Монголын хөрөнгийн бирж

(Монголын Хөрөнгийн Бирж-с чиглүүлэгдэв)
Монголын хөрөнгийн бирж
ТөрөлХөрөнгийн бирж
Байршил Монгол улс, Улаанбаатар
Координат47°55′04.6″N 106°54′57.0″E / 47.917944°N 106.915833°E / 47.917944; 106.915833
Байгуулагдсан1991 оны 1 сарын 18
ЭзэмшигчХувьцаат компани, Төр
Гол хүмүүсТУЗ-ийн дарга Б.Сүх-Очир
Гүйцэтгэх захирал Х.Алтай
Мөнгөний нэгжтөгрөг (MNT)
Бүртгэлтэй компанийн тоо180[1]
Зах зээлийн үнэлгээMNT 4.9 их наяд
(USD 1.5 тэрбум) (2022 оны 9 сар),[2][3]
Гүйлгээний хэмжээMNT 1,414.2 тэрбум (2021)
ИндексTOP 20
MSE A
MSE B[4]
Цахим хаягwww.mse.mn

Монголын хөрөнгийн бирж нь Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй анхны хөрөнгийн бирж.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжих шилжилтийн түүхэн үе шатанд Монгол Улсын Засгийн газрын 1991 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 22 тоот тогтоолоор улсын өмч хувьчлалын ажлыг эхлүүлэх, цаашид үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголын хөрөнгийн биржийг үүсгэн байгуулсан. Анх Хөрөнгийн бирж байгуулагдаад Монголбанкны байранд байралж дараа нь Санхүү, эдийн засгийн техникум /өнөөгийн Санхүү эдмйн засгийн дээд сургуульд/ сүүлд өнөөгийн байшинд /О.Элдэв-Очирын нэрэмжит Хүүхэд, залуучуудын кинотеатр / шилжин орж Австрийн компаниар дотоод гадаад засал хийлгэж тоног төхөөрөмжөө суурилуулсан байна.

Засгийн газрын өмч хувьчлалын бодлогын хүрээнд 1992-1995 онуудад нийт 475 улсын үйлдвэрийн газрыг хувьцаат компанийн хэлбэрт шилжүүлэн, тэдгээрийн нийт 8.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 96.1 сая ширхэг хувьцааг МХБ-ээр дамжуулан иргэдэд хөрөнгө оруулалтын эрхийн бичгээр эзэмшүүлэн 1995 оноос бэлэн мөнгөний арилжаа буюу үнэт цаасны хоёрдогч зах зээлийг эхлүүлсэн.

Yнэт цаасны анхны хууль 1994 онд батлагдсанаар Yнэт Цаасны Хороо байгуулагдаж, МХБ-ийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж байсан 29 брокерийн пүүсийг хувьчилж, Засгийн газрын 1995 оны 170 тоот тогтоолоор МХБ-ийн түр дүрмийг шинэчлэн баталсанаар МХБ нь зөвхөн үнэт цаас арилжих, түүнтэй холбоотой ажил үйлчилгээ эрхлэх зорилго бүхий төрийн өмчийн, ашгийн төлөө бус хуулийн этгээдийн статустай болсон юм.

Засгийн газар 1996 онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор анх бонд гаргаж байсан бол 2011 онд Засгийн газрын бондын арилжаа 14 удаа явагдаж, “4000 төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах” хөтөлбөрийн санхүүжилтэд 65.0 тэрбум төгрөгийн бонд, ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр”-ийн санхүүжилтэд 171.7 тэрбум төгрөгийн бонд арилжиж, нийт 236.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 2.4 сая ширхэг бондыг арилжаалж байжээ.

Харин 2002 онд “Yнэт цаасны зах зээлийн тухай хууль” шинэчлэгдэн батлагдаж, Засгийн газрын 2003 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 72 тоот тогтоолоор Монголын хөрөнгийн биржийг үнэт цаасны арилжаа болон хуулиар хориглоогүй бусад ажил, үйлчилгээ эрхлэх төрийн өмчит хувьцаат компани болгон өөрчлөн зохион байгуулсан байна.

МХБ-ийн үйл ажиллагааны үндсэн чиг үүрэг нь хувьцаат компаниудын үнэт цаасыг тодорхой шалгуурын дагуу бүртгэн авч ангилал тогтоох, техник программ хангамжийн найдвартай байдлыг хангасны үндсэн дээр үнэт цаасны арилжааны бэлэн байдлыг хангах, арилжааг ил тод, шударга явуулж, олон нийтийг үнэт цаасны арилжааны мэдээ, мэдээллээр хангаж, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах явдал юм.

1999 оноос шилдэг 75 хувьцаат компанийн хувьцаанаас бүрдсэн ТОП-75 индексийг тооцож эхэлсэн бөгөөд 2003 оноос сагсад орох компанийн тоог цөөрүүлж, Топ 20 индекс тооцох болсон.

2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит бус хуралдаанаар Монголын хөрөнгийн биржийг Өөрийгөө зохицуулах байгууллагаар бүртгэх шийдвэрийг гаргалаа. Өөрийгөө зохицуулах байгууллагын статустай болсноор өөрийн гишүүн үнэт цаасны компани, бүртгэлтэй хувьцаат компаниудад нэгдсэн стандарт, ёс зүйн хэм хэмжээ тогтоож мөрдүүлэх, шалгуур, шаардлага хангахгүй байгаа компанид хариуцлага хүлээлгэн өргөн хэмжээнд ажиллахаас гадна хөрөнгийн зах зээлийн чиглэлээр гадаадын хөрөнгийн бирж, олон улсын байгууллагатай хамтран ажиллах бүхий л боломж нээгдэж байгаа юм.

Гүйцэтгэх захиралууд[засварлах | кодоор засварлах]

1. Найдансүрэнгийн Золжаргал /1991-1995/

2. Очирбалын Энхбаяр /1995-1999/

3. Очирбатын Батбилэг /1999-2000/

4. Сонгины Энхбаатар /2000-2004/

5. Д.Дорлигсүрэн

5. Хангайн Алтай /2015-/

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]

  1. "Монголын хөрөнгийн бирж".
  2. "Монголын хөрөнгийн бирж". Archived from the original on 10 August 2016. Retrieved 12 April 2012.
  3. "Archived copy". Archived from the original on 19 April 2012. Retrieved 12 April 2012.{{cite web}}: CS1 maint: archived copy as title (link)
  4. "Монголын хөрөнгийн бирж".

Гадны холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Монголын хөрөнгийн бирж – Викимедиа зураг, бичлэг, дууны сан