Монголын хүн ам зүй

Монголын хүн ам зүй. Хүн ам нь мянгаар.

2007 оны 7 сарын байдлаарх Монгол улсын нийт хүн амыг Америкийн Нэгдсэн Улсын хүн ам тооллогын товчоо 2,951,786 [1] гэж үзэж байгаа бөгөөд энэ нь дэлхийд 138-д тооцогддог. Харин НҮБ нь хүн амыг 2,629,000[2] хэмээн тооцож байгаа (АНУ-ын хүн ам тооллогын товчооны тооцооноос 11%-р бага). Монголын Үндэсний Статистикийн Хороо хүн амыг 2,612,900 гэж тооцно.

Хоёр хөрш орон болох Хятад ба ОХУ-ын хүн амтай харьцуулахад харьцангуй бага юм. Монголын хүн амын ихэнх хувийг Монголчууд эзлэх ба Казах үндэстэн цөөнх тоотой бий. 2000 оны тооллогоор Монголын хүн амын өсөлтийг жилд 1.2% гэж тооцож байна[3]. Нийт хүн амын 59% нь 30-аас доош насны, үүнээс 27% нь 14-өөс доош насныхан байна. Энэ харьцангуй залуу ба хурдацтай өсөж байгаа хүн ам нь бусад хөгжиж байгаа орнуудтай адил эдийн засагт нь хүндрэл учруулах болжээ.

Нягтшил багатай Монгол улсын хүн амын нилээд хувь нь сүүлийн үеэс хотод амьдрах болжээ. Тал хувь нь Улаанбаатар ба аймгийн төвүүдэд амьдарч байна. Өрхүүд өвөл тосгонуудад, зун нь гэрт амьдрах хагас нүүдэлчин байдал нь хөдөө давамгайлж байна, гэхдээ бүтэн жилийн турш нэг газартаа байх газар тариалан эрхэлдэг өрхүүд ихэсч байгаа. Хүн амын 40% орчим нь нүүдэлчин, хагас нүүдэлчин амьдралтай.

Угсаатны бүлгүүд

Монголын ард түмэн (2010 он)
Яс, үндэс хувь
Монгол үндэстэн
  
94.95%
Халх ястан
  
82.40%
Дөрвөд ястан
  
2.75%
Баяд ястан
  
2.15%
Буриад ястан
  
1.71%
Захчин ястан
  
1.25%
бусад монгол (дарьганга, урианхай ...)
  
4.68%
Бусад угсаатан
  
5.06%
Казах үндэстэн
  
3.86%
бусад түрэг (хотон, тува ...)
  
0.70%
Хятад, Орос, Солонгос, Америкийн иргэн
  
0.50%

Хүн амын 85% нь Монгол үндэстэн бөгөөд үүн дотроос Халх ястан давамгайлна. Эдгээр ястнууд нь голдуу хэлний онцлогоороо л ялгагддаг. Монгол угсаатнуудын 90%-г Халх эзэлдэг. Үлдэх 10%-г Буриад, Дөрвөд, Дарьганга зэрэг ястан эзэлдэг. Түрэг угсаатнууд (Казах, Тува, Чантуу) Монголын хүн амын 7%-г эзлэх бөгөөд үлдэх хүн амд Хятадууд, Оросууд багтана. 1991 онд ЗХУ бутарч Монголд үзүүлж байсан тусламж дууссанаар ихэнхи Оросууд Монголоос гарчээ.

Хүн амын тоо[4]

Яс, отог 1956 1963 1969 1979 1989 2000 2010 он[5]
Монголчуудын тоо
Халх 639,141 775,376 911,079 1,235,806 1,610,424 1,934,674 2,168,141
Дөрвөд 25,667 31,339 34,725 45,053 55,208 66,706 72,403
Баяд 15,874 19,891 25,479 31,053 39,233 50,824 56,573
Буриад 24,625 28,523 29,772 29,802 35,444 40,620 45,087
Захчин 15,772 14,399 15,662 18,957 23,478 29,766 32,845
Дарьганга 16,852 18,587 20,603 24,564 29,040 31,909 27,412
Урианхай 10,833 13,140 15,057 19,475 22,998 25,183 26,654
Дархад 8,826 10,174 10,716 14,757 19,019 21,558
Өөлд 14 634 15,520
Хотгойд ... ... ... ... ... 7,237 15,460
Торгууд 4,729 6,028 7,119 8,617 10,050 12,628 14,176
Хотон 2,603 2,874 4,056 4,380 6,076 9,014 11,304
Мянгад 2,518 2,712 3,222 4,173 4,760 6,028 6,592
Барга 2,458 2,343 2,305 1,999 2,130 2,506 2,989
Үзэмчин 2,046 2,070 2,127 2,030 2,086 2,386 2,577
Хамниган ... ... ... ... ... 565 537
Чантуу ... ... ... ... ... 380 260
Элжигин ... ... ... ... ... 151 1,340
Сартуул ... ... ... ... ... 1,540 1,286
Харчин ... ... ... ... ... 266 152
Цахар ... ... ... ... ... 123 132
Баарин* ... ... ... ... ...
Хуучид* ... ... ... ... ...
Хорчин* ... ... ... ... ...
Түмэд* ... ... ... ... ...
бусад ... ... ... ... ... 1,206 1,420
Нийлбэр 763,118 926,108 1,081,380 1,436,625 1,855,684 2,241,786 2,523,621
Монгол улсын хүн амд эзлэх хувь 94.5% 95.3%
Бусад
Казах 36,729 47,735 62,812 84,305 120,506 102,983 101,526
Тува ... ... ... ... ... 4,778 5,169
Цаатан ... ... ... ... ... 303 282
Russian nationals 13,444 8,905 1,433 196 140 2,020 2,474
Chinese nationals 16,157 21,981 725 344 247 3,374 8,688
Korean nationals ... ... ... ... ... 338 1,522
American nationals ... ... ... ... ... 303 656
Бусад 11,125 6,819 35,045 8,653 1,509 ... ...
Нийт 845,481 1,017,162 1,188,271 1,538,980 1,987,274 2,365,269 2,754,685

Монгол дахь еврейчүүдийн нийгэмлэг 100 орчим еврейчүүд байгаа гэж мэдээлж байгаа ч хичнээн нь Монголын иргэн, хэд нь түр хугацаагаар суурьшиж байгаа тухай тодорхой мэдээлэл байхгүй. Еврейчүүд 19-р зуунаас Монголд нэвтэрч эхэлсэн ба социалист системийн үед нэмэгдэн иржээ. Тэд интернет сайт нээн ажиллуулахаар болсон ба Монгол дахь еврейчүүдийн нийгэмлэг нь дэлхийн еврейчүүдийн нийгэмлэгт албан ёсоор бүртгэгджээ.


Ү · Х · З Монгол Улсын 20 том хот
2008 оны тооцоо
 Дэс  Хот Нутаг Хүн ам  Дэс  Хот Нутаг Хүн ам
Улаанбаатар
Улаанбаатар

Дархан
Дархан

1 Улаанбаатар Улаанбаатар 1,340,000 11 Сүхбаатар Сэлэнгэ 19,626
2 Дархан Дархан-Уул 120,000 12 Сайншанд Дорноговь 25,210
3 Эрдэнэт Орхон 91,000 13 Даланзадгад Өмнөговь 16,856
4 Чойбалсан Дорнод 38,150 14 Цэцэрлэг Архангай 16,300
5 Мөрөн Хөвсгөл 36,082 15 Улиастай Завхан 16,240
6 Ховд Ховд 28,601 16 Алтай Говь-Алтай 15,800
7 Өлгий Баян-Өлгий 27,855 17 Зүүнхараа Сэлэнгэ 15,000
8 Баянхонгор Баянхонгор 26,252 18 Өндөрхаан Хэнтий 14,800
9 Арвайхээр Өвөрхангай 25,622 19 Зуунмод Төв 14,568
10 Улаангом Увс 21,406 20 Баруун-Урт Сүхбаатар 12,994

Хэл

Монгол улсын албан ёсны хэл нь Алтай язгуурын Монгол хэлний бүлгийн Монгол хэл бөгөөд бичгийн систем нь Халх аялгуунд тохируулсан кирилл цагаан толгой юм. Мөн уламжлалт бичиг болох монгол бичгийг хэрэглэж буй. Нийт хүн амын 95% нь халх аялгаар ярьдаг ба монгол хэлний бусад аялгуунд Буриад, Ойрад зэрэг аялга ордог. Баян-Өлгий аймгийн Казах ба Тува нар казах, тувагаар ярьдаг. Англи хэл нь Монголд хамгийн их яригддаг гадаад хэл, үүний дараа Орос хэл орно. Мөн хуучин коммунист лагерийн орнуудын хэлийг нилээдгүй хувь эзэмшсэн байдаг.Үүний дотор Герман хэлийг хүн амын 2,3% хувь эзэмшсэн байдаг бөгөөд герман хэлээр ярьдаггүй улс орнуудын хувьд өндөр үзүүлэлт юм.Энэ нь социализмын үед монголчууд Оростой харилцаа холбоо маш их байсантай холбоотой ба харин 1990-ээд оноос хойш англи хэл нь хамгийн их яригддаг гадаад хэл болж байна. Албан ёсоор 18835, хараар 11081 монгол иргэн Өмнөд Солонгост ажиллаж байгаа (2010 оны 9 сарын 30-ны байдлаар) тул солонгос хэл[6] нь бас газар авч байна. Урд хөршийн хэл болох хятад хэлийг хүмүүс сүүлийн үед сонирхох болж, залуучуудын дунд япон хэл ч бас түгээмэл болж байна.

Шашин

Үндсэн өгүүлэл: Монголын шашин

Монголчууд Төв Азийн нүүдэлчдийн адил бөөгийн шүтлэгтэй байсан ч 16-р зуунд буддийн шашинд оржээ.Гэвч бөөгийн мөргөл одоо ч нөлөөгөө алдаагүй хэвээр байдаг бөгөөд Монголын шарын шашин нь бөөгийн шүтлэгийн зан үйлээс нилээд зүйлийг авч хэрэглэжээ.Орчин үед хадгалагдан үлдсэн бөө мөргөлийн уламжлалуудын нэг бол овоо тахих ёслол юм.

20-р зууны үед коммунист засгийн газар шашин шүтэхийг хориглож байжээ. Их Хэлмэгдүүлэлтийн үеэр Хорлоогийн Чойбалсангийн удирдлага доор Монголын ихэнх сүм хийдийг устгаж лам нарыг хэдэн мянгаар нь хороосон байдаг.

1991 онд коммунист засаглал унаснаар шашны эрх чөлөөтэй болж, гол шашин байсан Төвөдийн Буддын шашин дахин сэргэж хамгийн түгээмэл шашин болжээ. Христосын шашин, Исламын шашин ч гэсэн дэлгэрч эхэлжээ. 21-р зуунд зарим судлаач, төрийн зүтгэлтэн нар Мөнх тэнгэрийн шүтлэгийг сэргэх асуудлыг хүчтэй тавих болжээ. 2006 онд Мөнх тэнгэр судлалын олон улсын хурлыг Улаанбаатарт зохион байгуулсан юм. Хүн амын 40% нь Төвөдийн Буддын шашны урсгал болох шарын шашинг шүтдэг, 30% нь шашингүй, 20% нь Бөөгийн шашинтай, 6% Христ, 4% нь исламын шашинтан.

Боловсрол

Үндсэн өгүүлэл: Монголын боловсрол

Социализмын үед боловсролын салбар нь хамгийн амжилттай хөгжжээ. Бичиг үсэг үл мэдэх явдал нь нүүдэлчин өрхүүдийн хүүхдүүдэд зориулагдсан дотуур байртай сургуулиудын тусламжтайгаар бараг бүтнээрээ арилгагджээ.

1911 оны үндсэний эрх чөлөөний хувьсгалын дараа хойч залуу үеээ дэлхийн олон улс түмний адил эрдэм боловсролд сургах талаар шинэ дэвшилтэт үзэл санаа сэргэсэн юм. Улмаар 1921 оны ардын хувьсгалын ялалтын үр дүнд анхны бага сургууль (одоогийн 3 дугаар сургууль) байгуулагдсан бол 1923 оны 2 сарын 16-ны өдөр шинэ Монгол улсын анхны дунд сургууль болох 1 дүгээр сургууль үүсэн байгуулагджээ. Энэ сургуульд Монгол хэл бичиг, Орос, Англи, франц, Герман, Хятад хэлнүүд болон Тооны ухаан, Бодисын зүй, Хувилахуй ухаан , Одон орныг судлахуйн ухаан, Дэлхийн байдал, Түүх, Биеийн хөгжил, Дуу хөгжим, Утга зохиол, зэрэг шинжлэх ухааны хичээлүүдийг тодорхой хуваарь, сонголттойгоор заадаг байжээ. 1 дүгээр дунд сургуулийн анхны төгсөгчид болох 57 хөвгүүд охид 1926 онд Франц, Герман, Орос улсад боловсрол эзэмшихээр 30 хүүхэд явсанаас 6 хүүхэд нь эмэгтэй байсан. Тэд бол шинэ Монголын анхны өндөр боловсролтой сэхээтнүүд болсон түүхтэй. 1929 он хүртэл ганцхан 1 дүгээр дунд сургууль байсан бөгөөд түүнээс хойш хот, хөдөөд олон дунд сургуулиуд байгуулагдсан. 1 дүгээр сургууль 1938 онд анхны бүрэн дунд сургууль буюу 10 жилийн сургууль болж өргөжсөн юм.

1990-ээд оноос дотуур байртай сургуулиудад хийх хөрөнгө оруулалт багассанаар бичиг үсэг үл мэдэх явдал арай ихэсчээ.

Бага дунд боловсрол нь нийтдээ анх арван жил үргэлжилж байсан боловч 2008 оноос 12 жил болсон[7].

Монголын үндэсний их сургуулиуд нь бүгд Монгол Улсын Их Сургууль ба Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулиудаас үүссэн байна. Монгол хүүхдүүд олон улсын чанартай математик физик зэрэг олон уралдаан тэмцээн олимпиадад эхний 3 байр эзэлж дэлхийд эх орныхоо нэрийг мандуулж яваа

Эрүүл мэнд

Эрүүл мэнд, асрамжийн байдал Монголд хурдацтай хөгжиж байгаа[8] ба үүний үр дүнд дундаж наслалт дээшилж байгаа.

АНУ-ын Тагнуулын төв газрын Дэлхийн мэдээллийн ном (CIA World Factbook)-ынхаар төрөлтийн хувь хэмжээ (нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо) нь 2.25[9]-1.87[10], хүн амын дундаж наслалт 67[11]-68[12], Амьд төрсөн 1000 хүүхдэд ногдох нялхсын эндэгдэл 1.9%[13]-4%[14]; таван наснаас дооших хүүхдийн нас баралт 4.3%[15] байна.

2002 оны байдлаар нийт 33273 эрүүл мэндийн ажилтантай, үүнээс 6823 нь эмч, 788 нь эм зүйч, 7802 нь сувилагч, 14091 нь дунд түвшний ажилчид байна. Одоогийн байдлаар 10.000 хүн тутамд 27.7 эмч, 75.7 эмнэлэгийн ор тус тус ноогдож байна.

Эшлэл

  1. U.S. Census Bureau International Data Base
  2. World Population Prospects The 2006 Revision Highlights
  3. World Population Prospects The 2006 Revision Highlights
  4. "Монгол улсын ястангуудын тоо, байршилд гарч буй өөрчлөлтyyдийн асуудалд" М.Баянтөр, Г.Нямдаваа, З.Баярмаа pp.57-70
  5. МУ-ын хүн амын 2010 оны тооллогын дүн
  6. Han, Jae-hyuck (2006-05-05). "Today in Mongolia: Everyone can speak a few words of Korean". Office of the President, Republic of Korea. Retrieved 2007-08-17. {{cite news}}: Check date values in: |date= (help)
  7. Olloo.mn (Memento 25. Тавдугаар сар 2013 цахим архивт)(Mongolian)
  8. http://mirror.undp.org/Mongolia/publications/NHDR-2007-Eng.pdf UNDP Mongolia National Human Development Report
  9. U.S. Census Bureau International Data Base
  10. World Population Prospects The 2006 Revision Highlights
  11. U.S. Census Bureau International Data Base
  12. World Population Prospects The 2006 Revision Highlights
  13. "National Ministry of Health Yearbook 2006" (PDF). Archived from the original (PDF) on 2007-10-25. Retrieved 2015-06-04.
  14. "UNICEF - At a glance: Mongolia". Archived from the original on 2017-10-10. Retrieved 2015-06-04.
  15. UBPost: Child Mortality Rate Has Decreased, UNICEF Says

Мөн үзэх