Монголын энхтайван

Монголын байлдан дагууллын үед Марко Поло аялж байсан

Монголын энхтайван (Pax Mongolica) гэдэг бол Монголын эзэнт гүрний нийгэмд тогтоосон байлдан дагууллыг ба XII-XIY зууны Монголын эзэнт гүрний үед Евразийн өргөн уудам нутагт амьдарч байсан уугуул иргэдийн соёл, эдийн засгийн амьдралыг тайлбарласан барууны эрдэмтдийн шинээр гаргасан нэр томъёо юм. Энэ үе бол Монголын өргөн уудам нутагт эзэнт гүрнийг дагаад харьцангуй тайван үе байсан бөгөөд хялбар харилцаа, арилжаа наймааны нэгдсэн удирдлага нь бүтээн байгуулалтад дэмжлэг болсон үе юм. Энэ ойлголт нь Ромын энхтайван гэх ойлголттой зэрэгцэн хэрэглэгддэг. Чингис хааны эзэнт гүрэн болон түүний өв залгамжлагчид зүүний, болон барууныхантай үр дүнтэйгээр холбоо тогтоож, Зүүн Өмнөд Азиас Зүүн Европ хүртэл өргөн уудам нутгийг удирдаж байлаа. Ази болон Европын гол худалдааны төвүүдийг холбосон Торгоны зам нь гагцхүү Монголын эзэнт гүрний мэдэлд байв. Үүнийг "Толгой дээрээ алтан гулдмай тавьсан эмэгтэй хүн хаант улс даяар аюулгүйгээр хэсч чаддаг" гэж жишээлдэг байлаа. Энэхүү Монголын энхтайван нь Монголын эзэнт гүрний задрал, бутрал, мөн анх Азид дэлгэрч, худалдааны зам дагуу тархсан Хар үхлээс шалтгаалан дууссан юм.

Үндэс суурь[засварлах | кодоор засварлах]

Монголын эзэнт гүрний нутаг дэвсгэрийн тэлэлт.
  • Их Монгол Улс
  • 1260 оноос:
  • Алтан Ордны Улс
  • Цагаадайн Улс
  • Ил Хаант Улс
  • Юань Улс
  • Монголын энхтайвны үндэс суурь нь XIII зууны Чингис хааны Монголын эзэнт гүрний эхлэлээс эхтэй юм. Бүс нутаг олон овог аймгийг байлдан дагуулж байх үед Чингис хаан овгийн холбоог бүтцийн тодорхой байдалтайгаар өөрчилсөн. Шинэ ялалт болгоны дараа ард иргэд ихээр Чингис хааны зарлигийн дор нэгдсэн бөгөөд ийм учраас аймгуудын нийгмийн тэнцвэрийг янз янз болгосон юм. 1203 онд Чингис хаан өөрийн армийг зузаатгаж, овог аймгуудыг байлдан дагуулж байх хоорондоо цэрэг армийнхаа бүтэц бүрэлдэхүүнийг цэгцэлсэн. Тэрээр армиа аравтад ангилан, аравтын гишүүд нь угсаатны гаралд ямар ч хамааралгүй нэгэнд үнэнчээр захирагддаг байсан. Арван аравт нь зуут, арван зуут нь мянгат, арван мянгат нь түмт болдог байжээ. Энэ аравтын зохион байгуулалт бүхий Чингис хааны цэргүүд дайн байлдаанд амжилт олж хүчээ зузаатгаад зогсохгүй Монголын нийгэмд томоохон нөлөө үзүүлсэн юм. 1206 онд Чингис хааны цэргүүд Монгол угсаатныг нэгтгэж, Их Монгол Улсын хаанд өргөмжлөгдсөн юм.

    Шинэ Монгол улс илүү газар нутгийг нэгтгэхээр яаравчилсан байна. Монголын эхний ялалт нь баруун хятадын нутагт байх баруун Тангуд улстай хийсэн дайн байлаа. 1209 онд баруун Тангудыг бүрэн эзэлсэн юм. 1213-1214 оны хооронд Зүрчидийн улсыг дайлаар мордон эзлээд, мөн ондоо Шар мөрний хойд биеийн ихэнх газар нутгийг эрхшээлдээ оруулаад байсан байна. 1221 онд Зэв, Сүбэдэй нар Каспийн тэнгис орчим, Оросын нутагт аян дайн эхэлжээ. Энэ үеэр Чингис хаан Персийн Жалал-ад-Динийг даран, Хорезмыг тэр чигт нь эзэлжээ. 1235 онд Монголчууд Солонгосын хойгийг эзэлсэн байна. Хоёр жилийн дараа буюу 1237 онд Бат хан, Сүбэдэй нар зүүн Европ дахь байлдан дагууллаа эхлэн, 1241 он гэхэд Польш, Унгарыг эзэлжээ. 1252 онд Монголчууд Өмнөд Хятадыг эзлэхээр дайрч эхэлсэн бөгөөд тэд нийслэл болох Ханьжоуг 1276 он гэхэд бүсэлж чаджээ. 1258 онд Хүлэгү хаан Багдадыг эзэлсэн байна. Шинэ ялалт болгон нь Монголчуудад өөрсдөдөө шинэ хүмүүс (мужаан, инженер, ажилчин) нэгтгэх боломж өгөөд зогсохгүйгээр худалдааны чиглэл болон татвар татаасыг хянах боломж өгсөн байна. Ийм учраас эдгээр аян дайнаар Монгол үндэстэн эзэнт гүрнээ тэлээд зогсохгүй эдийн засаг технологиороо тэргүүлэгч болсон юм.

    Худалдааны сүлжээ[засварлах | кодоор засварлах]

    Өрнө дорно зүгийг холбодог худалдааны систем нь Торгоны зам байсан

    Монголын эзэнт гүрэн нь зүүн тийш Шанхай, баруунш Будапешт хүртэл, хойшоо Орос, өмнө тийш Төвд хүртэл сунасан. Энэ нь Евразийн маш том хэсэг нь нийтээрээ нэг төр улсын дор захирагддаг байсан гэсэн үг юм. Үүний үр дүнд наймаачид худалдааны замаар аюулгүй явдаг болсон ба Хятадаас Англи хүртэл өргөжин тэлсэн юм. Ингэснээр XIII, XIV зууны үед Монголын байлдан дагуулал нь Евразийн соёл иргэншилд маш их нөлөө үзүүлсэн юм.

    Шуудангийн систем[засварлах | кодоор засварлах]

    Монголчууд Алс Дорнодоос Өрнийг холбосон “Өртөөг” байгуулсан. Өртөөнүүд нь 25-230 милийн зайтай буюу мориор өдөрчийн зайтай байдаг байв. Эдгээр нь 1234 онд Өгөдэй хааны үед байгуулагдсан бөгөөд морь, хүнсээ сэлбэж болдог байв. Түүний ах Цагадай, дүү Тулуй, ач дүү Бат нар нь өртөөний сүлжээг цааш нь үргэлжлүүлсэн. Өртөөг Монголын цэргүүд удирдан явуулдаг. Өртөөг Дорно Европоос Номхон далай хүртэл сунгасан. Монголчууд өртөөг сайн зохион байгуулдаг байсан ба санхүүжүүлж сахин хамгаалдаг байсан. Энэ харилцаа холбоо, аяллын боловсронгуй систем нь чухал мэдээлэл, урт хугацааны аяллыг харьцангуй хялбар, богино хугацаанд шийдвэрлэж чадсан. Монголчууд том газар нутгаа удирдаж чадахуйц байсан ба түүнчлэн улс төрийн болон эдийн засгийн хангамжаа хангадаг байсан.

    Уналт[засварлах | кодоор засварлах]

    Эрх мэдлийн төлөө өрсөлдөх удирдагчид, авлига, бослогууд, уналт бутрал, бүлэглэлийн тэмцэл, аллага, дайралт, өвчин эмгэг зэрэг нь Монголын энхтайвныг үгүй болгожээ. Монголын энхтайван үгүй болсноор зүүн зүгээс баруун зүгийн хооронд явдаг амар хялбар худалдаа ч цуцлагдсан юм.

    Монголын улс төрийн задрал[засварлах | кодоор засварлах]

    Их Монгол Улс нь сүүлдээ тус тусдаа удирдлагатай ханлигуудад хуваагдан задарсан.

    Худалдаанд үзүүлсэн нөлөө[засварлах | кодоор засварлах]

    300 гаруй жилийн турш Хятад нь гадаад худалдаачид хөл тавих боломжгүй болжээ. Хятад нь өөрсдөө бусад гадаад хүмүүс., гадаадын худалдаа, харь хэлийг хуулиар хориглосон. Күнзийн сургааль болон Таоизм нь дахин үндэсний шүтлэг нь болсноор Хятад нь соёлын хувьд зогсонги байдалд оржээ. Мин улсын эхэн үе гэхэд тэд бусад улс орнуудтай худалдаа наймаа хийхээ больсон байв. Энэ бол улс төрийн бодлогйн өөрчлөлт гэхээсээ илүү дайн, тахал мөн өргөн дэлгэрсэн замбараагүйдлээс үүдэлтэй гэж үздэг. Хар үхэл дэлхий даяар тархаж, Монголын энхтайвны үед ердийн хэрэг болж, дэмжигдэж байсан улс хоорондын худалдаа бүхэлдээ зогсонги байдалд оржээ. Үр дүнд нь Хятад зэрэг хуучны ноёрхогчид дэлхийн худалдааны системээс тусгаарлагдаж, Португал, Испани зэрэг Европын хүчирхэг улсууд тодрон гарч ирэх нөхцөлийг бүрдүүлсэн билээ.

    Хүн хүчний солилцоо[засварлах | кодоор засварлах]

    Монголын нөмөр дор шинэ техник технологи, бараа таваар хуучин ертөнц, ялангуяа Еврази даяар арилжигддаг байсан. Профессор Томас Т.Алссен “Монголын үед хүний нөөцийн солилцоо их болдог байсан” хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ нь Еврази төдийгүй Хойд Африкийн эдийн засаг (ялангуяа худалдаа арилжаа, мөнгө санхүүгийн хувьд), цэрэг дайн, анагаах ухаан, хөдөө аж ахуй, хоолны төрөл, одон орон судлал, хэвлэл, газарзүй, түүх бичлэгт олон чухал ач холбогдолтой хөгжлийг бий болгосон.