Хаан Олон Улсын нисэх буудалд.

МИАТ компани 1993 онд Ан-24 онгоц 12, Ан-24 онгоц 3, Ми-8 нисдэг тэрэг 3, Ю-12 онгоц 5, Ан-2 онгоц 45, Боинг 727-800 онгоц 1, Ту-154 онгоц, Ан-30 онгоц 1, нийт 71 онгоцтойгоор үйл ажиллагаагаа явуулж байв.

1990 оноос хойш[засварлах]

1992 онд МИАТ компани Хятадын Харбин Ю-12 онгоцноос 5 ширхгийг худалдан авч, хот хооронд болон орон нутагт нислэг үйлдсэн юм. Мөн тус онд, Кореан айр компаниас Боинг 727-200 онгоцноос нэгийг худалдан авч, Солонгосын Ханжин группээс бас нэгийг бэлгэнд авч, 1994 онд дахин нэгийг худалдан авснаар 3 ширхэг Боинг 727-200 онгоцтой болж эдгээр онгоцоор 2003 он хүртэл нислэг үйлдсэн юм.

МИАТ компанийн Боинг 727-200 онгоц хуучин логотой байгаа нь.
Германы Тэгэл нисэх буудалд МИАТ-ийн Эйрбас 310-300 хөлөг. (2008)

1998 онд МИАТ компани Эйрбас 310-300 онгоцыг түрээслэн авч нислэгтээ ашиглан, мөн 2003 онд Боинг 737-800 онгоцыг Боинг 727 онгоцныхоо оронд нэгийг түрээслэн авч нислэгтээ ашигласан юм. 2003 оноос 2008 он хүртэл МИАТ-ын Ан-24 болон Ан-26 онгоцууд нь аажмаар цөөрсөөр байв. 2008 оны 8 сард МИАТ компани 2 дахь Боинг 737-800 онгоцоо CIT Aerospace-aac түрээсээр авсан юм. 2009 оны 6 сараас МИАТ компани орон нутгийн чиглэлд буюу Мөрөн, Ховд руу Боинг 737-800 онгоцыг ашиглан нислэг үйлдэж эхэлсэн юм.

МИАТ компанийн Боинг 737-800 онгоц хуучин эмблемтэйгээр Берлиний Тэгэл нисэх буудалд хөөрөх гэж буй нь

2009 оны сүүлээс МИАТ Хонконг болон Хайнанийн алдарт хот Саняа руу захиалгат нислэг үйлдэж эхэлсэн юм. 2011 оны эхээр МИАТ компани China Eastern Airlines компанитай хоёр ширхэг Боинг 767-300 ЕR онгоцыг 2013 хүртэл түрээслэх гэрээнд гарын үсэг зурж, улмаар эхний онгоцоо 5 сард, дараагийн онгоцоо 11 сард хүлээн авч нислэг үйлдэж эхлэв. 2011 оны 6 дугаар сард МИАТ компани Хонконг руу захиалгат нислэг үйлддэг байснаа больж, хуваарьт нислэг болгож тогтмол нислэг үйлддэг болов.

МИАТ-ын Боинг 767-300ER онгоц 2012 онд Шереметьево нисэх буудалд газардаж буй нь.

Засвар үйлчилгээний төв[засварлах]

Тус компаний засвар үйлчилгээний төв нь 120 гаруй нарийн мэргэшисэн инжинер техникийн ажиллагсадтай. Засварчдын 90% нь гадаадад суралцаж мэргэшисэн, сүүлийн жилүүдэд Азийн орнуудад Боинг онгоцны хэсэгчилсэн засварыг очиж гүйцэтгэж байсан. 2014 оны 7 сараас бүрэн бие даасан Боинг онгоцны бүтэн засвар үйлчилгээг хийж эхэлсэн. 2014 оны 9 сарын 23ны байдлаар

Одоо[засварлах]

Одоогийн байдлаар МИАТ компани Япон улсын Токио хот руу өвлийн улиралд долоон хоногт 2 удаа, зуны улиралд долоон хоногт 6 удаагийн давтамжтайгаар, Сөүл хот руу өвлийн улиралд долоон хоногт 6 удаа, зуны улиралд долоон хоногт 10 удаагийн давтамжтайгаар, Бээжин хот руу өвлийн улиралд долоон хоногт 9 удаа, зуны улиралд 14 удаагийн давтамжтайгаар, Хонконг хот руу өвлийн улиралд долоон хоногт 3 удаа, зуны улиралд долоо хоногт 7 удаагийн давтамжтайгаар, Москва хот руу жилийн аль ч улиралд долоон хоногт 2 удаагийн давтамжтайгаар, Берлин хот руу өвлийн улиралд долоон хоногт 2 удаа, зуны улиралд долоон хоногт 4 удаагийн давтамжтайгаар, нийт олон улсын 6 чиглэлд хуваарьт нислэг үйлдэж байна. Мөн Осака хот руу улирлын чанартайгаар буюу зөвхөн зуны улиралд долоо хоногт 2 удаагийн давтамжтайгаар, Ханой, Сингапур, Дубай, Бангкок, Чэжү зэрэг хотууд руу захиалгат нислэг үйлдэж байна.

МИАТ компанийн Боинг 737-800 хөлөг Чингис хаан олон улсын нисэх буудалд.

Ирээдүйд[засварлах]

2011 онд МИАТ компани Америкийн Боинг компанитай шинээр онгоц худалдан авах гэрээ байгуулж,2013 оны 05сарын 15-ны өдөр түүхэндээ анх удаа Боинг онгоцыг үйлдвэрээс нь шууд хүлээн авсан билээ. Энэхүү гэрээгээр МИАТ компани нийт гурван онгоц худалдан авах бөгөөд эхний онгоцоо 2013 оны 5 дугаар сард авсан ба, дараагийн онгоцоо 2015 онд хүлээн авах билээ. Эхний хүлээн авсан онгоц нь 220 хүний суудалтай суудал бүр дэлгэцтэй Боинг 767-300ЕR [1]онгоц бол 2015 онд хүлээн авах 2 ширхэг онгоц нь нийтдээ 162 хүний суудалтай, Боинг 737-800 онгоцны дараагийн загвар болох Next-Generation 737-800 онгоц юм. Түүнчлэн МИАТ компани 1-2 жилийн дараа гэхэд АНУ руу шууд нислэг үйлдэхээр зорилт тавин ажиллаж байна.

Мөн Монгол улсын Засгийн газраас 2020 он хүртэл Иргэний Агаарын тээврийн салбарт баримтлах Төрийн бодлогийг баталсан ба энэхүү бодлогийн хүрээнд одоогийн нийт нислэгийн цагаа дариу 2дахин ихэсгэх төлөвлөгөөтэй байна.

МИАТ компанийн Боинг 767-300 хөлөг Германы Тэгэл нисэх буудалд (2011).