Монголын түүх

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
МЭӨ 16-11-р зууны монголчууд
Дөрвөлжин булшны соёлын тархалт
Хүннү

Эртний түүх[засварлах]

Өнөөгийн Монгол улсын нутагт одоогоос 850000 жилийн өмнө хүн амьдарч байсан гэсэн баталгаа байдаг.[1]

Хүннү[засварлах]

Гол өгүүлэл: Хүннү
Хүннү

МЭӨ IV зуунд үүссэн Хүннү гүрэн нь Монголын газар нутаг дахь нүүдэлчдийн анхны хүчирхэг улс гүрэн байжээ. Хамгийн хүчирхэг үедээ баруун зүгт Балхаш нуур, зүүн зүгт Хянганы нуруу, хойд зүгт Байгаль нуур, өмнө зүгт Цагаан хэрэмд тулсан өргөн уудам нутгийг эзлэж байжээ. Хүннү гүрнийг анх Түмэн шаньюй үндэслэсэн гэж үздэг.Түүний хүү Модун шаньюй нь МЭӨ 209 онд эцгийгээ хөнөөж Хүннүгийн 24 аймгуудыг нэгтгэж Хүннү улсыг хүчирхэгжих эхлэлийг тавьжээ. Дараад нь зүүн Монголд байсан гол өрсөлдөгч аймаг болох Дунху нарыг эзэлжээ. Улмаар Цинь улсын баруун аймгуудыг эзлэн өөртөө нэгтгэжээ. Гэвч Хятадын жанжин Мэн Тянь энэ эзлүүлсэн газрыг эргүүлэн авчээ.

Модун шаньюй МЭӨ 174 онд нас барснаас хойш 100 гаруй жилийн турш Хүннү нар дотоод Азид ноёрхжээ. Үүнээс хойш Сяньби, Нирун, Жужан, Түрэг, Уйгар улсууд оршин тогтнож байжээ.


Сяньби[засварлах]

Гол өгүүлэл: Сяньби
МЭ 200 оны үед
Sumbe.gif
Sumbe - Mongolian National Atlas 2009.jpeg

Сүмбэ буюу Сяньби улс нь МЭ 1-р зуунаас хүчирхэгжиж эхлэсэн бөгөөд Таньшихуайгийн (141-181 онд амьдарч байсан) доор нэгдсэн улс болжээ. Таньшихуай хааны үед Хүннүгийн захиргаанд байсан газрыг эзэмших болжээ. Сүмбэ нь 167 онд Хань улсын довтолгооныг няцааж 180 онд Хятадын хойд хэсгийг эзлэн авчээ. Сүмбэгийн ард нь мал аж ахуйгаас гадна бага хэмжээний газар тариаланг эрхэлж байжээ. Сүмбэ нь III зуунд бутарчээ.

Сүмбэ нарын нэгэн хэсэг болох Тоба аймаг нь 386 онд хойд Хятадад Тоба Вэй улсыг бий болгожээ. Тоба Гуй хаан нь нүүдэлчдийг нэгтгэж урагш довтолсоор өөрийгөө Хятадын хаанаар өргөмжилжээ. Гэвч тэдгээр нь хожмын Манжууд шиг Хятад үндэстэн рүү уусан алга болсон ажээ. Тоба Вэй улс 581 онд бутарчээ.

Сүмбэ нарын гарал үүслийг Монгол гаралтай, Тунгус гаралтай, эсвэл энэ хоёр үндэстний аль алиных нь овог болно гэсэн 3 ерөнхий таамаг байдаг боловч хэл аялгууны хувьд үнэхээр Монгол хэлтэн байсан бололтой.Тэдний нутаглаж байсан газар нь Хянганы нурууны орчимоос Лядуны хойг хүрч байлаа.

Нирун[засварлах]

Гол өгүүлэл: Нирун улс
Нирун улс 500 онд
Нирун
Нирун

Жужань буюу Нирун улс нь 330-555 оны хооронд Байгаль нуураас Говь цөл, Балхашаас Солонгос хүртэлх нутгийг захирч оршин тогтножээ. 402 онд Шэлүнь буюу Жарун ширээнд сууж хаан цолыг хэрэглэх болсон ба Шэлүний үеэс хойш хүчирхэгжсэн. 552 онд Нируны удирдлага доорх Түрэг угсаатан бослого гаргаж 555 онд Нирун улсыг мөхөөжээ. Түрэгүүдийн байгуулсан Түрэгийн эзэнт гүрэн нь Чингисийн гүрнээс өмнөх нүүдэлчдийн хамгийн хүчтэй гүрэн байжээ. Нируны зарим хэсэг Монголоос гарч VI зууны үед Ижил мөрний хөндийд хүрээд Авар хэмээн нэршсэн монгол язгуурын хаант улс байгуулсан юм. Монголд үлдсэн хэсэг нь Татар аймгуудын өвөг дээдэс болжээ.

Түрэг[засварлах]

Гол өгүүлэл: Түрэг улс
Түрэг улс 600 онд

Түрэгийн хаант улс нь Хятадын Цагаан хэрэмнээс Хар тэнгис хүртэлх нутгийг өөрийн захиргаандаа оруулжээ. Tүрэгүүд нь Жужан улсад голдуу дархадын үүрэг гүйцэтгэж байжээ. Түрэгийн ахлагч Бумин Нируны хаанд бослогыг дарахад нь тусалсан боловч нирунчууд түүний тусыг албатын гүйцэтгэх үүрэг хэмээн нирунчууд тоомжиргүй хандсан байна. Ийнхүү Бумин охинтой нь гэрлэж чадаагүйнхээ төлөө Нируны дайснуудтай холбоо тогтоож 555 онд Нирунчуудын захиргааг унаган Түрэг улсыг байгуулжээ. Тоба Вэй улс Түрэгийг анхнаасаа дэмжиж байсан бөгөөд Тобад зугтаан очсон хэдэн 1000 нирунчуудыг түрэгийн хүсэлтээр хороосон байдаг.Бумин өөрийн ах Истесимд өрнөд хэсгийн газар нутгаас өгч түрэгийн эзэнт гүрнийг байгуулсан аж. Бумины дараагийн хаад ялангуяа Мукан буюу Буга хааны үед түрэгүүд хиргис, киданчуудыг байлдан дагуулж Нируны үлдэгдлийг хойд оросын нутаг хүртэл элдэн хөөжээ. Мөн Хятадын Чи, Жоу улсууд 570 оноос түрэгийн хаанд татвар төлөх болов. Гэвч 590 онд Түрэгийн хаант улс Дорнод Түрэг, Өрнөд Түрэг хоёр хэсэгт хуваагджээ. Ингэснээр хүч нь суларч, Тан династи Дорнод түрэгийг харьяалалдаа авчээ. Өрнөд Түрэг ч гэсэн дотроо улам эвдэрч, хоёр талаас нь Араб, Хятадууд цохиж эхэлжээ. 670 ба 682 онд тус тус Өрнөд Түрэг ба Дорнод Түрэг дахин бага зэрг хүчирхэгжсэн ч гэсэн удаан тогтож чадсангүй. 745 онд Түрэг улсын дотоод хямрал гүнзгийрсэн үеэр уйгур аймгууд бослого гаргаж, Түрэг улсыг бүрэн мөхөөжээ. Монголын эзэнт гүрэн буюу Их Монгол улс байгуулагдах хүртэл Монголын нутагт Түрэгийн хаант улс шиг хүчтэй улс гарч ирээгүй юм.

Уйгур[засварлах]

Гол өгүүлэл: Уйгурын хаант улс
Уйгр улс 820 онд

Уйгурууд 745 онд Пейло хэмээх хааны үед Түрэгүүдийн эсрэг бослого гаргаж, Дорнод Түрэгийн хаант улсыг орлож Уйгурын хаант улсыг байгуулжээ. Пейлогийн дараа хаан суусан Моюнчур (747-759)-ын үед Уйгур улс хүчирхэгжижээ. 751 онд Орхон голын хөндийд Хар балгас нийслэлийг үндэслэжээ. Уйгурын хаант улс нь дээд цэгтээ Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас говь хүрэлх газар нутгыг захирч байжээ. 755 онд Тан улс тариаланчдын бослогийг дарахын тулд Уйгуруудыг урьж авчирч байжээ. 766 оноос хойш 12 жилийн турш Тан улс Уйгурт алба гувчуур өгөх болжээ.

Уйгурууд нь өмнөх нүүдэлчдээсээ илүү их соёлыг хөгжүүлж согд-түрэгийн бичгийг сайжруулж өөрийн бичиг үсэгтэй болсон бөгөөд үүнийг хожмын нүүдэлчид өвлөн хэрэглэх болжээ.

Уйгурын хаант улс 840 онд Енисейн хиргисүүдэд цохигдон бутарч, тэдний зарим нь Дорнод Туркестанд очиж, шинэ улс байгуулсан ажээ.Уйгурчууд Монголд байхдаа илүү монголоид төрхтэй байсан ч урагш нүүдэллэн европчуудтай холилдсоноос ихээхэн европжуу төрхтэй болжээ.

Хиргис[засварлах]

Гол өгүүлэл: Хиргис

840 онд Енисейн хиргисүүд Уйгуруудыг хөөж богино хугацааны турш үргэлжилсэн хаант улсыг одоогийн Монгол улсын нутагт тогтоожээ. Хиргис улсын Ажо Үндэслэн байгуулсан бөгөөд тэрбээр 50 гаруй жил Монгол нутагт ноёрхолоо тогтоож чадсан юм. Гэвч 924 онд өөрсдөө кидан буюу хятан нарт дээд Енисей хүртэл хөөгджээ. Хиргисүүд нь нүүдэлчин ард түмэн байсан бөгөөд Ажо хааны 12 хөвүүн нь түүний улсыг авч чадалгүй бутран доройтоход хүргэсэн байна.Хиргисүүд Монголд амьдралгүй Хакасд төвлөн суурьшиж байжээ.

Кидан[засварлах]

Гол өгүүлэл: Хятан улс
1025 онд, Киданы үед
Кидан улс
Кидан

Кидан буюу Хятан нар нь 4, 5-р зууны үед Цагаан хэрмийн хойно нүүдэллэн амьдарч байсан ба үүний улмаас нүүдэлчин ард иргэдээс хамгийн их хятадчлагдсан нь байлаа. 917 онд Киданы тэргүүлэгч Амбагян 3 жил тутам тэргүүлэгчийг сонгодог журмыг зөрчин, Киданы хаан ширээг үе улиран залгамжлах болгов. Мөн Киданы хуучин 8 аймгийг үндэс болгож, Кидан улсыг байгуулжээ. Киданчууд нь Солонгос, Манжуур, мөн Хэрлэн, Туул, Орхон голын хөндийнүүдийг захирч байжээ. Улам хүчирхэгжиж Хятадыг эзлэж эхлэснээр Ляо гүрэн хэмээн нэрийдэх болжээ. Кидан улс нь хоёр янзын амьдралтай иргэдээс тогтож байжээ: хойд талдаа бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг ард, өмнөд талдаа газар тариалан эрхэлдэг ард. Энэ 2 хэсэг нь бие биентэйгээ худалдаа наймаа өргөн хийдэг байжээ. Киданчууд нь ханз бүхий киданы их бичиг, цагаан толгой бүхий киданы бага бичиг хэмээх хоёр төрлийн бичигтэй байжээ. Киданы Их бичгийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр хятад бичгээс үлгэр авч зохиожээ. Харин Амбагяны хүү Елюй Тэла (Жүңдүхүн) уйгур бичгээс үлгэрлэн зохиосон бичиг нь Киданы Бага бичиг хэмээн алдаршжээ. Киданчууд бөө мөргөл шүтэх нь багасч буддын шашныг ихээр шүтэж байв. Кидан улс өмнөд талаараа Хятадын Сүн гүрэнтэй Шаньси мужаар хиллэн, 200 орчим жилийн турш зүрчидийн Алтан улс байгуулагдах хүртэл оршин тогтножээ.Хятад, Зүрчидэд цохиулж Бээжинг булаалгасан 100 000 нүүдэлчин киданчууд баруун тийш нүүн 1128 онд Кашкарт хүрч, тэндээ Хар Киданы хүчирхэг хаант улсыг байгуулжээ.Энэ нүүдэлд суурьшмал киданчууд бараг оролцоогүй.

Дундад зууны үе[засварлах]

12-р зууны байдал[засварлах]

Mongol aimaguud 9-12-r zuun - Mongolian National Atlas 2009.jpeg
1206 он
Ih Mongol Uls.png

12, 13-р зууны эхээр одоогийн Монгол нутагт нэгдсэн захиргаагүй, бие биентэйгээ өрсөлдөгч олон биеэ даасан Монгол аймгууд оршин тогнож байжээ.

тус тус байлаа. Хожим нь эдгээрээс Хамаг Монгол хүчирхэгжин бусдыгаа захирах болсон юм. Хамаг Монгол Боржигин овгийн Хабул ханы үед нэг хэсэг хүчирхэгжиж байснаа дараагийн хэдэн үедээ дарагджээ. Түүний дараа Тайчуудын Амбагай хан цолыг авчээ. Амбагай хан охиноо Татарт өгөхөөр явж байхдаа Татаруудад олзлогджээ. Татарууд Амбагайг зүрчидэд өгч цаазлуулжээ. Энэ үеэс Татаруудад өш хонзонтой болж, Хабул ханы хүү Хотула дараа нь Хамаг Монголын ханд өргөмжлөгдөхөд Татарын эсрэг 13 удаа дайтжээ. Хотула ханы хожмын удирдагчид нь Хамаг Монголын хан цолгүй байсан нь хүч суларч байсны шинж болно. Хабулын ач Есүхэй баатар нь 1171 онд Татаруудад хорлогдон нас баржээ. Энэ үед түүний хүү Тэмүжин 9 настай байсан ба Монголын эзэнт гүрнийг үндэслэгч болсон байна. Харин 1189 он хүртэл Хамаг Монгол ямар ч удирдагчгүй, зохион байгуулалт байхгүй байлаа.

Их Монгол Улс[засварлах]

Гол өгүүлэл: Их Монгол Улс
Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хааны төрсөн гэгдэх газрын орчмын хөшөө

Есүхэй баатар татарчуудад хорлогдсоноос хойш Хамаг Монгол нь захирагчгүй байлаа. Түүний хүү Тэмүжин нь бага насандаа асар их зовлон бэрхшээлийг туулжээ. Түүний эх Өэлүнг Мэргидийн Чилэдүгээс эцэг нь авсны өшөөнд Мэргидүүд Тэмүжиний эхнэр Бөртэ үжинг авсан байна. Эхнэрээ аврах гэж Тэмүжин эцгийн анд Ван хан Тоорил, өөрийн багын анд Жамухын тусламжтайгаар Мэргидийг эзэлжээ. Энэ хэрэг явдлаар Хамаг Монгол дотроо Тэмүжиний нөлөө ихээр ихэсч анд Жамухатай өрсөлдөөн эхлэжээ. 1189 онд түүнийг Хамаг Монголын хаанд өргөмжилж, Чингис хаан нэртэй болжээ. 1206 он хүртэл Тайчууд, Жүрхин, Татар, Найман гээд Монголын бүх аймгуудыг нэгтгэжээ. Ингэснээр Онон голын орчимд хурилдай зохион байгуулж Их Монгол Улсыг (Ехэ Монггул Улус) зарлан тунхагласан байна. Чингис хаан нь 1206-1227 оны хооронд Тангуд, Сартуул, Хар Кидан, Зүрчидийн Алтан улсыг байлдан дагуулж уртаашаа Манжуураас Каспийн тэнгис хүртэл уудам газар нутгийг эзэлжээ. Түүнийг нас барах үед Монголын эзэнт гүрэнд зүүн хойд Перс, хойд Хятадын хэсэг, Сибирь, дундад Ази багтаж байв. Үр удам нь байлдан дагуулалтыг үргэлжлүүлэн газар нутгаа хоёр дахин томруулжээ. Чингис хаан Их Монгол улсыг дөрвөн хүүдээ хуваан өвлүүлжээ. Зүчид Уралын нуруунаас Эрчис мөрөн хүртэл газар нутаг, Цагадайд Эрчисээс Балхаш нуур, Төв Ази, дорнод Персийг, Өгэдэйд Зүүнгар, Манжуур, хойд Хятад, отгон хүү Тулуйд Монгол ёс заншлаар язгуурын Монгол нутгийг тус тус өвлүүлжээ.

Их Монгол Улс 1207 он

Өгэдэй хаан (1229-1241) нь гүрнийг улам тэлж, нийслэл Хархорумыг байгуулжээ. Түүний удирдлага доор Их Монгол улс нь Чингис хааны дуусгаагүй Алтан улсыг эзлэж, баруун Ази, Европ руу улам тэлжээ. Өгэдэй хааныг нас барсны дараа Чингисийн үр удмууд нь нэг талдаа Зүчи, Тулуйн удмынхан нөгөө талдаа Өгэдэй, Цагадайн удмынхан гэж хоёр хуваагджээ. Өгэдэй хааны дараа 1236 оны Их хурилдайгаар түүний хүү Гүюгийг хаан (1236-1248) ширээнд залжээ. Гүюгийн дараа 1251 онд Тулуйн хүү Мөнхийг хаан (1251-1259) ширээнд суулгажээ. Мөнх хаан нь өөрийн дүү Хүлэгүг Персийг дайтахаар явуулж тэрээр 1257-1259 онуудад Персээс гадна Багдад, Кавказ, Сириг өөрийн эрхшээлдээ оруулжээ. 1260 оны Их хурилдайгаар Мөнхийн дүү Аригбөхийг хаан ширээнд залсан боловч ах Хубилайтай 1261-1266 онд нас барах хүртлээ тэмцэлджээ.

Хубилай хаан Хятадад Юань улсыг (1271-1368) байгуулж өөрийгөө Их хаанд өргөмжлөн нийслэлээ Даду буюу одоогийн Бээжинг болгосноор Их Монгол улсын бутрал түргэсжээ. Их Монгол улс нь:

болж бутарчээ.

Дөчин дөрвөн хоёр[засварлах]

Гол өгүүлэл: Монгол Улс 1368-1691
Монгол улсууд 14-17-р зуунд: Монгол Улс, Дөрвөн Ойрад, Моголистан
Монгол орон 17-р зуунд: Монгол Улс, Зүүнгар, Хошуудын хант улс, Хотгойдын хант улс, Халимагийн хант улс, Моголистан
Монгол 1720-иод он
Монгол 17-18-р зуун
Монгол 17-р зуун
Зүүнгар
Манжийн үе

Юань гүрнийг эсэргүүцсэн бослого удаа дараалан гарсаар босогчид 1368 онд Дайдуг эзлэн Тогоонтөмөр хаан Дайду хотоос хөөгдөн Юань гүрэн үндсэндээ мөхөв. Умар тийш хөөгдсөн Монголчууд Умард Юань улсыг Цагаан хэрмээс нааших нутагт 1390-ээд он хүртэл сэргээхийг оролдсон боловч удалгүй Монгол хоёр хуваагдаж хоорондоо байлдах болжээ. Юань гүрний дараа Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад хэмээн нэрлэгдэх болсон монголчууд Хянганы нуруунаас Тэнгэр уул, Сибирээс урагшлаад Цагаан хэрэм хүртэлх нутагт нутаглаж байв. Эдгээр нь тус тусдаа бие даасан тархай бутархай ханлиг байжээ. Энэ зурвас үеийг монголын түүхэнд бага хаадын үе хэмээн нэрлэдэг.Энэ үеийн Mонголын түүхэн номуудад улсынхаа нэрийг "Монгол Улс" гэж тэмдэглэсэн байдаг.

Юаны дараа Чингисийн үеийн дөчин түмнээс баруун гарын гурав, зүүн гарын гурван түмэн, ойрадын дөрвөн түмэн Монголд үлдсэн учир Зургаан түмэн монгол, Дөрвөн түмэн ойрад гэсэн нэр үүсчээ.

Энэ үед монголыг дахин нэгтгэсэн хүн бол Батмөнх даян хаан юм. Түүний өмнөх Мандуул хаан угсаа залгамжлах нуган хөвүүнгүй нас барсан тул 33 настай бага хатан Мандухай нь 7 настай Батмөнхтэй ураглаж, түүний нэрэн дор монголчуудыг нэгтгэсэн билээ. Ийнхүү улсыг нэгтгэсэн хатныг түүхэнд Мандухай цэцэн хатан хэмээн хүндэтгэн дурсдаг төдийгүй монголчуудын дунд үлгэр домог болон үлджээ.

Батмөнх даян хааныг тэнгэрт хальсаны дараа монгол орон дахин хэд хэдэн эзэмшил болон хуваагдав. Батмөнх даян хааны отгон хүү Гэрсэнз монгол нутгийн төвд эцгийнхээ язгуурын улсыг залгамжлан, халхын засаг ноёдын өвөг нь болжээ. Халх монголчууд хэмээхийн халх гэдэг үгийг эрдэмтэд голчлон "халхавч" гэсэн үгнээс гаралтай гэж үздэг. Гэрсэнз халхыг долоон хөвгүүндээ хувааж өгснөөр халхын долоон хошуу үүсэв. Халхад тус тусдаа эзэмшил бүхий Түшээт хан, Засагт хан, Цэцэн хан гэсэн цол бүхий гурван хан зэрэг шахам бий болсон нь 1580-аад оны дунд үед холбогдоно. Даян хааныг залгамжлагчдын дотор Баруун түмнийг толгойлогч Алтан хан (1507-1582) ихэд алдартай байв. Түмэдийн Алтан хан говиос урагш, Цагаан хэрмээс хойшхи уудам нутгийг захирч байсан бөгөөд шарын шашин дэлгэрүүлэхэд ихэд хүчин зүтгэсэн. Түмэдийн Алтан хан одоогийн Хөх хотыг үүсгэн байгуулсан нь Түмэдийн эдийн засагт ихээхэн ахиц гарсаныг илтгэдэг.

Манжийн үе[засварлах]

Гол өгүүлэл: Манжийн үе

17-р зууны үеэс Монголын хааны эрх мэдэл маш суларчээ. Сүүлийн хаан Лигдэн нь Цахарын Лигдэн нэртэй болсон нь бүх Монголыг бус зөвхөн Цахарыг л удирдлага доороо байлгаж чадсаны шинж юм. Ингэснээр Монгол нь олон ноёдын эзэмшил болон хувирч, цэргийн нэгдсэн хүч гаргаж чадахгүй болжээ.

Энэ үеэс зүүн зүгт Манжууд хүчирхэгжжээ. 1636 онд одоогийн Өвөр Монгол Манжид дагаар оржээ.Харин 1691 онд Халх, 1757 онд Зүүнгарын хаант улс Манж Чин улсын захиргаанд орсноор 1911 он хүртэл 220 жил, (Ойрадыг эзлэгдсэнээс эхлэн тооцвол 153 жил} манжийн захиргаанд байжээ.

Орчин үе[засварлах]

Богд Хаант Монгол Улс[засварлах]

1911-1919.jpg
1915 он

20-р зууны эхнээс Чин улс Шинэ засгийн бодлого гээч Гадаад Монголыг Хятадад нэгтгэх бодлогыг хэрэгжүүлэх болжээ. Энэхүү бодлогыг эсэргүүцэн 1911 оны зун VIII Богд Жавзандамба хутагтад бат-оршил өргөх үеэр зөвлөлдөн манжийн эрхшээлээс ангижрахаар шийдвэрлэсэн монголын хаад ноёд, дээд лам нар Чин ван Ханддорж тэргүүтэй төлөөлөгчдийг 8 сард Хаант Орос улсын Санкт-Петербург руу илгээжээ. Энд Оросууд тусалцаа өгөх болно гэж шийдвэрлэж Монголд эргэн ирэхэд нь Хятадад хувьсгал гарч, Чин улсын нөлөө, эрхшээл багасч байсныг далимдуулж 1911 оны 12 сард Хүрээний манж амбаныг Бээжин руу буцаажээ. Ингээд 12 сарын 29-нд Богд Жавзандамбыг шашин төрийг хослон баригч хаанд өргөмжилж албан ёсоор тусгаар тогтнолоо зарлажээ.Богд Хаант Монгол Улсын албан ёсны нэр нь "Олноо Өргөгдсөн Монгол Улс", "Монгол Улс юм.

1913 онд Өвөр Монголыг шинээр тусгаар тогтносон Монгол улстай нэгтгэхээр цэргүүдийг явуулсан ч, Хаант Орос, Дундад Иргэн Улс дарамт шахалт үзүүлснээр цэргүүдээ татжээ. Монгол тусгаар тогтнолоо зарласан ч Хаант Орос, Дундад Иргэн Улсын шахалтад байсаар 1915 оны Гурван улсын гэрээнд Монгол улс ДИУ-ын автономит болж тусгаар тогтнол нь устжээ.

Хятадын цэрэг Монголыг эзэлсэн нь[засварлах]

Орос дахь Октябрын хувьсгалыг Хятадууд ашиглаж Монгол руу цэрэг илгээн 1919 онд Монголын автономийг устгах гэрээг хүчээр зуруулжээ. Энэ нөхцөл байдалд Монгол Ардын Нам (МАН) байгуулагдаж, Зөвлөлт Орос Улсаас тусламж хүсэхээр болжээ. Энэ үеэр Барон Унгерн фон Штернберг Хүрээг эзэлж, 1921 оны 3 сард Хятадаас тусгаарлаж 7 сарын 6-нд хаант засгыг байгуулж, хятад цэргүүдийг хөөжээ. Харин 1921 оны 7 сарын 6-нд МАН, Зөвлөлтын цэргүүд Хүрээг эзлэж, шинэ засгийн газрыг байгуулжээ. Дараагийн хэдэн жилүүдэд ЗОУ-ын нөлөө улам ихэсч, Богд хаан нас барсны дараахан 1924 оны 11 сарын 26-нд Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг тунхаглажээ.

Социализмийн үе (1921-1990)[засварлах]

Бүгд Найрамдах Монгол Ард Улс нь ЗХУ-тай маш нарийн харилцаатай байжээ. 1920 ба 30-аад оны үед Зөвлөлтийн нөлөөллийг эсэргүүцэж, илүү тусгаар тогтносон байдлыг дэмжиж байсан Догсомын Бодоо, Солийн Данзан нар нь эрх мэдлийн төлөөх тэмцэлд хохирогч болж алагджээ. 1928 онд Хорлоогийн Чойбалсан удирдагч болжээ. Тэрээр хувийн өмчийг хурааж, шашинд дайсагнаж, 1937 оноос эхлүүлсэн Их Хэлмэгдүүлэлтэд 30,000 гаруй хүн алагджээ.

Монголын түүх
Mongol dominions1.jpg
Монгол нутаг дахь эртний хаант улсууд
Хүннү улс
Сяньби
Нирун улс
Түрэг улс
Уйгурын хаант улс
Хятан улс
Монголын эзэнт гүрэн
Их Монгол Улс
- Цагадайн улс
- Алтан Орд
- Ил Хан
- Юань
- Умард Юань
- Төмөрийн эзэнт гүрэн
- Их Могол улс
- Крымын ханлиг
- Казаны ханлиг
- Астраханы ханлиг
- Сибирийн ханлиг
- Ногайн орд
- Зүүнгар
- Хошуудын хаант улс
- Халх Монгол
- Түшээт хан
- Засагт хан
- Цэцэн хан
- Манж Чин улс (Гадаад Монгол)
- Олноо Өргөгдсөн Монгол улс
- БНМАУ
- Монгол улс
- Өвөр Монгол
- Буриад Монгол
- Халимаг
- Хазара
- Цахар
- Хөх нуурын Монголчууд
хайрцгийг засварла

БНМАУ нь Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-д тусламж илгээж байсан ба 1939 оны Халх голын дайнд ЗХУ, Монголын хамтарсан хүчин Японы армийг ялжээ. Энэ байлдааны үр дүнд ЗХУ нь Японтой төвийг сахих гэрээнд гарын үсэг зуржээ. Дэлхийн хоёрдугаар дайны сүүлийн өдрүүдэд БНМАУ ЗХУ-тай хамт Японд дайн зарласан байна. Монгол улс 1945 оны чөлөөлөх дайны үеэр Өвөрмонголыг өөртөө нэгтгэхийг зорьж байв.

1945 онд Иосиф Сталин, Чан Кайши нар Японы эсрэг хоорондоо холбоо тогтоож, энэ үед Бүгд Найрамдах Хятад Улс нь Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдахад 1949 оны 10 сарын 6-нд дахин бие биеэ хүлээн зөвшөөрчээ.

1952 оны 1 сарын 26-нд Хорлоогийн Чойбалсан Москва хотод нас барахад Юмжаагийн Цэдэнбалд эрх мэдэл шилжив. Энэ үеэс харьцангуй тайван байдал өрнөх болжээ. 1961 онд НҮБ-ийн гишүүн болж, өрнөдийн орнуудтай дипломат харилцаа тогтоох болжээ. Харин яг энэ үед буюу 1960-аад оноос ЗХУ-БНХАУ хоорондын харилцаа тасарч Монгол нь ЗХУ-тай нэг тал болжээ. Ингэснээр ЗХУ-ын нөлөө ихэсчээ.Монголын эдийн засаг 60-аад оноос эрчимтэй хөгжиж бүх нийтээрээ бичиг үсэгд тайлагдсан Азийн анхны улс болжээ.1984 онд Цэдэнбал Москвад айлчилж байхад нь түүний эсрэг эргэлт гарч Жамбын Батмөнхийг Монголын удирдагчаар сонгожээ.

Ардчилал[засварлах]

1989 оны 12-р сарын 03-д Эрдэнэт хотод анхны тайван жагсаал болсон бөгөөд анх 1988оны 12-рсарын 14-нд ММС удирдах газрын АТК-н жолооч нар ажил хаяж цалин хөлсөө нэмүүлэх тэмцэл хийсэн бөгөөд энэ нь улмаар хувьсах, өөрчлөгдөхийн эхлэл болсон Харин 1989оны 12сарын 06-нд 8-нд мөн 10-нд Эрдэнэт хотын төвд жагсаал цуглаан болж байсан түүх видео бичлэг байдаг Тэр жагсаал цуглаанд оролцож үг хэлж явсан хүмүүс нь өдөр хоногоор цөөрсөөр байгаа нь даанч харамсалтай.1989оны 12-р сарын 19-д Эрдэнэтэд МоАХ байгуулагдаж 1990оны 01сарын 19-21-нд гишүүдээ элсүүлж өргөдөл бичүүлэж байсан.Тэр үеийн 5-р микрийн 21-р байрны 6 тоот болон уурхайчин соёлын ордоны бага зааланд анхны гишүүдээ элсүүлсэн болно.

1989 оны 12 сарын 10-нд Монголын Ардчилсан Холбоо байгуулагснаар ардчилах хөдөлгөөн эхэлжээ. Удалгүй Монголын Ардчилсан Нам, Монголын Социал Демократ Нам, Монголын Үндэсний Дэвшлийн Нам, Монголын Ногоон Нам, Монголын Чөлөөт Хөдөлмөрчдийн Нам гэсэн ардчилсан намууд байгуулагджээ.Тэд анх ардчилсан нийгэмд шилжих тухай биш социализмийг сайжруулах уриа дэвшүүлж байсан юм.1990 оны 3 сарын 7-9-ны хооронд Монголын Ардчилсан Холбооны гишүүд өлсгөлөн зарласнаар МАХН-ын Төв хорооны улс төрийн товчоо огцорч нийгмийн улс төрийн тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааны эхлэл тавигджээ. 1990 оны 7 сард Монголын анхны ардчилсан сонгууль болж, ардчилал тогтжээ. 1992 онд шинэ Үндсэн хуулийг баталжээ. 1993 оны 6 сарын 6-нд анхны шууд ерөнхийлөгчийн сонгууль болжээ.

Нэмж унших[засварлах]

Зургийн цомог[засварлах]

Ишлэл[засварлах]

  1. Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажлын ололт амжилт [1]

Гадаад холбоос[засварлах]