Монголын соёл

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Улс үндэстэн бүхэн өөрийн гэсэн соёл, уламжлал, зан заншилтай байдаг. Эртнээс уламжилж ирсэн хэл бичиг, ахуйн онцлог, амьдралын хэв маяг, урлагийн бүтээлүүд, ёс заншил, харилцаа, байгальтайгаа зохицон амьдрах хүний амьдралын бүхий л ухамсарт үйл ажиллагааны үр дүн нь үндэсний онцлогтой соёл юм. Монголын соёл гэдэг бол байгалийн эрс тэс уур амьсгалд нүүддэллэн оршиж амьдарсаар ирсэн нүүдэлчдийн соёлын өв уламжлал болон түүнд суурилагдсан суурин соёл иргэншлийн хэв маяг гэж ерөнхийд нь тодорхойлж болох юм.