Монгол улсын төрийн дуулал

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Монгол Улсын Төрийн Дуулал нь Монгол Улсын төрийн дуулал юм. Аяыг Билэгийн Дамдинсүрэн (1919 - 1991) Лувсанжамбын Мөрдорж (1919 - 1996) нар, Үгийг Цэндийн Дамдинсүрэн (1908 - 1988) зохиожээ.

20-р зууны явцад Монгол улс нь хэд хэдэн төрийн дуулалтай байсан юм. Эхнийх нь 1924-1950 он хүртэл, хоёрдох нь 1950-1962 он хүртэл, гуравдахь нь 1961 - 1991 он хүртэл хэрэглэгдэж байв. 1991 оноос хойш 1950 оны төрийн дууллын ихэнх хэсгийг ашиглаж байгаа боловч 2 дахь бадгийг (Ленин, Сталин, Сүхбаатар, Чойбалсанг магтсан) устгасан байна.

2006 оны 7 сарын 11-ээс Их Монгол Улс Байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурал Чингис хааныг магтсан болгож шинэчлэжээ.

Агуулга

[засварлах] Одоогийн төрийн дуулал

Дархан манай тусгаар улс
Даяар Монголын ариун голомт
Далай их дээдсийн гэгээн үйлс
Дандаа энхжиж, үүрд мөнхөжнө
Хамаг дэлхийн шударга улстай
Хамтран нэгдсэн эвээ бэхжүүлж
Хатан зориг, бүхий л чадлаараа
Хайртай Монгол орноо мандуулъя
Өндөр төрийн минь сүлд ивээж
Өргөн түмний минь заяа түшиж
Үндэс язгуур, хэл соёлоо
Үрийн үрдээ өвлөн бадраая
Эрэлхэг Монголын золтой ардууд
Эрх чөлөө жаргалыг эдлэв
Жаргалын түлхүүр, хөгжлийн тулгуур
Жавхлант манай орон мандтугай

[засварлах] 1961 - 1991

Урьдын бэрх дарлалыг устгаж
Ардын эрх жаргалыг тогтоож
Бүх нийтийн зоригийг илтгэсэн
Бүгд Найрамдах Улсаа байгуулсан
Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай
Ачит нам алсыг гийгүүлж
Хүчит түмэн улсыг хөгжүүлж
Бууршгүй зүтгэл дүүрэн хөвчилсөн
Цуцашгүй тэмцэл түүхийг товчилсон
Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай
Зөвлөлт оронтой заяа холбож
Дэвшилт олонтой санаа нийлж
Хандах зүгийг бахтай барьсан
Мандах коммунизмыг цогтой зорьсон
Сайхан Монголын цэлгэр орон
Саруул хөгжлийн дэлгэр гүрэн
Үеийн үед энхжин бадартугай
Үүрдийн үүрд батжин мандтугай

[засварлах] Мөн үзэх

[засварлах] Гадны холбоос

Хувийн хэрэгсэлүүд
Нэрний зайнууд

Хувилбарууд
Үйлдлүүд
Залуурдагч
Багаж хэрэгслүүд
Бусад хэлээр