Монгол хэлний Умард аялгуу
| Монгол хэлний Умард аялгуу | |
| Өөрийн нэр | Орост "Буряад хэлэн" |
|---|---|
| Тархалт | ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, Усть-Ордын Буриад, Агын Буриад гэх гурван нутаг; Монгол Улсын хойд нутаг; БНХАУ-ын ӨМӨЗО-ын Хөлөнбуйр хот |
| Ард түмэн | Буриад ястан, Барга ястан |
| Төрөлх хэлтний тоо | 500,000 (1982–2002) |
| Хэлний ангилал |
Алтай
|
| Бичиг үсэг | Кирилл үсэг (Орос, Монголд) Монгол үсэг (БНХАУ-д) |
| Албан ёсны хэрэглээ | |
| Орон нутаг | |
| Тохируулагч байгууллага | — |
| Томьёолбор | |
| ISO 639-1 | — |
| ISO 639-2 | bua |
| ISO 639-3 | bua – Монгол хэлний Умард аялгуу бүхлээрээ Дотор нь ялгасан нь: bxu – Хятадын bxm – Монголын bxr – Оросын |
Буриад Монгол хэл — Монгол болон Хятадад Монгол хэлний «аялгуу» гэж үздэг, Орост салангид «хэл» гэж үздэг Монгол төрлийн нэг янзын хэл яриа.
Хэлний төрөл зүйн дагуу Алтай язгуурын нэг салаа болох Монгол бүлэгт гарцаагүй хамаарч, түүнээс доош хэрхэн ангилагдах нь саналын зөрөөтэй.
Буриадаар хөөрөлдөгч Буриад Монгол угсаатан одоо үед ОХУ, Монгол Улс, БНХАУ гэх 3 улсад тархан суурьшсан байна. Олонх нь ОХУ-ын холбооны этгээд Бүгд Найрамдах Буриад Улс, Агын Буриад, Усть-Ордын Буриад гэх хоорондоо зайтай гурван орон нутагт оршин сууж байна.[1] ОХУ-ын 2002 оны хүн амын тооллогоор 445,175 Буриад угсаатны 72.3% болох 353,113 хүн Буриадаараа ярьж чадна гэж бүртгэгджээ. Энэхүү тооллогоор бас Орос голдуу өөр угсаатны 15,694 хүн Буриадаар ярьдаг гэсэн нь хачирхалтай ажээ.
Зүүлт [засварлах]
- ↑ Skribnik 2003: 102, 105
| Хэл ярианы тухай энэ нэгэн өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье. |