Монгол бичгийг цахим ертөнцөөр

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт


Mongol.png

Монгол бичиг нь 12-р зуунаас өдий хүртэл 800 гаран жилийн туршид Монгол хэлийг тэмдэглэхэд хэрэглэгдэж буй бичиг юм. Их Монгол улсын үед албан ёсны бичиг болгосон хэмээн Монголын нууц товчоонд дурдсан байдаг ба Монголжууд эхэндээ "Уйгаржин бичиг" гэж нэрлэдэг байсан. Мөн онцлог шинжүүд болоод бусад монгол түүхэн бичгүүдээс ялгах зориулалтаар Босоо бичиг, Хуучин Монгол бичиг, Худам Монгол бичиг гэж олон янзаар нэрлэдэг. Чингис хаан Найман аймгийг нэгтгэсэний дараа олзлогдсон бичээч Тататунга нь эртний Иран дахь Согд бичгээс үүссэн хуучин Уйгур бичигээр үндэс болгож зохиосон гэж үздэг юм. Монгол хэлээр бичигдсэн уйгаржин бичгийн анхны дурсгал нь 13-р зуунд урласан Чингисийн чулууны бичиг. Уг бичиг нь зөвхөн босоо чиглэлд бичдэгээрээ онцлог. Мөн үгийн эхэн дунд адагт буй үсгийн хэлбэр нь ихэвчлэн өөр өөр хэлбэртэй. Монгол бичиг нь Баруун Монголын ойрад аялгуунд тулгуурласан тод бичиг, буриад аялгуунд ойртуулсан вагиндрагийн үсэг гэх мэт хэд хэдэн хувилбартай. Мөн Аюуш Гүүшийн зохиосон галиг үсэг болох Али-Гали нь уйгаржин үсгийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан бөгөөд уг үсгээр монгол хэлнээс гадна төвд, самгарди, хятад хэлний үгийг тэмдэглэх өргөн боломж нээгдсэн. Монгол бичгийг өөрөөр босоо бичиг, хуучин монгол бичиг, худам монгол бичиг, уйгуржин бичиг гэж олон янзаар нэрлэдэг. Монгол хүнийг МОНГОЛ ХҮН гэж хэлүүлэх ганц зүйл бол МОНГОЛ ХЭЛ БИЧИГ. Дэлхийн хэмжээнд гайхалтай гэж үнэлэгдсэн 7 бичиг үсэг байдаг гэдэг түүний нэг нь монгол бичиг(цаашид босоо монгол бичиг гэж ойлгоё) орсон байдаг. Бид үүнийгээ ч мэдэхгүй явж байна. Монгол бичиг бол угтаа хүн бичиг. Толгой, титим, гэдэс, шилбэ гээд хүний бүх шинж чанар түүнд агуулагдаж байдаг. Өнөөдөр олон олон залуучууд монгол бичгийг мэдэх нь битгий хэл нэрээ бичиж чадахгүй байна. Энэ бол ГУТАМШИГ. Тэртээх 1200-аад оны Чингисийн чулууны бичгээр өв болгон авдаг ч үүссэн хугацаа үүссэн шалтгаан нь нууцлаг хэвээр 1000н жилийг элээсэн өв их соёл шүү дээ. Манай монгол хэл бол маш эртний Алтай язгуурын євєг хэлний нэг тєдийгvй єєрийн гэсэн сонгодог бичиг vсэгтэй

Хэл, бичиг хоёр бол хэлний хос жигvvр буюу. Шувууны хос жигvvрийн нэг нь хугарвал нисч vл чадахын адил бичиггvй хэл єрєєсєн далавчаараа газар алгадахын vлгэр адил бол утгыгтэмдэглээгvй vсэг бичиг жигvvргvй шувуу мэт "амьгvй". Хэдий бээр бичиг vсэггvй хэл байж болох авч тийн хэл зєвхєн одоо цагт аман харилцуурын vvрэгтэй болохоос бус санааг алсад дамжуулах, єнгєрсєн хийгээд єнийн хэрэг явдлыг мэдээлэх, утга соёлыг хадгалах, хамгаалах, хойчист уламжлах боломжгvй юм. Хvн тєрєлхтний тvvхэнд хамгийн анхны бичиг нь Шумерvvдийн соёл болох-Мезопотамяа дахь шаантаг, шавар бичиг агаад эл бичиг МЭЄ 3300 жилийн тэртээ Багдадад vvссэн гэж vздэг. Хvн тєрєлхтєн тvvхэндээ 5000 гаруй хэлээр харилцаж иржээ. Vvнээс эдvгээ 3000 амьд хэл байгаагаас зєвхєн гуравны нэг нь л бичиг vсэгтэй хэл байна гэсэн тооцоог нийгэм хэл шинжээчид гаргасан байна.

Манай монгол хэл бол маш эртний Алтай язгуурын євєг хэлний нэг тєдийгvй єєрийн гэсэн сонгодог бичиг vсэгтэй. Бичгийн хэлийг "номын хэл", "судрын хэл", "утга зохиолын хэл", "сонгодог хэл" хэмээн єргємжлєн нэрлэдэг байхад харин аман хэлийг "хар ярианы хэл", "модон хэл" хэмээн доромж доод vгээр нэрлэх нь буй. Хvн тєрєлхтний оюун ухааны хєгжил амжилтын нэгэн бол vсэг бичгийн тэмдэг тогтолцоог буй болгож, оюуны бvтээл, хэлэх уламжлах санаа, мэдлэг туршлагаа бичгээр тэмдэглэн vлдээж, хойчист євлvvлж чадсан явдал юм. Хvн тєрєлхтний бичиг vсгийн тvvхийг сєхвєл, дvрс буюу зураг бичиг, санаа бичиг буюу утгын бичиг, vет бичиг, авианы бичиг гэсэн дєрвєн гол бичиг vсгийн тэмдэг тогтолцоог буй болгож хэрэглэжээ. Эдгээр бичиг vегийн дотроос хамгийн боловсронгуй, олон улсад нийдэм хэрэглэх нь авианы бичиг болой. Дундад эртний Мисир улсын Финик цагаан толгойгоос vvсгэлтэй гэх авианы бичиг нь єрнєєс дорно зvгт дэлгэрэхдээ эртний Еврейгээр дамжин Согдод уламжлан улмаар Согдоос Монгол, Уйгар хоёр улс ойролцоо онд /800-900 оны орчим/ єєр єєрийн хэлэнд тохируулж vндэсний бичгээ зохиосон тvvхтэй.

Тиймээс монгол бичиг нь уйгараас зээлсэн "уйгаржин бичиг" биш, 1940-єєд онд Сталины заавар, коминтерний шахалтаар халагдаж солигдсон болохоос бус хуучирч хоцрогдсон "хуучин бичиг" биш, худал хуумгай бичдэг "худам бичиг" ч биш, монгол хvний бодож сэтгэх сэтгэхvйн онцлог, бэлэгдэлзvйг нарийн тусгасан оюуны онч бодлогот бvтээл, монгол хэлний гол ёс, хууль, дvрэм зvйд "эв мод нийлэх мэт" яв цав таарч тохирсон яах аргагvй vндэсний "монгол бичиг" болой. "Арван номын vсэгтэйдээ хє" гэж ардын дуундаа дуулдаг монголчууд єерсдийн vе vеийн соёлын хэрэг-цээндээ зориулж 10 гаруй авианы тогтолцоот бичиг vсэг зохион хэрэглэж байсан нь нь монголчуудын оюунлигийн боловсролыг илтгэх тєдийгvй vндэсний соёлын бахархал даруй мєн. Тэдгээр олон монгол vсэг бичгийн дундуур сvвлэн сvлбээлж гащаар амь бєхтэй оршиж, олон монгол хэл аялгуутныг vсэг бичгээрээ нэгтгэн нийт дунд єргэн хэрэглэгдсээр ирсэн бичиг нь гагцхvv монгол бичиг болой. Тиймээс эдvгээх дэлхийн монголчууд нийдэм даяар монгол бичгээ сэргээн хэрэглэвээс хоор хоорондоо саадгvй чєлєєтэй харилцахаас гадна дэлхийн даяаршилд монгол бичиг соёл євєрмєц гойд тєрх, єв соёлын баялагаараа гайхагдан, монгол хэлний амин амьегаа vл тасарч, монгол угсаатан дэлхийн дэлгэр цээжнээ товойн тодорч vлдэхсэн.

Монгол бичгээр вэб хуудас бүтээх боломж[засварлах]

Webf.png

Монгол бичгээрээ вэб хийж яагаад болохгүй гэж??? Хялбар хэмжээнд бид монгол бичгээрээ вэб хийж болохоор болжээ гэдгийг харуулъя. Амьдрал дээрх жишээг Энд дарж уг хуудаснаас үзэж болно. Арзайгаад байвал Монголбичиг фонтыг суулгах хэрэгтэй. Татаж авмаар байвал Энд дарж уг хаягаас авч задлаад mb.html файлыг ажиллуулж үзнэ үү. IE8, Firefox3x, Safari, Opera хөтчүүд дээр чөлөөтэй дүрслэгдэнэ. Хэрэв таны хөтөч дээр хэвтээ дүрслэгдэж байвал таны хөтөч хуучин эсвэл өөр стандарттай байнаа гэсэн үг. Залуус татаж аваад засаж янзлаад сайжруулна биз ээ. Сайжруулаад янз бүрийн вэб хийцгээгээрэй. Хийх заавар:

  1. Татаж авсан файлаа задлана.
  2. Өөрөө шинээр html файл үүсгэх эсвэл mb.html файлын агуулгыг засна.
  3. Хэрэв өөрөө файл үүсгэсэн бол толгойд нь

<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">
<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml" xml:lang="mn" lang="mn">
болон
<meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=UTF-8">
<link rel="StyleSheet" href="mb.css" type="text/css">
<script type="text/javascript" src="mb.js"></script>
<!DOCTYPE html PUBLIC "-//W3C//DTD XHTML 1.0 Transitional//EN" "http://www.w3.org/TR/xhtml1/DTD/xhtml1-transitional.dtd">
<html xmlns="http://www.w3.org/1999/xhtml" xml:lang="mn" lang="mn"> болон <meta http-equiv="Content-Type" content="text/html; charset=UTF-8"> <link rel="StyleSheet" href="mb.css" type="text/css"> <script type="text/javascript" src="mb.js"></script>
мөрүүдийг нэмнэ.
4. <body class="mb"> зааж өгнө.
5. Вэбийн төгсгөлдөө<script type="text/javascript">flipMbElement();</script> функцийг дуудаж өгнө. Энэ нь мөр нь урвуулагч функц юм. Мозилла төрлийн хөтчүүдэд босоо чиглэлийг дүрслэхдээ 90 хэм эргүүлээд мөрүүдийг тонгоруулан тавьж дүрслэж байгаа болно.
6. 6mb.js, mb.css -ийг үүсгэсэн файлтайгаа нэг хавтаст хадгална.
7. mb.css файлыг өөртөө зохицуулан засварлана. Ялангуяа бичвэрийн уртаас хамаарч эргүүлэлтийн байрлал буюу -moz-transform-origin:100% 50%; мөр их өөрчлөгдөнө.

Ер нь одоо CSS3-т чиглэлүүдийг дэмжүүлээд, Mongolianscript фонтоо засаад, ICU, Harfbuzz зэрэг render-үүдэд оруулчихвал компьютерт монгол бичгээр дүрслэх асуудал үндсэндээ шийдэгдэнэ. аа мөн гарын стандарт байрлал болон бас бус жижиг асуудлуудыг шийдэх хэрэгтэй юм байна. Гэхдээ эдгээр нь үндсэн биш зүгээр төгсжүүлэх алхамууд л юм даа. За залуус минь монгол бичгээрээ вэб урлах гээд үзээд байж дээ. Энэхүү жишээ нь зүгээр л болно гэдгийг харуулж буй анхдагч жишээ бөгөөд амьдрал дээр бүрэн дүүрэн ажиллахгүй байж болно. Та бүхэн өөрсдөө оролдож ахиулан сайжруулаад хэрэглэнэ буй заа. Энэхүү вэбийн агуулгыг Билигсайхан гэх хүний бүтээсэн хуудаснаас шууд хуулж авсан ба javascript-ээр мөр урвуулах санааг уг хуудаснаас авсан болно. Энэ нь чиглэлийн асуудалтай бөгөөд ер нь бол 270 хэм эргүүлээд глипыг тонгоруулбал арай зөв дүрслэгдэх юм. Гэтэл CSS3-ын glyph-orientation-horizontal, glyph-orientation-vertical өнөөг хүртэл бараг бүх (safari дэмжиж байж магадгүй, туршиж үзсэнгүй) хөтөчүүдэд дэмжигдээгүй байна. ШИНЭЧЛЭЛ: Хуудсыг үзэхэд дөрвөлжин тэмдэгтүүд гараад байна гэсэн гомдлын дагуу кодод багахан өөрчлөлт оруулж MongolianScript фонт суусан эсэхийг шалгадаг болголоо. Ингэснээр хуудас нэг бол зөв дүрслэгдэнэ үгүй бол таныг шаардлагатай фонтыг татаж авахыг сануулна.

Монгол бичгээр унших дижитал номын жагсаалт[засварлах]

Weabf.png
  • 1917-1940 оны хооронд манай улсаас хэвлэсэн хууль дүрэм

Америкийн Монгол судлалын төвийн Азийн дижитал архивт,1917-1940 оны хооронд манай улсаас хэвлэсэн хууль дүрэм, журам бүхий 36 ширхэг номыг дижитал хэлбэр байна. Үүнд: БНМАУ-н улсын хурлын дүрэм, Тус улсын төр шашны хэргийг тусгаарлан явуулах тухай хууль, БНМАУ-н хууль, дүрмийн эмхтгэл, Основной закон и приложения, БНМАУ-н Үндсэн хууль, Улсын Их хурлын сонин-1, Улсын Их хурлын сонин-2, Улсын Их хурлын сонин-3, БНМАУ-н хүчээ үнэлэгчдийн хууль, Аливаа хүч үнэлэгчдийн тухайн дүрэм ... гэх мэтээр олон баримт байна. Энд дар

  • Монголын дархан сүлд цаазтай газруудын учир

Азийн дижитал архив, 1925 онд хэвлэсэн “Монголын дархан сүлд цаазтай газруудын учир” ном байна. Номын эхний хуудас нь: Орд хамгаалах, Монголын олон аймгийн суга нутаг дор онгон тайлга бүхий дархан цаазтай газрууд олон байна (буй ану). Маш эрт цагаас ... гэж эхлээд, төгсгөл хуудас нь: “Монгол улсын арван тавдугаар оны наймдугаар сард, Монголын ардын номын хэвлэл, Үнэ 9 мөнгө, Улаанбаатар хот дахь орос Монголын хэвлэлийн газар” гэж төгсжээ. Энд дар

  • Хуш модны самар түүх дүрэм

Азийн дижитал архив, 1926 онд хэвлэгдсэн өөр нэгэн сонирхолтой баримт бол “Хуш модны самар түүх дүрэм” гээд самрыг түүхий үед нь түүхийг хориглох, түүвэл ... янчаанаар торгох..., үнэ 2 мөнгө гээд төгсгөсөн баримт байна. Энд дар

  • Хутагт их хураангуйд Молон Тойн бодист эх дүр ийн ач тусыг хариулсан намтрын судар оршвой

Данийн хааны номын сан, “Хутагт их хураангуйд Молон Тойн бодист эх дүр ийн ач тусыг хариулсан намтрын судар оршвой.” нэртэй судрыг холбоосоор нь унших боломжтой юм байна. Энд дар

  • Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой

Данийн хааны номын сан, Монгол бичгээр Бээжинд 1716 онд хэвлэсэн “Арван зүгийн эзэн Гэсэр хааны тууж оршивой” нэрт судрын дижитал хувилбарыг номын сангийн хэвлэмэл ном гэсэн бүлэг дор байна. Үнэндээ 300 жилийн өмнө хэвлэсэн судар ном нь судалдаг, уншиж чадах хүндээ их зүйлийг өгүүлнэ. Монгол кирилл үсгээр буулгасан Гэсэрийн туужийг интернетээс онлайн унших боломжтой ч байна.

  • Болор эрх I

Гүүглийн e-ном төслөөс, Болор эрх (1): “Богд Чингис хааны долоон зуун гучин зургадугаар оны есөн сарын нэгний өдөр. Рашпунцагийн зохиосон монгол улсын түүх, гутгаар дэвтэр. Тэргүүн ноёны ордны нарийвчлах гэрийн дармал гаргах газраас дармалдав." гэж эхлэх Болор эрхийн энэ хувилбарыг номын IV , номын V -р дэвтэрт хэвлэжээ. Болор эрхийн номын V дэвтэр Гүүглийн электрон ном бүлгээр илэрч гарсан учир е-ном үзүүлэлтээр бүлэг, агуулга нь тодорхой байна. Нийт 17 бүлэгтэй, 10,13 бүлгээс бусдыг нь унших боломжтой юм байна. Номын доод талд байрлах агуулга(contets)-аас сонгох боломжтой бөгөөд номыг уншиж эхэлсний дараа хайх цонхны дор байрлах агуулга(contets) цэсээр ороод бүлгийг сонгох боломж олдож байна.

  • Болор эрх II

Гүүглийн e-ном төслөөс, Болор эрх (2): Болор эрхийн Тойн Рагва Жамсаны эх судраас 1909-1910 од хуулж бичсэн хувилбар гэх номын эхэнд тэмдэглэсэн байна. "Дай Юаний болор эрх бичиг, Тэргүүн дэвтэр" гэж эхэлсэн дараах холбоосуудаас унших боломжтой. Болор эрхийн энэ хувилбар номын I дэвтэрт хэвлэгдэж. Нийт 29 бүлэгтэй, (15,16,17,29,24,25) бүлгээс бусдыг уншиж боломжтой юм байна. Болор эрхийн цуврал номын II дэвтэр. Нийт 21 бүлгийн (17,18,20) гурван бүлгээс бусдыг унших боломжтой байна. Болор эрхийн номын III дэвтэр.*

  • Асрагч нэрт(ийн) түүх

Дижитал номын сан. Асрагч нэрт(ийн) түүх нь XVII-XVIII зуунд гарсан монгол түүх бичилгийн олон баримтын нэг нь боловч энэ хэр гагц хувь олдсон, түүхэн үйл явдалын хамрац, шинэ мэдээ занги, уран сайхан зохиомж зэргээрээ эрдэм шинжилгээний хувьд давтагдашгүй дурсгал мөн. Манай улсын төв номын сангийн ховор чухаг номын хөмрөгт хадгалагдаж буй, энэ хэр ор ганц хувь гэж үзэж болохуйц, хулсан үзгээр бичиж сударчилсан бүтээл. (Сударын эх бичгийн судалгааг Цэвэлийн Шагдарсүрэн ба Lee Seong-Gyu хийж, галиглаж үгийн хэлхээг үйлдэн, эх бичгийн судалгаа номыг 2002 онд хэвлүүлжээ. ISBN 99929-8-024-9), дижитал номын санд Билэгсайхан оруулжээ.

  • Алтан товч

Дижитал номын сан. Алтан товч (Qad-un ündüsün quriyangγui altan tobči) нь Монголын эртний түүхийн чухал баримт бичгийн нэг болох "Хаадын үндсэн хураангуй алтан товч" гэх зохиол бол он дараалан тэмдэглэсэн монголын түүхийн тэмдэглэл мөн. Монголын эртний түүх, ялангуяа XIV-XVI зууны үеийн Монгол түүхийг судлахад үндэс баримттай түүхийн материалуудыг хангаж өгчээ. Дижитал номыг бүтээх эх сурвалж нь (Сударын эх бичгийн судалгааг Шаравын Чоймаа хийж, галиглаж үгийн хэлхээг үйлдэн, эх бичгийн судалгаа номыг 2002 онд хэвлүүлжээ. ISBN 99929-0-119-5), дижитал номын санд Билэгсайхан оруулжээ.

  • Буриад Монголын үнэн сонин

Буриад Монголын үнэн сонин1930 оны дугаар.

  • Монгол бичгийн зөв бичих дүрмийн хураангуй

Монгол бичгийн зөв бичих дүрмийн хураангуй, мэдлэг шалгах сорил Ш.Чоймаа, Д.Заяабаатар Монгол улсын их сургууль Улаанбаатар 2009

  1. Нэгдүгээр хэсэг
  2. Хоёрдугаар хэсэг
  3. Гуравдугаар хэсэг
  4. Дөрөвдүгээр хэсэг

Хэрэглээний программууд[засварлах]

Bichig.jpg
  • Монгол бичиг : Qagucin програм

Энэхүү программ нь 1998 онд Michael Warmuth гэгч хүний хийсэн Qagucin гэсэн нэртэй нэгэн сонирхолтой програм юм.* Энэ нь та keyboard дээрх англи үсгийн дуудлагаар шууд монгол бичиг бичих боломжтой юм байна. Хэрэглэхэд энгийн авсаархан. Би sanakae гэж бичихэд жаахан буруу sanaKai гэж бичиж байж зөв болж байна. Тэгэхлээр үгээ буруу зөв бичиж байгаад давхар хянах хэрэгтэй шууд галиглавал буруу бичих нь байна. ТАТАХ

  • ХР тооцуурт Монгол бичиг таниулах, бичих

Сүүлийн үеийн Виста тооцуураас бий болсон Монгол бичгийн фонт, товчлуурын хөтөч өмнөх үеийн тооцуурт байхгүйгээс энд бичсэн Монгол бичиг танигдахгүй, суралцан бичихэд саад болж байгаа асуудал байгаа юм. Харин энэ доорхи холбоост ХР тооцуурт Монгол бичгийн фонт ба товчлуурын хөтөчийн багц файлуудыг тавьлаа. Мөн Виста тооцоолуурт байгаа Монгол бичгийн фонтоор бичихэд Я үсгийн ард эгшиг бичихээр И болоод байгаа алдаа байсан нь сүүлийн үеийн Виндовс 7­д орсон фонтыг суулгаснаар засарч байна.
заавар
setup
Тмс
TmIme

  • Монгол бичгийн толь бичиг


товч толь
Монгол бичиг: Дүрс ялган бичих үгийн толь бичиг

  • Хэрхэн Windows 7 дээр Монгол бичгээр бичих вэ?

Ямарч нэмэлт програм ашиглалгүйгээр Windows 7 дээр монгол бичгээр бичих хичээлийг хүргэж байна. Доорх видео хичээлийг дагаад хийвэл та монгол бичгээр бичиж чадна. Мөн манай сайтаас мэдээ хичээл хуулхыг хориглоно.
Шаардлатай зүйлс
-Windows 7 үйлдлийн системтэй байх
-Microsoft word 2007 ба түүнээс дээш
Заавар
Энд дар

  • Офеноффис

ОпенОфисын хувилбар 2.4, хувилбар 3.0 монгол бичгээр ажиллаж болно. Openoffice.org : энэ хаягт байгаа монгол залуусын багаар ажиллаж орчуулсан монгол хэлээр ажиллах ОпенОфисыг татаж аваад суулгана, үүний дараа ОпенМН : "Монгол бичгийн хэрэгсэл"(Mongolian script tools) гэсэн нэртэй гарын драйвар (С.Бадрал бэлтгэсэн), доор тавьсан холбоос дээрээс фонтыг татаж суулгана. Мөн сүүлийн үеийн UNISCRIB системд дэмжүүлэх шаардлагатай.

  • Линүкс үйлдлийн системд монгол бичгээр ажиллах боломж

Линүкс үйлдлийн системд монгол бичгээр ажиллах боломж. Хэрэв та Үбүнтү 10.04 бол дараах бичлэгийн зааврын дагуу пангог ашиглаж монгол бичгээ харуулна гэж Убунту дээр Монгол бичиг нэртэй блогспот тэмдэглэлд Төгөлдөр (кодын эх сурвалж) бичжээ. Үүнтэй адилаар Үбүнтү 10.10 дээр пангогийн баинари суулгацуудыг Үбүнтү 10.10 --32 бит Үбүнтү 10.10 -- 64 бит татаж аваад суулгах боломжтой болсоныг Маахай Л.Очирхуяг гэх хүн боловсруулж бэлтгэжээ.

  • Монгол бичгийн фонт

MongolianScript 2.0 (.otf, .ttf) zip MongolianScript 2.0 (.otf, .ttf) tar тус фонтын эхний хувилбарыг 1997оноос Монгол улсад хэрэглэж байсан модон барын хувилбар дээр тулгуурлан боловсруулж өгүүлэл болон техникийн баримт бичгүүдийг Юникодын олон улсын хуралд оруулсан илтгэл (Proceeding) , Монгол бичгийн код ISO/IEC 10646 ба Юникод стандартад(technical report 170) гэсэн баримтуудыг боловсруулсан, 2008 оноос хоёр дугаар хувилбарт нь ОпенТайп-ын хувиргах дүрэмд монгол бичгийн дүрэмийг Мятавын Эрдэнэчимэг боловсруулж бэлтгээд ОпенОфест ашиглаж байна. Фонтонд гарч ирж байгаа алдаануудыг Энд тод харьцуулж илтгэжээ

Холбоос вэб хуудсууд[засварлах]

Монгол холбоос[засварлах]

Гадаад холбоос[засварлах]

13.2 Mongolian (U+1800–U+18AF)

  • OpenType fonts for the Mongolian script

Creating and supporting OpenType fonts for the Mongolian script Mongolian OpenType Specification , Microsoft

  • Mongolian script

Source list links about Mongolian script documents
The Berlin State Library, Mongolian script
Omniglot writing systems &amp; languages of the world :Mongolian script